Хятад дахь хонин сүргийн асар том туувар (+Бичлэг)

2021-05-08, 15:52
2,213

Шинжаан Уйгурын өөртөө засах орон нь урд хөршийн хамгийн том газар нутагтай бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын нийт газар нутгийн 6-ны 1-ийг эзлэхийн зэрэгцээ Монгол, Казахстан, Орос тэргүүтэй 8 оронтой хиллэдэг тул стратегийн хувьд ч хамгийн чухал бүс нутагт тооцогддог. Гэхдээ Шинжааны нутгийн ихэнх нь говь цөл, өндөр уулс тул эдийн засгийн голлох хувийг нь мал аж ахуй бүрдүүлдэг байна.

Хятад дахь хонин сүргийн асар том туувар (+Бичлэг)
Хаах
Сурталчилгаа

Шинжаан Уйгурын баруун хязгаар дахь казах үндэстнүүд төвлөрөн суудаг Текес аймгийн малчид сүргээ хаваржаа руу туух нүсэр ажлаа 2-р сард эхэлжээ. Өвөлжөөнөөс бууриа сэлгэх ажил малчдын хувьд маш хэцүү бөгөөд учир нь тэдний замд цасаар өвч хучигдсан Тэнгэр уул хөндөлсөж байдаг аж. Гэхдээ тэд 120 мянган сүргээ үржил шимтэй бэлчээрт хүргэх ёстой учраас уулсын дундуур хэдэн зуун км замыг туулахаас өөр аргагүй.

Текесийн малчид ихэвчлэн хониноос бүрдсэн сүргээ бидэнтэй адил жилд 4 удаа тууварлан нүүдэллэдэг. Хотгор газар дахь өвөлжөөнөөс нүүхдээ Тэнгэр ууланд зузаан хунгарласан цасан дундуур нарийн зам гаргах хэрэгтэй. Ийм учраас 120 мянган толгой мал сүргийн цуваа хэдэн арван километрээр ч хамаагүй үргэлжилдэг банйа.

Тэнгэр уулын ойролцоох бэлчээрийн даац сайн, өвс арвин тул мал сүрэг хаваржаандаа тарга тэвээрэг сайн авдаг. Мөн цаст уулын дундуурх урт тууврын явцад малын хүч нэмэгдэн эрүүлжиж, элдэв өвчинд нэрвэгдэхээргүй дархлаа сайтай болдог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()