Усан доорх гэрэл зургийн мастер Жэйсон Вашингтоны нүд баясгам сайхан бүтээлүүд

Далай доорх байгаль эх газар дээрх байгалаас дутахааргүй үзэсгэлэнтэй бөгөөд илүү нууцлаг байдаг. Тэр тусмаа өнгө өнгийн загас сүлжилдэж, харь гаригийн гэмээр ургамлаар бүрхэгдсэн халуун орны гүехэн устай далайн гоо сайхныг нүдээр үзэж байж л мэдэрнэ. Энэ бүгдийг АНУ-аас гаралтай, Кайман арлын улсад амьдардаг гэрэл зурагчин Жэйсон Вашингтон хальсанд буулгаж үлдээдэг аж.

Усан доорх гэрэл зургийн мастер Жэйсон Вашингтоны нүд баясгам сайхан бүтээлүүд

Гэрэл зурагчин, усанд шумбалтын дасгалжуулагч Жэйсон Вашингтон нь Америкийн өмнөд хэсгийн жижигхэн хотод төрж өссөн аж. Хожим далай доорх нууцыг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн усанд шумбалтын зэрэгтэй болж, Номхон далай дахь Британийн эзэмшлийн Кайман аралд суурьших болжээ.

Тэрээр сүүлийн 21 жилийн турш Кайман аралд амьдарч, SCUBA шумбалтын дасгалжуулагч хийхийн зэрэгцээ халуун орны далай доорх гайхамшигт дүр төрхийг гэрэл зурагт буулгасаар иржээ.

Түүний гэрэл зургууд National Geographic зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэний зэрэгцээ олон улсын олон шагнал хүртжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()