Инстаграмаас хамгийн өндөр орлого олдог алдартнууд ямар үнээр сурталчилгааны пост хийдэг вэ?

2021-05-09, 15:00
2,017

Техник технологийн хөгжлийн ачаар орчин цагийн алдартай хүмүүст хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх олон боломж нээгдсэн байна. Тэдгээр хүмүүс ажил мэргэжлийнхээ хажуугаар шүтэн бишрэгчдийнхээ тусламжтайгаар инстаграм сүлжээнээс "ахиухан" мөнгө олж чаддаг аж. Ингээд та бүхэнд дэлхийн хэмжээний оддын дунд хувийн инстаграм хуудсандаа сурталчилгаа байршуулдаг хамгийн өндөр төлбөртэй таван хүнийг танилцуулж байна.  

Инстаграмаас хамгийн өндөр орлого олдог алдартнууд ямар үнээр сурталчилгааны пост хийдэг вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Дуэйн Скала Жонсон (Dwayne Scala Johnson)

Инстаграм хуудсандаа 234 сая дагагчтай Дуэйн Скала Жонсоноор сурталчилгаа хийлгэхийг хүссэн газар нэг постны төлөө нэг сая 15 мянган доллар (ойролцоогоор хоёр тэрбум 887 гаруй сая төгрөг) төлдөг байна. Энэ үнэлгээрээрээ тэрээр хамгийн өндөр үнээр сурталчилгаа хийдэг алдартнуудыг тэргүүлж байгаа юм. 

Дуэйн Скала Жонсон (Dwayne Scala Johnson)

2 Кайли Женнер (Kylie Jenner)

Залуухан ээж 230 сая дагагчтай бөгөөд нэг пост нийтлэхэд 986 мянган доллар (ойролцоогоор хоёр тэрбум 800 орчим сая төгрөг)-ын төлбөртэй гэнэ. 

Кайли Женнер (Kylie Jenner)

3 Кристиано Рональдо (Cristiano Ronaldo)

Инстаграм хуудсандаа 280 гаруй сая дагагчтай хөлбөмбөгчин Кристиано Рональдо өөрийн хуудсандаа нэг сурталчилгаа хийхэд 889 мянган доллар (ойролцоогоор хоёр тэрбум 530 сая төгрөг) олдог байна.

Кристиано Рональдо (Cristiano Ronaldo)

4 Ким Кардашиан (Kim Kardashian)

Халуухан Ким Кардашиан 220 сая орчим дагагчтай бөгөөд нэг сурталчилгаа хийхдээ 858 мянган доллар (хоёр тэрбум 440 сая төгрөг)-ын орлого олдог. 

Ким Кардашиан (Kim Kardashian)

5 Ариана Гранд (Ariana Grande)

Инстаграм сүлжээндээ 230 гаруй сая дагагчтай уран бүтээлч Ариана Гранд 853 мянган доллар (ойролцоогоор 2 тэрбум 420 сая төгрөг)-аар сурталчилгаа хийдэг гэнэ. 

Ариана Гранд (Ariana Grande)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()