Хайртай хүнийхээ итгэлийг алдаж, араар тавьсан алдартан бүсгүйчүүд

2021-05-06, 13:05
4,020

Дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй алдартнууд гадаад төрх, бие бялдрын хувьд хаана ч гологдохгүй, эмэгтэйчүүд нь бүр онцгой үзэсгэлэнтэй, эрэгтэйчүүд нь царайлаг байх нь олонтаа. Гэвч хайр сэтгэлийн асуудалд гадаад төрхний гоо сайхан, нүд булаам бие галбир, тэр бүү хэл хөрөнгө мөнгөний хэмжээ ч төдийлөн хамааралтай байдаггүй бололтой. Үүнийг алдартай хосуудын салалт, нэг нэгнээ хуурч сэтгэлийг нь шархлуулсан олон түүх баталж байгаа юм. Өнөөдөр та бүхэнд эдгээрийн жишээ болсон хосуудын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хайртай хүнийхээ итгэлийг алдаж, араар тавьсан алдартан бүсгүйчүүд
Хаах
Сурталчилгаа

1 Мадонна болон Гай Ричи (Madonna, Guy Ritchie)

Мэргэжлийн бэйсболын тамирчин Алекс Родригез олон алдартнуудтай нэр холбогдож байсан. Тэрээр 2008 оны 7-р сард Мадоннагийн зохион байгуулж байсан нэгэн арга хэмжээнд оролцсон бөгөөд удалгүй дотносож, бараг хамтдаа амьдрах болжээ. Хэвлэлийнхэн тэднийг Лос Анжелес хотод хамтран амьдарч байгаа, хүүхэдтэй болохоор төлөвлөсөн хэмээн цуурхаж байв.

Харамсалтай нь тэр үед Мадонна хэдийнээ найруулагч Гай Ричитэй гэрлээд 7 жил болж байсан юм. Тэд ямар нэг илүү дутуу хэл амгүй салцгаасан байна. 

Мадонна болон Гай Ричи (Madonna, Guy Ritchie)

2 Мег Райан болон Деннис Куад (Meg Ryan, Dennis Quaid)

Мег Райан Деннис Куад нар гэрлээд 10 жилийн турш аз жаргалтай амьдарсан байна. Гэвч Мег "Proof of Life" киноны зураг авалтын үеэр Рассел Кроуд дурласан юм. Тэрээр нөхрөөсөө салж, хөх томруулах мэс засал хийлгэсэн бөгөөд Расселын төрөлх улс болох Австрали руу хүртэл нүүжээ. Харамсалтай нь энэхүү шинэ харилцаа түүнд аз жаргал авчраагүй бөгөөд Мег хожим Деннис Куад дээр эргэн ирсэн юм. Гэхдээ тэд 2001 онд бүр мөсөн салсан аж.

Мег Райан болон Деннис Куад (Meg Ryan, Dennis Quaid)

3 Мелани Грифит болон Дон Жонсон (Melanie Griffith, Don Johnson)

1973 онд "The Harrad Experiment" киноны зураг авалт дээр 16 настай Мелани Дон Жонсонтой танилцаж, удалгүй түүнтэй хамт амьдрах болжээ. Тэд гурван жилийн дараа гэрлэж, түүнээс мөн л гурван жил өнгөрөхөд салахаар шийдсэн боловч 1989 онд эргэн нийлсэн аж. Мелани Грифит болон Дон Жонсон нарын охин Дакота Жонсон нь "Fifty Shades of Grey" кинонд тоглосноороо алдартай болсон билээ.

Жонсоноос салсныхаа дараа Мелани жүжигчин Стивен Бауэртай гэрлэж, долоон жил хамт амьдрахдаа Александр хүүгээ төрүүлжээ. Хачирхалтай нь, түүний жинхэнэ хайр Антонио Бандерас байв. Мелани гагц түүний төлөө л Дон Жонсоноос хоёр дахь удаагаа салсан байдаг. Ийнхүү 1996 онд  Гриффит, Бандерасын охин Стелла дель Кармен нь төржээ. Тэд 2014 онд 18 жилийн турш хамт амьдарсны дараа "нийцэшгүй өөр хүмүүс" гэдгээ ойлгож, салах өргөдлөө өгсөн байна. 

