"Шулам" хэмээн цоллуулж буй жүжигчин Амбер Хердийн амьдрал

2021-05-02, 12:30
2,884

Америкийн жүжигчин Амбер Херд(Amber Heard)-ийг жүжигчин Жонни Деппийн хуучин эхнэр, салахдаа нэлээн хэл ам гаргаж дэлхий даяар шуугиан тарьсан гэдгээр нь хүмүүс таних болсон. Гэвч түүний өнгөрсөн амьдрал нь одоогийнхоос ч дутахгүй сонирхолтой байсныг хүмүүс төдийлөн мэддэггүй.

"Шулам" хэмээн цоллуулж буй жүжигчин Амбер Хердийн амьдрал

1 Замын эхлэл

Тэрээр 1986 оны 4-р сарын 22-нд Техасын Остин хотод төржээ. Амбер ахлах сургуулиа төгсөөд их сургуульд оролгүй Нью-Йорк хот руу нүүн загвар өмсөгч болохоор шийдсэн аж. Гэвч яваандаа жүжигчний мэргэжил амьдралд нь илүү дэмтэй болохыг ойлгосон тэрээр хэд хэдэн телевизийн цувралд жижиг дүр бүтээж байгаад "Friday Night Lights" хэмээх драмд анхны том дүрээ авчээ. 

2006 онд тэрээр "All the Boys Love Mandy" Lane кинонд тоглож, дараа нь Дэвид Дучовнигийн хамт "Californication" олон ангит кинонд дүр бүтээжээ. Хэдэн жилийн дараа тэрээр "The Rum Diary" инээдмийн киноны гол дүрийг бүтээж байхдаа зураг авалтын талбай дээр өөрөөсөө 22 насаар ах Жонни Депптэй танилцжээ.

Замын эхлэл

2 Жонни Деппийн романс

5 жил үерхсэний дараа хосууд 2015 оны 2-р сарын 3-нд гэрлэсэн юм. Тэд тэр даруй Холливудын хамгийн алдартай хосуудын нэг болсон бөгөөд хүн бүр тэднийг төгс гэр бүлийн жишээ хэмээн бодож байв. 

2015 оны 5-р сард Эмбер, Жонни Депп нар Австрали руу аялахаар шийдсэн юм. Гэвч Амбер Херд Йоркшир Терьер үүлдрийн нохойныхоо бичиг баримтыг бүрэн авч явахаа мартжээ. Тус улс амьтан тээвэрлэлтийн асуудал дээр маш хатуу бодлоготой тул нохойг нь Нью-Йорк руу буцааж илгээх, эсвэл устгуулсан тохиолдолд л тэднийг хилээрээ оруулахаар болжээ.

Амбер нэлээд хэрүүл маргаан хийсний эцэст нохойгоо Нью-Йорк руу илгээсэн бөгөөд үүнээс болж нөхөртэйгээ ам муруйсан аж. Тэрбээр мөн амьтан хууль бусаар хил нэвтрүүлсэн, хуурамч бичиг үйлдсэнийхээ төлөө торгууль авчээ.

Жонни Деппийн романс

3 Салалт, хүчирхийлэл

Чухам эндээс хосуудын харилцаа муудах нөхцөл бүрдэв. Ердөө 15 сарын дараа буюу 2016 оны 5-р сард Амбер салах өргөдөл өгсөн бөгөөд нөхрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн мэдэгджээ. Жонни бүх зүйлийг үгүйсгэсэн ч Амберийн хөхөрсөн нүүрний зураг интернетээр цацагдсан юм.

Тэрээр хуучин нөхрөө мөн шүүхэд өгч 6.5 сая ам.доллар салгасан бөгөөд түүнийгээ хүмүүнлэгийн байгуулагад хандивлажээ. 

Мөн Washington Post сонинд 2018 оны 12-р сард тэрээр Жонни Депп рүү дайрч доромжилсон утгатай нийтлэл хэвлүүлжээ. Үүний төлөө Жонни түүнийг нэр төрд халдсан хэмээн 50 сая ам.доллар нэхэмжилсэн байна. 

Мөн Жонни өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан хэмээн мэдэгдсэн юм. Түүнд үүнийг батлах бичлэг зураг, 87 гэрчийн мэдүүлэг байгаа ч гэсэн талууд тохиролцоонд хүрч чадаагүй хэвээр байгаа аж. 

Салалт, хүчирхийлэл

4 Илон Маскийн явдал

2016 оны зун Амбер тэрбумтан Илон Масктай үерхдэг гэсэн цуурхал тарсан байдаг. 2017 оны 4-р сард тэд хамтдаа олны өмнө гарч ирсэн ч наймдугаар сар гэхэд салцгаажээ. Үүний шалтгаан нь хуваарь таарахгүй байсантай холбоотой байв. Хэн хэн нь маш их ажилтай байсан учраас ийм шийдвэр гаргажээ. 

Гэсэн хэдий ч 2020 оны 3-р сарын сүүлээр Жонни Деппийн пентхаусын цахилгаан шатанд Маск, Херд нарын цуг байгаа зураг хэвлэлүүдээр цацагдав. Эдгээр зургуудыг Амбер Деппээс салаагүй байх үед авсан нь тодорхой байв. 

Илон Маскийн явдал

Эмбер Херд нэлээд том зэвсгийн цуглуулгатай гэдгийг цөөхөн хүн мэднэ. Нэг ярилцлагадаа тэр:

“Шөнөдөө би өөрийгөө хамгаалах гар буу дэргэдээ байлгадаг. Мэдээжийн хэрэг, тэр миний оронд биш, харин аюулгүй газар байгаа."

Нэмж дурдахад, тэрээр хуучны машинд мөн дуртай. Жишээлбэл, түүнд 1967 оны Мерседес байдаг гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()