"Өглөөний 7 цагт ба оройн 7 цагт" - Бельги гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл

Шинэ өдөр эхлэхэд өглөө бүр өөрийгөө бэлдэхийн тулд багагүй хугацаа зарцуулдаг хүмүүс олон. Үс зүсээ янзалж, нүүрээ будахаас авхуулаад өмсөх хувцсаа сонгох хүртэл өглөөний цагаар амжуулах чухал ажлуудыг нэг билээ. Тэгвэл унтаж сэрсэн цагаас эхлээд үдэш болох хугацаанд хүний гадаад төрх тодорхой хэмжээгээр өөрчлөгддөгийг баримтжуулан харуулах зорилготой Бельги гэрэл зурагчны хачирхалтай харьцуулалтыг хамтдаа сонирхоцгооё!

"Өглөөний 7 цагт ба оройн 7 цагт" - Бельги гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

Бельгийн гэрэл зурагчин Барбара Ивенс хүмүүсийг өдрийн хугацаанд гадаад төрхөө хэрхэн өөрчилдөг болохыг харуулахаар "7AM-7PM" гэрэл зургийн төслөө эхлүүлсэн байна. Уг цуглуулгад багтсан хүмүүсийн талаар нарийн мэдээлэл бидэнд өгөгдөөгүй ч харагдаж байгаагаар нь тааварлах гээд үзэх үү? 

"Хүмүүс нэг нэгнээ харагдаж байгаагаар нь өнгөц тодорхойлох нь түгээмэл боловч сэтгэлдээ аз жаргалтай, сэтгэл хангалуун аль эсвэл гунигтай, урвуу дорой байгааг нь тэр бүр тааж мэдэж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Өдрийн туршид та бидний хэн хэн нь өөртөө хиймлээр үүсгэсэн маскныхаа ардаас хүмүүстэй харьцдаг. Гэхдээ энд нууж эсвэл өөрчлөх боломжгүй ганц зүйл нь тухайн хүний харц байдаг." гэж тэрээр өөрийн төслийн гол санааг тайлбарласан байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()