Ядуу тариачнаас улсынхаа гоо бүсгүй болж чадсан Вьетнам охины түүх

2021-04-30, 17:08
4,184

Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ямар ч эмэгтэй оролцох боломжтой. Гэвч бүсгүйн бие галбир, гадаад үзэмжээс гадна төрсөн газар орон, эцэг эхийн угсаа гарал, амьдралын орчин нөхцөл, өөрийн боловсролын түвшин, ажил мэргэжил гээд давах ёстой шалгуур дэндүү олон байдаг аж. Хөдөө гэрт төрж өссөн охин гоо бүсгүйн тэмцээнд оролцохоор зориг шулуудаад, ядруу амьдралтай гэдгээрээ олон хүнд үл тоомсорлуулсан ч бусдыг доог тохууг тэвчсэний эцэст зорьсондоо хүрч чадсан байна.

Ядуу тариачнаас улсынхаа гоо бүсгүй болж чадсан Вьетнам охины түүх

Вьетнамын хөдөө нутаг дахь эгэл бор фермерийн гэрт төрсөн До Ти Ха (Ðo Thi Hà) өөрийн бүхий л амьдралаа энэ газартай салшгүй, нягт холбоотой гэж итгэсээр иржээ.

Өдгөө 19 настай тэрээр бага байхаасаа үхэр, гахай маллахад суралцсан тэрээр эцэг эхдээ туслан тариалангийн талбайд ажиллаж, амьдралаа залгуулдаг байв. 

Гэвч жил ирэх тусам тэдний санхүүгийн байдал дордсоор, энэ хэвээрээ үргэлжилбэл гудамжинд гарахдаа тулж байгаа тухай ярилцаж суусан эцэг эхийнхээ яриаг бяцхан охин санаандгүй сонсжээ. Тэрээр энэ үед орлогын эх үүсвэрийг өөрчилж, гэр бүлийнхэндээ тус дэм болох хэрэгтэй байгааг ухаарсан гэнэ.

Охин тэр цагаас хойш хичээнгүйлэн суралцаж, их сургуульд элсэж чадсан байна. Санхүүгийн хувьд эцэг эхээсээ хараат бус байхын тулд тэрээр хичээлийнхээ хажуугаар уушийн газарт зөөгч хийж, хэрэглээний мөнгөө олдог байжээ. 

Нэг өдөр охин гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болох гэж байгааг мэдээд, оролдоод үзэхээр шийдсэн байна. Ийнхүү амьдралдаа анх удаа тайзан дээр гарч үзсэн түүнийг эв хавгүй харагдаж байна гэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байлаа.

Гэсэн ч хөдөөний охин бусдаас ялгарч, шүүгчдийн болоод үзэгчдийн анхаарлыг өөртөө татаж чадсан байна. Тэмцээнд хамт оролцож байсан охид нь түүнд ялах боломж байхгүй сануулж байсан ч эцэстээ фермерийн охин тэмцээний ялагч болж чадсан аж.

Жилийн дараа тэрээр хотын хэмжээний гоо сайхны тэмцээнд оролцохоор болж, мөн л ялалтыг өөрийн болгожээ. Үүний дараа Хо Ши Мин хотод болсон үндэсний гоо бүсгүйн тэмцээнд түрүүлж, ялалтын титмийг зүүсэн байна. Бараг зуун сая хүрэх хүн амын дийлэнх нь түүний ялалтад эргэлзэж байв.

Ийнхүү До Ти Ха улсынхаа мисс болсноор ирэх 12-р сард зохион байгуулагдах "Дэлхийн Мисс 2021" тэмцээнд Вьетнамыг төлөөлөн оролцохоор болжээ.

Хэдхэн жилийн өмнө гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах ёстойгоо мэдэхгүй жаахан охин аавынхаа ферм дээр мал маллаж явсан тэрээр одоо гоо бүсгүй болж чаджээ.

Тэрээр тэмцээний шагналд авсан мөнгөө гэр бүлийнхээ фермийг өргөжүүлэхэд зарцуулсан гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()