Хятад эхнэрүүд өөрийг нь хуурсан нөхөртөө эм өгч, бэлгийн сулралтай болгодгийг илрүүлжээ

Урд хөршийн цахим сүлжээгээр зарим эмэгтэйчүүд гэр бүлээс гадуур амрагийн харилцаа үүсгэсэн нөхрийнхөө хоолонд нууцаар эм хийдэг талаар цуурч эхэлсэн байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн нөхрүүд ойролцоогоор хоёр долоо хоногийн турш хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орж чадахгүй болдог гэнэ. Харин мэргэжлийнхэн албан ёсны зөвшөөрөлгүй эмийн наймаачид болон үүнийг худалдан авч буй эмэгтэйчүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох болно хэмээн анхааруулжээ. 

Хятад эхнэрүүд өөрийг нь хуурсан нөхөртөө эм өгч, бэлгийн сулралтай болгодгийг илрүүлжээ
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар WeChat сүлжээнд нэр нь үл мэдэгдэх нэгэн эмэгтэй онлайн худалдаачдаас эмийн бодис худалдан авч, өөр эмэгтэйтэй явалддаг нөхрийнхөө хоолонд хийж хольсон тухайгаа бичсэн байв. Энэ нь ямар ч үнэр, амтгүй "diethylstilbestrol" гэх бодис бөгөөд тодорхой хугацаагаар бэлгийн сулрал үүсгэдэг нөлөөтэй гэнэ.

Үүнийг туршсан олон эмэгтэй өөрсдийн нэрийг нууцалж, туршлагаа хуваалцсан байлаа. Ингэхдээ тэд уг бодисыг үр дүн сайтай гэж үзэж байгаагаа нуулгүй, гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд ийм үйлдэл хийсэн учир олон нийтээс өөрсдийг нь буруутгахгүй байхыг хүссэн байна. 

Энэ төрлийн худалдаа явуулдаг онлайн наймаачдаас сард хамгийн багадаа 100 орчим эхнэр дээрх бодисыг тогтмол худалдаж авдаг гэжээ.

Бодисыг хэрэглэсэн эрэгтэй ойролцоогоор 15-21 хоног бэлгийн харьцаанд орох боломжгүй болдог аж. Олны дунд шуугиан тарьсан нийтлэлийн дараа ихэнх онлайн дэлгүүрүүд уг бодисыг худалдаалахаа зогсоосон байна. Гэвч зарим хүмүүс нууцаар зарж, худалдан авсаар байж болзошгүй тул хууль, хяналтын байгууллагууд тэдгээр этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн анхааруулсан байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()