Сахарын цөлийн нүүдэлчин Туарег ард түмний тухай сонирхолтой баримтууд

Хойд Африкийн уугуул үндэстэн болох туарегчууд нүүдэлчин амьдралтай. Тэд Мали, Нигер, Буркина Фасо, Алжир, Ливи зэрэг орнуудаар дамжин нутагладаг байна. Өнөөдөр та бүхэнд энэхүү өвөрмөц үндэстний талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Сахарын цөлийн нүүдэлчин Туарег ард түмний тухай сонирхолтой баримтууд

  • Туарегчууд бол Берберүүдийн томоохон угсаатны бүлэг бөгөөд тэд өөрийн гэсэн улс оронгүй ард түмэн юм. Тэд Мали, Алжир зэрэг Хойд Африкийн хэд хэдэн оронд, мөн Сахарын цөлд амьдардаг.

  • Туарегчууд Дорнын тюрбаны нэгэн хувилбар болох Тагельмустыг толгойдоо зүүдэг. Энэ нь толгой болон нүүрийг бүхэлд нь хаадаг гивлүүр бүхий даавуу юм.
  • Тагельмустыг үр хүүхэддээ өв залгамжлуулан үлдээх боломжтой бөгөөд даавууны урт нь 10м, өнгө нь уламжлалаар бол цэнхэр байдаг. Туарегчууд даавуугаа гар аргаар буддаг байна.
  • Тэдний энэхүү толгойн гоёл цөлийн Дакар раллигийн бэлгэ тэмдэг юм.

  • Тэд голдуу тод хөх өнгийн хувцас өмсдөг. Үүнээс гадна материалынх нь өнгө арьсанд нь нэвчдэгээс болж "цэнхэр хүмүүс" нэртэй болжээ.

  • Туарегчууд бараг эхийн эрхт ёстой ард түмэн аж. Эмэгтэйчүүд өрх толгойлон мал сүргээ захирч, эд хөрөнгөө өвлөн авдаг бөгөөд тэд нөхрөөсөө салах, хуучин нөхрөө гэрээсээ хөөх эрхтэй. Ихэнхдээ тэмээ бол гэр бүл салалтын дараа эрэгтэй хүнд үлддэг цорын ганц зүйл юм.
  • Мөн хөдөө орон нутагт эцэг эх, үр хүүхдүүд нь тусдаа майхан эсвэл жижиг сууцанд амьдарч, тусдаа гарсан өрх нь эхнэрээрээ овоглоно.

  • Туарегчуудын хувьд эмэгтэйчүүд соёл болон ёс заншлыг бүтээсэн хүмүүс бөгөөд үүнийг батлах олон домог бий. Нэг домогт Тагурмат хэмээх дайчин бүсгүйн тухай өгүүлэх ба түүний ихэр охин нь ард олныг анагаасан хүмүүс гэдэг аж.
  • Эмэгтэйчүүдийг ингэж өндрөөр үнэлэх болсон нь тэд өөрсдийгөө Сахарын цөлийн агуу удирдагч Тин-Хинанын үр удам хэмээн үздэгтэй холбоотой. Домогт өгүүлснээр тэрхүү дайчин хатан олон овог аймгийг нэгтгэн Таурег хэмээн нэрлэсэн байна.

  • Мэдээж хэрэг эхийн эрхт ёстой учраас хүүхдүүд нь эхээрээ овоглоно. Тэд ур удмаа Тин-Хинанын үе хүртэл хөөж чаддаг. Хэрвээ эрэгтэй хүн өв хөрөнгөө өвлүүлэх болвол өөрийн хүү биш эмэгтэй дүү эсвэл эгчийн хүүхдэд өвлүүлнэ.

  • Хэдийгээр нийтээрээ исламын шашин шүтдэг боловч Туарег эмэгтэйчүүд олон эрх эдэлдэг. Жишээ нь, тэд нүүрээ нуух шаардлагагүй.
  • Эмэгтэйчүүд цөлд ажиллахгүй эсвэл малд явахгүй. Тэд зөвхөн ургац хурааж авдаг. Залуу бүсгүй нөхөрт гарахын өмнө хүссэн хүнтэйгээ үерхэж, уулзаж учирч болно.

