Авилгын хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноодог дэлхийн 10 улс

Цаазаар авах ялыг зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн хувьд өршөөл хүртэх эрхгүй гэмт хэрэгтнүүдэд оноодог гэж боддог олон хүн бий. Тэгвэл дэлхийн зарим улсуудад төрийн албан хаагч ямар нэг байдлаар авлига, хээл хахууль зэрэг бусад гэмт хэрэгт холбогдож, албан хаагчийн тангарагаа зөрсөн бол тэдгээр хүмүүст өчиггүй ялын дээд хэмжээг оноодог байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээр орнуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Авилгын хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноодог дэлхийн 10 улс
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Хятад

Хятад улс иргэддээ оноосон цаазын ялын тоогоороо олон жилийн турш тэргүүлж байна. Энэ үзүүлэлт дээр Пакистан болон Иран л Хятадтай дөхөж очдог аж.

Тус оронд хар тамхи, хүн амины хэрэг үйлдсэн болон хээл хахууль авсан төрийн албан хаагчид хуулийн дагуу цаазын ял сонсдог. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист нам томоохон албан тушаалтнуудаа хайр найргүй баривчлан цаазын ял оноох болсон юм. 

Хэр их авилга авснаас шалтгаалан шийтгэлийн түвшингүүд нь өөр өөр байдаг.

  • 100,000 хүртэлх юанийн авилга - Захиргааны хариуцлагаас 10 хүртэлх жилийн хорих ял
  • 100,000-аас дээш юань - 10 жил болон түүнээс дээш, бүх насаар нь хорих ял
  • 3 сая юанаас дээш - Цаазаар авах ял

Дээрх шийтгэлүүдийг тухайн хүний болон гэр бүлийнх нь бүх цол хэргэм, гавьяа шагнал, эд хөрөнгийг нь хураах явц дагалдана. 

Хятад

2 Хойд Солонгос

Хойд Солонгос цаазаар авах ялыг олон нийтэд зарладаггүй тул хэр олон хүн ийм ял сонссон болохыг эцэслэн тогтоох хэцүү. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаарх мэдээллийг олж авахын тулд ихэвчлэн Өмнөд Солонгосын эх сурвалжид тулгуурладаг байна.

Одоогийн байдлаар цаазын ял авсан эсэх нь хамгийн маргаантай байсан хүн бол Кимийн авга ах Чан Сун Тэк юм. Түүнийг 2013 онд цаазаар авахуулсан хэмээх шуугиан тархаж байсан. Чан эрх баригч намд томоохон албан тушаал хашиж байсан бөгөөд Үндэсний батлан ​​хамгаалах комиссын дэд дарга байжээ.

Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг авлигын хэрэгт буруутгагдаж байгаа гэж мэдэгдсэний зэрэгцээ түүнийг төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан гэж мэдээлсэн юм.

Хойд Солонгос

3 Ирак

2010 онд Али Хассан аль-Мажидад дээд хэмжээ оноосон нь Иракт хамгийн их шуугиан дагуулсан цаазын ял болсон юм. Түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, түүний дотор 1988 онд Курдын бүс нутагт хорт хий ашиглан халдлага үйлдсэн хэргээр ялласан аж.

1990-ээд оны үед НҮБ-аас Иракийн эсрэг хориг арга хэмжээ авах үед тэрээр засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, хууль бус наймаа эрхэлсэн гэдэг. Үүнээс үүдэж түүнийг 1995 онд Батлан хамгаалахын сайдаас огцруулсан байна.

Ирак

4 Иран

Иранд цаазын ялын талаар хатуу бодлого баримталдаг тул төрийн албан хаагчдыг цаазаар авах ажиллагааг нууцалдаг байна. Гэхдээ тус улсын хуулинд зааснаар албан тушаалтан бичиг баримт хуурамчаар үйлдэх, хууль бусаар хил давуулах, дамын наймаа хийх, үйлдвэрлэлийг тасалдуулах зэрэг гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулдаг.

Хүний эрхийн байгууллагууд Хассан Рухани 2013 онд Ерөнхийлөгч болсноос хойш Иранд мянга мянган хүн цаазын ялаар амиа алдсан гэж үздэг.

Иран

5 Индонези

Индонезид улсын санхүү, эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэхүйц зарим авлигын хэргийг цаазаар авах ялаар шийтгэдэг.

Индонези улс 2008 оноос хойш 5 жилийн хугацаанд цаазын ял оноогоогүй ч 2013 оноос энэ шийтгэлийг дахин эхлүүлсэн юм. Эмнести Интернэшнл байгууллагын мэдээлснээр Индонезид 2012 оны байдлаар 130 орчим хүн цаазын ял сонссон байна.

Индонези

6 Тайланд

Тайланд нь засгийн газрын албан тушаалтан, төлөөлөгч, шүүхийн албан тушаалтан, прокурорыг хээл хахууль нэхсэн буюу авсан хэргээр цаазалдаг.

2015 оны 7-р сард хууль тогтоогчид Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хээл хахууль өгсөн гадаадын албан тушаалтнууд болон олон улсын байгууллагын ажилтнуудад ч тус ялыг оногдуулахаар болжээ.

Тайланд

7 Лаос

Лаос улс худалдаа, хөдөө аж ахуй зэрэг салбарт саад учруулж, улсын эдийн засагт хохирол учруулсан иргэд, төрийн албан хаагчдад цаазаар авах ял оноодог.

Лаос

8 Вьетнам

Вьетнам улсад төсвийн хөрөнгө шамшигдуулсан албан хаагчдад хүнд ял оноодог. Хэрвээ 5 зуун сая донг (21 мянган ам.доллар) ба түүнээс дээш хэмжээний авилга авсан, эсвэл онц ноцтой үр дагавар учруулсан бол цаазаар авах ял оноодог бөгөөд 3 зуун сая донг хүртэлх хахуульд торгууль ногдуулдаг.

Хууль бус хил дамнасан худалдаа, хуурамч мөнгө, төрийн сангийн үнэт цаас, бонд үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, гүйлгээнд гаргах зэргийг "онц ноцтой үр дагавар" хэрэгт тооцдог байна. 

Вьетнам

9 Мьянмар

Мьянмар улсад төрийн албан хаагч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тохиолдолд цаазаар авахуулна.

Мьянмар

10 Марокко

Хээл хахуулийн хэрэгт орооцолдсон төрийн албан хаагчид, ялангуяа шүүгч эсвэл тангарагтны гишүүдийг цаазаар авах ялаар шийтгэдэг. Гэсэн хэдий ч тайлангаас харахад Мароккод хамгийн сүүлд цаазаар авах ялыг 1993 онд гүйцэтгэжээ.

Энэ ялыг сонссон хүн нь цагдаагийн ахлах комиссар Мохаммед Табет байсан бөгөөд тэрээр "танхайрсан, хүчирхийлсэн, бусдад хүч хэрэглэсэн, хулгайн хэрэг үйлдсэн, зүй бус авир гаргасан, үймээн самуун дэгдээсэн" гэсэн олон зүйл ангиар шийтгэгдсэн юм.

Марокко

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()