"Гэр доторх бичил ертөнц" - Хивсэн дотор юу нуугдаж байдаг вэ?

Хивс, хивсэн бүтээгдэхүүнүүд гэдэг айлуудад байдаг зүгээр нэг эд биш аж. Дэлхий дээр оршин буй зарим төрлийн амьтдын хувьд энэ бол бүхэл бүтэн ертөнц юм. Хивс нь бичил амьтдын бүхэл бүтэн экосистем болж чаддаг гэж та урьд өмнө нь сонсож байсан уу?

"Гэр доторх бичил ертөнц" - Хивсэн дотор юу нуугдаж байдаг вэ?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Хивс хэмээх ертөнцөд амьдардаг бичил биетнүүдийн хувьд хоол тэжээлээ олж авдаг гол зүйл нь хүмүүс юм. Өдөр бүр нэг хүний​​ цацарсан шүлс, сул үс, 1.5 грамм арьс энэ үржил шимгүй газрыг "усалдаг".

Тоосны хачгууд хивсэн дээр гарч ирдэг анхны амьтад гэнэ. 0.1 мм-ийн хэмжээтэй эдгээр амьтад ерөнхийдөө өвсөн тэжээлтэн гэсэн үг. Тэд бидний хаясан тоосонцорыг идэж, тэдгээрийг бордоо болгон хувиргадаг бөгөөд үүнийг дагаж нянгийн колони нь идэвхтэй үүсдэг. Тоосны хачгаас бусад төрлийн хачгууд ч мөн тэднээр хооллодог. Хивсний ертөнцийн хамгийн аюултай, гол араатан бол махчин хачиг юм. Тэд дээрх бүх зүйлийг иддэг.

Ийм экосистемийн суурь бэлэн болсон бол эдгээр амьтад удаан хугацаагаар оршин тогтнох боломжтой юм. Гэхдээ гэрт хивсээр хооллогч шавж гарч ирж ирсэн бол байдал эрс өөрчлөгдөнө. Бичил ертөнцийн стандартаар бол эдгээр 5.5 миллиметр урт шавж нь жинхэнэ аварга биетэн аж.

 Гэхдээ эдгээр шавжнууд нь хивсэн дээр байгаа бичил биетнүүдийг л иддэг байна. Тиймээс хивсэнд ямар нэг хохирол учруулахгүй боловч тэдгээрийн авгалдай эсрэгээрээ хивсний ширхэгээр хооллож өсөж томордог.

Хивсэн дээр мөн бичил хөгц үүсдэг. Эдгээр нь хивсний ертөнцийн хэт чийглэг газарт маш хурдан ургадаг байна. Энэхүү мөөгөнцөр нь хүний биед харшлын урвал үүсгэдэг бөгөөд бичил амьтдыг хүртэл хөнөөх хор ялгаруулна.

Гэхдээ энэ хөгцнөөс хорддоггүй нэгэн төрлийн амьтан бий. Тэр бол номын бөөс. Эдгээр миллиметр хэмжээтэй амьтад хивсэн дээрх бүх зүйлээр хооллодог.

Эрт орой хэзээ нэгэн цагт хивсэн дээрх бүх зүйл хяналтаас гарч, хүний биед харшил үүсгэж, дархлааг дарангуйлах нянг агаарт цацаж болзошгүй. Харин үүнээс сэргийлэхийн тулд хивсээ тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Хивсээ гадаа гаргаж, салхинд сэврээх нь зүгээр ч нэг хийх зүйлээ олохгүй уйдсан хүний ажил биш аж. Хивсийг хэцэн дээр тохож сайтар гөвөөд, дараа нь угаахад бичил биетнүүдийн 99 хувийг устгах боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()