Таны бодож байснаас хөгшин 10 алдартан

2021-05-08, 15:00
3,260

Шоу бизнесийн ертөнцөд ажилладаг хүмүүс үзэгч олны нүдэнд аль болох залуу сайхан харагдаж, тэдний анхаарлын төвд байх нь чухал. Тиймээс ч алдартнууд залуу төрхөө удаан хадгалахыг хичээж, олон олон арга хэрэглэдэг болох нь нэгэнт ил тодорхой билээ. Гэвч тэрхүү алдартнуудын дунд цөөн хэд нь үнэхээр цаг хугацаа зогссон мэт нэг ч үрчлээ нэмэхгүй, улам гэрэлтээд байгаа харагддаг. Өнөөдөр та бүхэнд тэдгээр алдартнуудын тухай танилцуулахаар бэлтгэлээ. 

Таны бодож байснаас хөгшин 10 алдартан
Хаах
Сурталчилгаа

10 Женнифер Лопез (Jennifer Lopez) - 51 нас

Женнифер Лопез 1969 оны 7-р сарын 24-нд төрсөн бөгөөд өдгөө 51 настай. Түүнийг хөгширсөн гэх нь бүү хэл, сүүлийн 20 жилд нэг их өөрчлөгдөөгүй гэж хэлэх хүн олон бий. 

Женнифер Лопез (Jennifer Lopez) - 51 нас

9 Гвен Стефани (Gwen Stefani) - 51 нас

Олон жил энтертайнмент ертөнцөд үзэгчдийн нүдийг баясгасан шаргал үст Гвен Стефани мөн энэ жил 51 нас хүрч байна. 90-ээд оны үед анх нэрд гарсан тэрбээр одоо ч 30 настай юм шиг л харагдаж байгаа биз. 

Гвен Стефани (Gwen Stefani) - 51 нас

8 Жаред Лето (Jared Leto) - 49 нас

Дуучин, жүжигчин Жаред Лето 49 настай. Анх 90-ээд оны үед жүжиглэж эхэлсэн тэрбээр "30 Seconds to Mars" хамтлагийн дуучин гэдгээрээ нэрд гарсан билээ. 

Жаред Лето (Jared Leto) - 49 нас

7 Фарел Уиллиамс (Pharrell Williams) - 47 нас

"The Neptunes" хамтлагийн продюсер болж хөгжмийн ертөнцөд хөл тавьсан Фарел Уиллиамс өнөөдөр ч 20-той залуу шиг харагддаг хэвээр байна. 

Фарел Уиллиамс (Pharrell Williams) - 47 нас

6 Салма Хайек (Salma Hayek) - 54 настай

Холливудын од Салма Хайек 1966 оны 9-р сарын 2-нд төрсөн юм. 80-аад оны үед Мексик даяар алдартай болсон тэрээр 90-ээд онд жинхэнэ дэлхийн хэмжээний од болсон билээ. 

Салма Хайек (Salma Hayek) - 54 настай

5 Халли Берри (Halle Berry) - 54 настай

Халли Берриг 54 нас хүрч байгааг тааж мэдэх хүн үнэндээ ховор байх. Тэрээр 1966 оны 8-р сарын 14-нд төрсөн хэдий ч гадаад төрх нь 20 насаар залуу харагддаг. 

Халли Берри (Halle Berry) - 54 настай

4 Женнифер Анистон (Jennifer Aniston) - 52 нас

Женнифер Анистон 50 гарсан гэхэд үнэхээр сайхан галбиртай нэгэн гэдгийг бараг бүх хүн хүлээн зөвшөөрөх байх. Нас бол тоо гэдгийг өөрийн биеэр баталж буй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөлөл болсон тэрээр залуусын дунд ч нэр хүнд сайтай.

Женнифер Анистон (Jennifer Aniston) - 52 нас

3 Сандра Буллок (Sandra Bullock) - 56 нас

Одоо 56 настай Холливудын од Сандра Буллок 1964 оны 7-р сарын 26-нд төрсөн бөгөөд 90-ээд онд алдаршжээ. Өнөөдрийн жагсаалтад багтсан бусад хүмүүсийн нэгэн адил Сандра Буллок нь наснаасаа хамаагүй залуу харагддаг. 

Сандра Буллок (Sandra Bullock) - 56 нас

2 Самуэл Л.Жексон (Samuel L. Jackson) - 72 нас

Самуэл Л.Жексон өдгөө 72 настай боловч Холливудын хамгийн эрэлттэй жүжигчин хэвээр байна. Түүнийг харсан хүмүүс харин 40-50 настай гэж боддог. 

Самуэл Л.Жексон (Samuel L. Jackson) - 72 нас

1 Кеану Рийвз (Keanu Reeves) - 56 нас

Кеану Рийвз сүүлийн жилүүдэд өмнөхөөсөө илүү алдар нэртэй болсон билээ. Тэрээр өөрийнх насны хүнд баймааргүй гэмээр эрч хүчтэй нэгэн гэдгээ орлон тоглогчгүй тулааны үзэгдэлд чадварлаг тоглож батлан харуулдаг байна. 

Кеану Рийвз (Keanu Reeves) - 56 нас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()