Сонирхолтой шалтгаанаар зарим оронд хориглогдсон кинонууд

2021-04-30, 14:04
2,517

Зарим кинонууд жүжигчдийн сонголт, тааруу зохиол, болхи найруулга гээд кино багийнхны гаргасан алдаанаас болж үзэгчдийн таашаалд нийцэж чадахгүй байх нь бараг л түгээмэл тохиолдол гэж хэлж болно. Гэвч дэлхий нийтээр сая сая үзэгчид дэлгэцэнд гарахыг нь тэсэн ядан хүлээсэн байхад тэрхүү уран бүтээлийг зарим нэг улсын нутаг дэвсгэр дээр гаргахыг хориглох явдал бий. Гэвч үүнд яг ямар асуудал байдаг юм бол? 

Сонирхолтой шалтгаанаар зарим оронд хориглогдсон кинонууд

Дэлгэцийн тэдгээр уран бүтээлүүдийг улс орны шашин шүтлэг, улс төр, үзэл суртлын шалтгаанаар хориглодог байна. Харин улсуудын соёлын яам энэ явдлыг юу гэж тайлбарладаг нь хачирхалтай.

 

1 Иранд "300" (2006) киног хориглосон

Ираны удирдагчид уг киног Персийн соёл иргэншлийг буруугаар харуулсан гэж үзсэн учир "300"  кино Ираны нутаг дэвсгэр дээр Америкийн хор хөнөөлтэй суртал ухуулгад тооцогджээ. 

Иранд "300" (2006) киног хориглосон

2 "Да Винчийн код" (2006) киног Энэтхэг, Хятад, Пакистан, Йордан, Египтэд хориглосон

Шашны байгууллагууд киноны агуулга Исламын шашны ариун бичээсийг доромжилж байна гэж үзсэн. 

"Да Винчийн код" (2006) киног Энэтхэг, Хятад, Пакистан, Йордан, Египтэд хориглосон

3 "Wonder Woman" (2017) киног Ливанд хориглосон

Хориг тавих болсон шалтгаан нь тус улс Израильтай хурцадмал харилцаатай байсантай холбоотой. "Wonder Woman" киноны гол дүрийн жүжигчин Гал Гадот Израиль гаралтай бөгөөд тэрээр Израилийн зэвсэгт хүчинд хүртэл алба хааж байсан аж.

"Wonder Woman" (2017) киног Ливанд хориглосон

4 Нигери улсад "District 9" киног хориглодог

Нигери улсын засгийн газрын мэдэгдсэнээр кинонд гардаг Нигеричүүдийг гэмт хэрэгтэн, хүний мах иддэг гэж дүрсэлсэн бөгөөд ялангуяа Нигери эмэгтэйчүүдийг харь гаригийнхантай мөнгөний төлөө унтдаг, журамгүй хүмүүс гэж харуулсан гэж үзжээ. 

Нигери улсад "District 9" киног хориглодог

5 "2012" (2009) киног Хойд Солонгост хориглосон

2012 онд Хойд Солонгос улсыг байгуулсан Ким Ир Сений 100 жилийн ойг тэмдэглэх учиртай байжээ. Тиймээс уг улсын засгийн газар 2012 оныг тусгай жил болгон зарласан тул Ким Ир Сений зуун жилийн ойд дэлхийн төгсгөл болох тухай киног гаргах нь Хойд Солонгосын үзэл сурталтай зөрчилдөж байв.

"2012" (2009) киног Хойд Солонгост хориглосон

6 "Ирээдүй рүү буцсан нь." (1985-1990) киног Хятадад хориглосон

БНХАУ-д цаг хугацаагаар аялах, хий үзэгдэлтэй холбоотой кинонуудыг хуулиар хориглодог гэнэ. 

"Ирээдүй рүү буцсан нь." (1985-1990) киног Хятадад хориглосон

7 "Сталины үхэл" (2017) киног Орост хориглосон

Тус улсын соёлын яам энэ киног Зөвлөлтийн удирдагч, цаашлаад орос хүмүүсийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзжээ.

"Сталины үхэл" (2017) киног Орост хориглосон

8 "Кристофер Робин" (2018) киног Хятадад хориглосон

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Винни Пүүхтэй адилхан хэмээн наргиан хийдгээс болж улс даяар уг дүрийг дэлгэцээр гаргахыг хориглосон байна.

"Кристофер Робин" (2018) киног Хятадад хориглосон

9 "Clockwork Orange" (1971) -ийг Их Британид олон жилийн турш хориглож байсан

"Clockwork Orange" киног нээлтээ хийсний дараа Британийн сонинууд секс, хүчирхийллийн үзэгдлүүдээр дүүрэн киног залууст сөрөг нөлөө үзүүлэх талаар бичиж эхэлсэн байна. Улмаар киноны найруулагч Стэнли Кубрикт заналхийлсэн захидлууд ирж, Warner Bros-оос киногоо Их Британид гаргахгүй байхыг хүсчээ. Тус киног 27 жилийн дараа л Их Британичууд үзэх боломжтой болсон аж.

"Clockwork Orange" (1971) -ийг Их Британид олон жилийн турш хориглож байсан

10 Мьянмарт "The Simpsons" (2007) киног хориглосон

Хүүхэлдэйн баатруудын арьсны өнгө шар байсан учир Мьянмарын засгийн газар иргэдээ гомдоохыг хүсээгүй гэнэ.

Мьянмарт "The Simpsons" (2007) киног хориглосон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()