Дэлхийн хамгийн халуухан жүдочин бүсгүй Дарья Белодедийн тухай сонирхолтой баримтууд

2021-05-06, 18:21
3,652

Олон улсын хэмжээнд хамгийн залуу дэлхийн аварга Дарья Белодед саяхан 19 нас хүрчээ. Украйн гаралтай тэрээр аль хэдийн дэлхийн хэмжээний чансаатай жудочдын нэг болоод байгаа юм. Өнөөдөр бүхэнд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн халуухан жүдочин бүсгүй Дарья Белодедийн тухай сонирхолтой баримтууд
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

  • Дарья Белодед 2000 оны 10-р сарын 10-нд Киев хотод жүдо бөхийн тамирчин Геннадий Белодед, Светлана Кузнецова нарын гэр бүлд төрсөн.
  • Тэрээр анх уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн боловч зургаан настайдаа жүдогийн спорт руу шилжжээ.3.

  • Дарья 2015 онд анхныхаа амжилтанд хүрсэн. Эхлээд Украйны аварга болж, дараа нь залуучуудын Европ, дэлхийн аварга болсон байна.
  • Дарья бол жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны украин эмэгтэй.

  • 2018 онд жүдо бөхийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болов. Цол хүртэх үеэр Белодед 17 нас 345 хоногтой байжээ. Өмнө нь дэлхийн хамгийн залуу аварга гэгдэж байсан Японы Рёоко Тани (18 нас 27 хоног) байв.
  • 2019 оны төгсгөлд Дарья дэлхийн аварга цолоо хамгаалж, түүхэн дэх хамгийн залуу дэлхийн хошой аварга болов. Энэ ялалтынхаа үед тэрээр 18 нас 10 сартай байсан.

  • Тэрээр Олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга Риоко Таниг биширдэг. “Тэр намайг бага байхад миний шүтээн байсан. Өдөр бүр түүний барилдаж, бэлтгэл хийж байгаа бичлэгийг үзээд уйлдаг байснаа санаж байна.” гэжээ.

  • Дарья 172 см өндөртэй бөгөөд 48 кг хүртэлх жинд өрсөлддөг. Тэрээр энэ жиндээ өндөрт тооцогддог бөгөөд Дарья ихэвчлэн өрсөлдөгчдөөсөө толгой өндөр байдаг аж. 
  • Киевийн Оддын өргөн чөлөөнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсны дараа Дарья Белодедийг хүндэтгэн од байрлуулжээ. 

  • Тэрээр бага байхдаа хөлбөмбөгт их дуртай байсан бөгөөд хөвгүүдтэй хамт тоглодог байв. 
  • Белодед Сэтгүүлзүйн дээд сургуульд сурдаг ба цаашдаа мэргэжлээрээ ажиллахаар төлөвлөдөг. “Би 25 нас хүртлээ спортоор хичээллэх төлөвлөгөөтэй, харин дараа нь юу хийхээ яваандаа шийднэ. Гэхдээ би спортын сэтгүүлч болохыг хүсдэг." гэжээ.

  • “Би мухар сүсэгтэй хүн. Заримдаа би тэмцээний өмнө зөвхөн аз жаргалтай зүйл бодохыг хичээдэг. Харин том тэмцээний өмнө би ээжийгээ үнсэж, энергиэ сэлбэдэг. Ээж маань миний хувьд сахиустай адилхан учир би ээжийнхээ дэргэд байвал бүх зүйлийг хийж чадах юм шиг санагддаг." 

  • Дарья бол Instagram-ийн идэвхтэй хэрэглэгч бөгөөд 213 мянган дагагчтай. Энэ үзүүлэлтээрээ тэр Украйны тамирчид дунд 11-р байр, эмэгтэйчүүдийн дунд Элина Свитолинагийн дараа хоёрдугаарт бичигдэж байна.

  • Белодед Азербайжан, Гүрж, Арабын Нэгдсэн Эмират улсын өмнөөс тэмцээнд оролцох санал авч байсан ч татгалзсан. “Мэдээжийн хэрэг, тэд маш их мөнгө амласан, гэхдээ миний хувьд хамгийн чухал нь дэлхийн тавцанд Украйны тугийг л мандуулах явдал шүү дээ. Би эх орондоо маш их хайртай. "

  • Дарья хоол хийх дуртай. Амтат жигнэмэг бялуу, маффин, бин зэргийг байнга хийж иддэг тэрбээр загасанд дургүй бөгөөд далайн гаралтай зүйлсээс зөвхөн сам хорхой эсвэл хавч иддэг.

  • Түүнийг загвар өмсөгч болгохыг хүссэн агентлагууд байнга санал тавьдаг боловч тэрээр загварын салбарт орох бодолгүй байгаа гэнэ. Дарьягийн гол зорилго нь Олимпийн наадамд түрүүлэх аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()