Тансаг байр, саятан нөхрөө орхиж Эскимо эрийн гэргий болсон бүсгүй

2021-05-06, 12:04
2,278

Галя Моррелл (Galya Morrell) ЗХУ-д төрсөн бөгөөд Зөвлөлтийн армийн офицер болж, Правда сонинд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Харин өнөөдөр тэр туйл судлаач болсон бөгөөд Арктикийн далайн эргийн үндэстнүүдийн өв соёлын төлөө хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулах болсон байна. Моррелл амьдралынхаа сүүлийн хэдэн жилийн дийлэнх хугацааг экспедицэд явж өнгөрөөсөн гэнэ. 

Тансаг байр, саятан нөхрөө орхиж Эскимо эрийн гэргий болсон бүсгүй
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

Түүний гэр бүл тун боломжийн амьдралтай байсан бөгөөд охиныхоо боловсролд анхаарсан байна. Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургуулийг төгссөн тэрээр Горбачевтай хүртэл танил байв. Галя энэ карьераа хөөсөн бол ОХУ-ын Гадаад явдлын яаманд томоохон албан тушаалтан болох нь гарцаагүй байсан юм. 

Галя 50-аад насандаа Нью-Йорк дахь тансаг байрандаа л ихэнх цагаа ганцаараа өнгөрөөж байснаа ухаарсан байна. Тэрээр ийнхүү бүхий л амьдралаа ямар ч өөрийн гэсэн сонирхол, хүсэл тэмүүлэлгүйгээр өнгөрөөсөндөө харамсаж эхэлжээ. Ингэж л Галя хийхийг хүссэн зүйлдээ цаг зав, сэтгэл зүрхээ зориулах ёстойгоо ойлгосон аж.

Галя хойд туйлыг идэвхийлэн судалж эхэлсний зэрэгцээ урлаг, уран сайхныг эргүүлэн сонирхох болжээ. Тэрээр бага байхаасаа л бүжиглэх дуртай байсан бөгөөд Зөвлөлтийн “Правда” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа анх хойд туйлд дурлаж байв. 

Тэрээр Арктикийн хамгийн алслагдсан тосгодод амьдардаг эскимогийн өсвөр насны хүүхдүүдийг орчин үеийн урлагтай танилцуулахыг хүссэн аж. Энэхүү төслийн хүрээнд Галя Гренланд руу явсан юм. Тэрбээр хүүхдүүдэд тайз, чимэглэлгүйгээр цасан дээр бүжиглэж үзүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

Зорьсон газраа ирсэн Галя цельсийн хасах 35 градусын хүйтэнд хүмүүст бүжгийн нимгэн даашинзтай бүжиглэж үзүүлсэн бөгөөд тосгон тэр чигээрээ үзүүлбэрийг нь үзэхээр иржээ. 

Гэсэн хэдий ч түүний гол зорилго бол мөсөн дээр бүжиглэх эсвэл Хойд мөсөн далайд усанд орох байгаагүй аж. Тэрээр хамгийн алслагдсан Эскимо тосгоны устаж үгүй ​​болох аюулд өртөөд буй соёл, иргэншилтэй хүмүүсийг олж очих төлөвлөгөөтэй байж. Галя тэрхүү тосгоны оршин суугчидтай уулзаж, авьяастнуудтай нь хамтран хөгжмийн тоглолт хийж, тэдний түүх, домгийг судлахыг хүссэн байна.

Эдгээр аяллынхаа нэгэнд тэрээр уугуул эскимо, мэргэжлийн аялагч, Арктикийн уулчин Улитай танилцжээ. Галя, Ули нар Хойд мөсөн далайгаар хамтдаа 5000 км аялсны дараа маш дотно болсон гэнэ. 

Тэдний энэ урт замыг туулсан завь жижигхэн учир хангалттай орон зай бүхий таатай нөхцөл байсангүй. Тиймээс Галя, Ули хоёр яг завины шалан дээр цуг унтаж, бие биенээ дулаацуулдаг байснаар барахгүй, тэд далайн мөстэй усанд хамтдаа орсон байна. Энэ аялал хоёр сарын турш үргэлжилсэн юм.

Шинэхэн хайраа олох үедээ тэрээр 50 настай байжээ. Удалгүй тэрээр саятан Америк нөхрөө Манхэттэн дахь тансаг байрын хамт орхиж Эскимо эрийн гэргий болсон байна.

Тэд хуучны соёл, уламжлалыг хадгалан үлдэхийн тулд хамгийн алслагдсан Эскимо тосгодод хүрэх зорилгоор энэ аяллыг хийжээ. Эдгээр тусгаарлагдсан суурингуудад очихын тулд зөвхөн жижиг завиар хэдэн сар явах ёстой бөгөөд жилийн тодорхой үеүүдэд л очих боломжтой. 

Тэд эдгээр нэн ховордсон соёлын өвөрмөц бүхнийг тэмдэглэж авах ажлаа үргэлжлүүлсээр байгаа ба хамтдаа дэлхийн олон их сургуулиудад хуримтлуулсан туршлагаа хуваалцах болсон байна. Эцэст нь Галя хүсэл сонирхлоо олохдоо жинхэнэ хайр сэтгэлээ ч давхар олж чаджээ.

Дулаан байр, амттай хоол, тав тухтай амьдралаа орхиж хахир хүйтэн газар насаараа амьдрах нь ялангуяа эмэгтэй хүнд хэцүү байх нь мэдээж. "Гренландад бид ерөнхийдөө усанд ордоггүй. Цэвэр ус ховор учраас грамм ус ч алт шиг үнэ цэнтэй. Тийм болохоор бид нойтон алчуураар биеэ арчих, далайн хавын тосоор тослох аргаар ариун цэврийг сахидаг. Загасны тос арьсыг хөлдөхөөс, нар салхинд түлэгдэхээс сэргийлнэ" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()