Мелани Грифит болон Дон Жонсон (Melanie Griffith, Don Johnson)

4 Ким Кардашиан болон Крис Хамфри (Kim Kardashian, Chris Humphries)

Крис Хамфрис Ким Кардашиантай гэрлээд ердөө 72 хоног болоод салсан билээ. Ким хурим хийснийхээ дараа ч гэсэн 2004 оноос хойш уулздаг байсан хуучин найз Канье Уэсттэйгээ дотно харьцаатай байсан нь үүнд нөлөөлсөн байх.

Сонирхолтой нь Ким, Канье хоёрын нууц 2010 онд Кардашиан хөлбөмбөгчин Режги Бушаас салсны дараа олон нийтийн дунд таржээ. Мөн тухайн үед Канье Уэстээс салсан загвар өмсөгч Эмбер Роуз Ким, Канье нар нууц харилцаатай байсан хэмээн мэдээлсэн юм.

Ким Кардашиан болон Крис Хамфри (Kim Kardashian, Chris Humphries)

5 Кристен Сюарт болон Роберт Паттинсон (Kristen Stewart, Robert Pattinson)

Кристен Стюарт амьдралынхаа 15-25 насны үеийг хамгийн их сэтгэл түгшээсэн, сэтгэл эмзэглүүлсэн үе гэж боддогоо олон удаа илэрхийлж байсан.

Тухайн үед тэрээр найруулагч Руперт Сандерстэй нууц амрагийн харилцаатай байсан нь папарацциудаас болж олон нийтэд тарсан юм. Тэр үед Стюарт Роберт Паттинсонтой гэрлэхээр төлөвлөж байжээ.  

Кристен Сюарт болон Роберт Паттинсон (Kristen Stewart, Robert Pattinson)

6 Бритни Спирс болон Жастин Тимберлэйк (Britney Spears, Justin Timberlake)

Жастин, Бритни нар өсвөр наснаасаа эхлэн урлагийн ертөнцөд хөл тавьцгаасан юм. Тэд бага байхаасаа нэг нэгнээ мэддэг байсан учраас тэднийг учрах ёстой хос гэж үздэг олон хүн байв. Гэвч 2002 онд Жастин Бритниг бүжиг дэглээч Уэйд Робсонтой явалдсан хэмээн мэдэгдсэн юм. Хэдэн жилийн дараа Бритни Лас Вегаст Жейсон Александр хэмээх залуутай гэрлэсэн бөгөөд тэр үед Жастинтай үерхэж байхдаа өөр залуутай уулздаг байснаа хүлээн зөвшөөрсөн юм. 

Бритни Спирс болон Жастин Тимберлэйк (Britney Spears, Justin Timberlake)

7 Хайди Клум ба Сийл (Hiedi Klum, Seal)

Хайди Клум дуучин Сийл нар тухайн үеийнхээ хамгийн алдартай хосуудын нэг байв. Тэд болзож эхлэх үед хайди хуучин нөхрөөсөө жирэмсэн болсон гэдгээ дөнгөж мэдээд байжээ. Үүний дараа Сийл эхнэрийнхээ хэвлийд байгаа хүүхдийг өөрийнх шигээ санаж, хайрлахаар шийдсэн юм. Ийнхүү 2005 онд хүүхэд төрсний дараа Сийл, Хайди нар гэрлэсэн бөгөөд хожим хоёр хүү, нэг охинтой болсон юм. Гэвч 2012 оны 1-р сард Сийл, Хайди Клум нар салах өргөдлөө өгсөн байна. Учир нь Хайди хувийн бие хамгаалагчтайгаа явалдсан хэмээн Сийл мэдэгджээ.

Хайди Клум ба Сийл (Hiedi Klum, Seal)

8 Келли Брүүк болон Жэйсон Стэтхэм (Kelly Brook, Jason Statham)

Жүжигчин, загвар өмсөгч Рози Хантингтон-Уайтлитай уулзахаасаа өмнө  Жэйсон Стэтхэм Келли Бруктай долоон жил хамт амьдарсныг мэддэг хүн цөөн бий. Келли "Survival Island" кинонд хамтран тоглосон Билли Зейнтэй явалдаж эхэлснээс болж Жэйсоноос салж, Зэйнтэй суусан юм. 

Келли Брүүк болон Жэйсон Стэтхэм (Kelly Brook, Jason Statham)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()