Хамгийн баян "TikTok"-чид

2021-05-01, 13:00
7,711

"TikTok" хэмээх платформын хэрэглэгчид дэлхийн анхаарлыг татаж чадсан бөгөөд их хэмжээний орлого олох болжээ. Тэдний заримынх нь хөрөнгө бүр хэдэн саяар тооглогдох болсон аж. Энэ үүднээс та бүхэнд хамгийн чинээлэг "TikTok"-чдын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хамгийн баян "TikTok"-чид

1 Жош Ричардс (Josh Richards) - 1.5 сая ам.доллар

Жош Ричардс 2019 онд TikTok-т элсэж, бүжиглэж, дуулсан бичлэгээ байрлууснаар богино хугацаанд нэр хүндтэй болсон юм. Тэрээр бараг 25 сая дагагчтай тул түүнийг TikTok дээрх хамгийн том оддын нэг гэж болно. Жил хүрэхгүй хугацаанд тэрээр HouseParty, Reebok зэрэг брэндүүдтэй түншлэн, өөрийн бараа бүтээгдэхүүнээ гаргажээ.

Жош Ричардс (Josh Richards) - 1.5 сая ам.доллар

2 Риаз Али (Riyaz Ali) - 2 сая ам.доллар

Энэтхэгээс гаралтай 17 настай Риаз Али нь TikTok дээр 40 сая гаруй дагагчтай. Риаз 2017 оноос Instagram-т зураг, бичлэг байрлуулж эхэлсэн боловч TikTok руу шилжиж байж алдартай болжээ. Тэрээр нэг пост оруулахдаа хамгийн багадаа 35.000 ам.долларын хөлс авдаг гэнэ. 

Риаз Али (Riyaz Ali) - 2 сая ам.доллар

3 Жейкоб Сарториус (Jacob Sartorius) - 3 сая ам.доллар

18 настай Жейкоб Vine, YouTube дээр видеонуудаа байрлуулж гараагаа эхэлсэн бөгөөд 2016 онд TikTok руу шилжсэн юм. Тэрээр одоо 25 сая дагагчтай, 1.5 тэрбум гаруй лайктай болжээ.

Жейкоб Сарториус (Jacob Sartorius) -  3 сая ам.доллар

4 Дикси Д'Амелио (Dixie D'Amelio) - 3 сая ам.доллар

Дикси бол Чарли Д'Амелиогийн эгч бөгөөд платформ дахь хамгийн алдартай охидын нэг юм. Эгчээсээ ялгаатай нь Дикси бүжиглэхээс илүүтэй хөгжимд илүү анхаардаг гэнэ. Түүний 2020 оны зун гаргасан Be Happy сингл нь Spotify дээр 50 сая гаруй үзэлттэй болжээ. Нэмж дурдахад Дикси Д'Амелио Morphe брэндтэй гэрээ хийсэн байна.

Дикси Д'Амелио (Dixie D'Amelio) -  3 сая ам.доллар

5 Зак Кинг (Zach King) - 3 сая ам.доллар

Бусад TikTok-чдоос ялгаатай нь Zach King нь TikTok эсвэл Musical.ly зэрэг платформ гарч ирэхээс өмнө богино хэмжээний видео хийж байжээ. Тэрээр YouTube, Vine-ийн хамгийн алдартай бүтээгчдийн нэг байв. Зак туршлагаа ашиглан маш хурдтай TikTok-ын хамгийн алдартай хэрэглэгчдийн нэг болжээ. Одоо түүнийг 50 сая хүн дагадаг юм.

Зак Кинг (Zach King) - 3 сая ам.доллар

6 Лаурен Грей (Lauren Gray) - 5 сая ам.доллар

Лаурен Грей 6-р ангид байх даа TikTok-ын карьераа эхлүүлсэн юм. Одоо Лаурен 50 сая гаруй дагагчтай болж чаджээ. 2018 онд Virgin Records-той гэрээ хийсэн тэрээ  хөгжмийн карьераа эхлүүлж, 8 сингл гаргасан байна. Үүний дээр Burger King, Hyundai, Sketchers, Revlon зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллах болжээ.

Лаурен Грей (Lauren Gray) - 5 сая ам.доллар

7 Аддисон Рае (Addison Ray) - 5 сая ам.доллар

Аддисон Рае жил хүрэхгүй хугацаанд 50 сая дагагчтай болжээ. Үүний Тэрээр саяхан Fashion Nova, Daniel Wellington брэндүүдтэй гэрээ хийсэн юм. 

Аддисон Рае (Addison Ray) - 5 сая ам.доллар

8 Baby ariel - 6 сая ам.доллар

35 сая гаруй дагагчтай Baby Ariel хөгжим, бүжиг, жүжиглэх гээд бүгдийг хийдэг. Үүний ачааар тэрээр Nickelodeon, Disney-ийн олон ангит кинонд тоглоод амжжээ.

Baby ariel - 6 сая ам.доллар

9 Чарли Д'Амелио (Charlie D'Amelio) - 8 сая ам.доллар

TikTok-sy Хатан Чарли нь 107 сая дагагчтай бөгөөд тус апп-ийн хамгийн их үзэгчтэй контент үйлдвэрлэгч юм. Тэрээр карьераа 2019 онд, дөнгөж 15 настай байхад нь эхлүүлсэн юм. Энэ мөчөөс эхлэн Д'Амелио карьер гэрлийн хурдаар өссөн гэхэд болно. Чарли мөн зар сурталчилгаа, бүр телевизийн шоунд оролцох болжээ. 

Чарли Д'Амелио (Charlie D'Amelio) - 8 сая ам.доллар

10 Уилл Смит (Will Smith) - 350 сая ам.доллар

Мэдээжийн хэрэг Уилл Смит TikTok-оос өмнө баяжсан ч тус платформын ачаар багагүй мөнгө олдог гэдэг нь гарцаагүй. Тэрээр 52 сая дагагчтай юм.

Уилл Смит (Will Smith) - 350 сая ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()