Хаягдал төмрөөр өөртөө "робот" гар хийсэн Индонези эр

Зүүн өмнөд Азийн, Далайн орнуудын ч гэж хэлж болох бүсэд орших Индонези улсад амьдардаг эгэл жирийн гагнуурчин эрийн тархинд цус харважээ. Энэ үйл явдлын улмаас түүний нэг гар нь бүрэн саажилттай болсон байна. Үүнээс болж хөөрхий эр ажил, амьдралаа алдах дөхсөн хэдий ч тэрээр бууж өгөлгүй, өөртөө шинэ гар хийхээр сэтгэл шулуудсан гэнэ. 

Хаягдал төмрөөр өөртөө "робот" гар хийсэн Индонези эр
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Гагнуурчин залуу өвчин зовлон ярьж, амьдрал болохгүй бүтэхгүй байгаад гомдоллох ямар ч ашиггүйг маш хурдан ойлгосон байна. Тиймээс тэрээр бүх мэдлэг, бүтээлч чадвараа ашиглан, өөртөө төмөр гар угсрахаар шийджээ.

Түүний гар бүтээх ажлын эхлэл огтхон ч амар хялбар байгаагүй боловч хэдэн долоо хоногийн турш шаргуу ажилласны эцэст тэрээр анхны загвараа бүтээж чадсан аж.

Гагнуурчин эр хожим түүнийгээ хэд дахин сайжруулж, анхныхаасаа боловсронгуй болгож чаджээ

Түүний хийсэн гар хөндлөнгөөс харахад бусдын нүдэнд нэлээд болхи харагддаг боловч бүрэн ажиллагаатай учраас түүнд ямар ч асуудалгүй ажлаа хийхэд тусалдаг гэнэ. 

Зохион бүтээгч эр толгой дээрээ суурилуулсан тусгай электродын багцыг ашиглан хөдөлгөөнөө удирддаг. Энэхүү систем нь электрон дохиог таньж, өсгөгч рүү дамжуулж, процессор ба жижиг удирдлага руу мэдээлэл дамжуулдаг. Харин тэдгээрийг ар талд нь тусгай түгжээгээр бэхэлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()