Америкийн зураач Винсент Жиарраногийн тосон будгаар зурсан бодит мэт сод бүтээлүүд

Контемпорари-реалист урсгалын зураач Винсент Жиаррано (Vincent Giarrano) нь зөвхөн өдөр тутмын амьдралдаа харсан дүр зургуудаа буулгадаг. Гэхдээ түүний зургууд өнгө будгийн хоршил, гэрэлтүүлэг, зохиомж зэрэг нь яг л гэрэл зураг шиг бөгөөд тосон будгаар зурсан гэхэд итгэмээргүй. Зургуудыг нь анхааралтай ажиглахад Нью-Йорк хотын завгүй амьдрал, хүмүүс болон орчин тойрны холбоог шууд мэдрэх шиг л болно.

Америкийн зураач Винсент Жиарраногийн тосон будгаар зурсан бодит мэт сод бүтээлүүд

Итали гаралтай Америк зураач Винсент Жиаррано нь 1960 онд Нью-Йорк мужийн Буффало хотод төржээ. Багаасаа дүрслэх урлагт сэтгэл зүрхээ зориулсан тэрээр 1985 онд Сиракюзын их сургуульд магистрын зэрэг хамгаалсныхаа дараа "Marvel", "DC" компаниудад комик зураачаар ажиллах болсон байна. Харин 2000-аад оноос тэрээр уран зургийг илүү сонирхож, реалист чиглэлийн бүтээлүүд туурвиж эхэлсэн байна.

Түүний уран зургуудыг сэдвээр нь "хүмүүс", "газар", "эд зүйлс" гэж 3 ангилалд хамруулж болно. Нью-Йорк хотын гудамж, кафе, орон сууц, архитектур, дэгжин хээнцэр бүсгүйчүүд уран бүтээлийнх нь гол сэдлийг өгдөг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()