  • Харин Туарег эрчүүд 18 нас хүрээд толгойдоо байнга салхи болон элснээс хамгаалах гивлүүр бүхий даавуу зүүх ёстой. Өөрөөр толгойн гоёл нь хөвгүүдийг эр хүн болж, хүнтэй суухад бэлэн болсныг илэрхийлдэг.
  • Тэд зөвхөн нүдээ харуулдаг нь муу зүйлээс хамгаалж байгаа хэрэг гэж үздэг байна. Мөн настай эсвэл өндөр зиндаа бүхий хүнтэй цуг байхдаа тэд хүндэлж ам хамраа далдалдаг.

  • Эрэгтэй хүн эхнэр болон настай хүмүүсийн хажууд юм идэх нь маш бүдүүлэг хэрэгт тооцогдоно. Эрэгтэй хүн хадам ээжийнхээ өмнө хоол идэх нь бүр ч ичгүүртэй явдал гэнэ. Хэрэв заавал юм идэх болвол цааш харах ёстой.

  • Тэд ихэвчлэн үхрийн аж ахуй эрхэлдэг боловч үүгээрээ хангалттай мөнгө олж чаддаггүй. Туарегчууд ногоон баянбүрд дээр ногоо тарьж, тууварчдад замчилж, худалдаа эрхэлж, жуулчдад үйлчилж мөнгө олдог.

  • Туарегчууд эрэгтэй хүүхэд нөгөө ертөнцтэй маш хүчтэй холбоотой төрдөг гэж итгэдэг. Энэ холбоог таслахын тулд төрснөөс хойш долоо хоногийн дараа үсийг нь хусаж, нутгийн Тамашеке хэлээр нууц нэр өгдөг. 

  • Туарегчууд хотуудад суурьшиж, орчин үеийн ертөнцтэй дуртайяа харьцаж байгаа хэдий ч тэдний нийгэм нь зэрэг зиндаад хуваагдсаар байна. Үүнд язгууртнууд, лам хуврагууд, гар урчууд, тариачид, тэр ч байтугай боолууд багтдаг.
  • Энэ ангилал нь тэдний хувьд ханиа сонгоход маш чухал юм. Ихэвчлэн Туарегчууд өөрсдийн ангиллын хүмүүстэй гэрлэдэг бөгөөд болж өгвөл ойрын хамаатан саднаа сонгодог.

  • Охидын анхаарлыг татахын тулд эрэгтэй хүн яруу найргийн авъяастай байх ёстой бөгөөд хайртдаа шүлэг илгээх ёстой.

  • Туарегчуудын амьдралын хамгийн чухал ёслолын нэг бол цай уух явдал юм. Үүнд олон нарийн зүйл, дүрэм журам, зан үйл багтдаг. Цайг хоол идэж дуусаад уух бөгөөд дараа нь шууд унтах ёстой байдаг аж.
  • Харин цайнаас татгалзах нь бүдүүлэг хэрэгт тооцогддог. Хэрэв та гурван аяга цай уувал (тэд нэг хүнд гурваас илүү аягыг өгдөггүй) түүнтэй бараг найзууд боллоо гэсэн үг.
  • Туарегчууд цайны дээж нь амьдралтай адил гашуун байдаг гэж хэлдэг. Учир нь тэд хятад ногоон цайнд маш бага ус хийж уудаг байна. Хоёр дахь аяга нь харин хайр шиг амттай байдаг. Учир нь хоёр дахь аяга цайнд илүү их элсэн чихэр нэмдэг гэнэ. Гурав дахь нь харин үхэл шиг амтгүй. Учир нь сүүлийн аяга нь бараг хандгүй, чихэртэй ус болдог.

  • Туарегууд уламжлал, үндэсний ёс заншлаа дээдэлдэг ч орчин үеийн соёл иргэншлээс хоцрохыг хүсээгүй юм. Тэдний уламжлалт болон орчин үеийн хөгжмийн хослуулсан фестивальд хэн ч оролцож болно.
  • 2015 онд Туарегийн алдарт хөгжимчин Тамашекийн амьралын тухай өгүүлэх анхны мюзикл кино нээлтээ хийсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()