Дэлхий дээрх хамгийн тэнхээтэй арван амьтан

Дэлхий дээрх амьд амьтдаас магадгүй хамгийн ухаалаг, оюун санааны хөгжил сайтай нь хүн төрөлхтөн байж болох ч бусад чадвараараа бид амьтдаас дутмаг талтай. Тэдгээрийн дунд хүч чадал яахын аргагүй багтана. Тэгвэл OneKindPlanet амьтны сайтаас дэлхийн хамгийн хүчирхэг арван амьтны жагсаалтыг гаргажээ. Дараах жагсаалтад таны төсөөлж ч байгаагүй амьтан багтсан гэвэл та итгэх үү?

Дэлхий дээрх хамгийн тэнхээтэй арван амьтан

10 Хүрэн баавгай

Хүрэн баавгай өөрийн биеийн дундаж жингээс ойролцоогоор 0.8 дахин их буюу 500 кг-аас дээш зүйлийг төвөггүй өргөх чадалтай.

Хүрэн баавгай

9 Ногоон анаконда

Энэ могой өөрийн жингийн амьтныг биеэрээ ороож, боож алах чадалтай. Ногоон анакондагийн дундаж жин нь 250 кг байдаг.

Ногоон анаконда

8 Заан

Заан бол хамгийн хүчтэй хөхтөн амьтан төдийгүй хуурай газрын хамгийн хүчтэй амьтан юм. Африкийн заан 6.35 тонн жинтэй бөгөөд 9 тонн хүртэлх хүндийг өргөх хүчтэй.

Заан

7 Заарт үхэр

Заарт үхэр дундаж жингээсээ 1.5 дахин их буюу 900 кг орчим хүнд зүйлийг өргөж чадна.

Заарт үхэр

6 Бар

Бар 500 гаруй кг жинтэй зүйлийг гурван метрийн өндөр мод руу чирж чаддаг. Энэ нь тэдний биеийн дундаж жингээс ойролцоогоор хоёр дахин их юм.

Бар

5 Бүргэд

Бүргэд өөрийн жингээс 4 дахин их хүнд зүйлийг дааж нисэх чадвартай хамгийн хүчирхэг шувуу юм. Дундаж бүргэд 6 кг орчим жинтэй байдаг.

Бүргэд

4 Горилла

Горилла нь ойролцоогоор 2 тонныг (30 хүн нийлж байж арай гэж дийлдэг) өргөх чадалтай. Энэ нь тэдний дундаж жингээс 10 дахин их юм.

Горилла

3 Leafcutter шоргоолж

Эдгээр шоргоолжнууд өөрсдийн жингээс 50 дахин их (0.5 грамм орчим) хүнд зүйлийг зууж авч явж чаддаг. Хүнээр бол ачааны машиныг шүдээрээ чирж байгаатай дүйцэх хүч аж.

Leafcutter шоргоолж

2 Хирс цох

Энэ төрлийн цох өөрийн жингээс 850 дахин хүнд зүйлийг дийлдэг байна. Хэрвээ хүн ийм хэмжээний чадалтай байсан бол 65 тоннын биетийг төвөггүй өргөх боломжтой. 

Хирс цох

1 Баасны хорхой

Энэ бол дэлхийн хамгийн хүчирхэг шавьж төдийгүй биеийн жингээр нь харьцуулахад манай гариг дээрх хамгийн хүчирхэг амьтан юм. Тэд өөрийн жингээс 1141 дахин хүнд биетийг өнхрүүлж авч явж чаддаг байна.

Баасны хорхой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()