Солонгосчууд ямар ч алдартанд өршөөлгүй ханддагийн жишээ болсон жүжигчин Со Е Жигийн дуулиан

2021-05-11, 17:50
54,898

Хамгийн сүүлд "It's Okay to Not Be Okay" цувралаар шүтэн бишрэгчдээ баясгасан Өмнөд Солонгосын жүжигчин Со Е Жи (Seo Yea-ji) үерхэж байсан залуугаа хардсан, сургуульд байхдаа хүчирхийлэл үйлдсэн, эзэмшсэн боловсролоо худал мэдүүлсэн зэрэг олон шуугианы эзэн болоод байгаа юм. Тэрээр өнгөрсөн жил дээрх киногоороо Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг болоод байсан ч түүний туулсан амьдрал энэ жилээс эхлэн бага багаар олны хэл ам дагуулж байна. 

Солонгосчууд ямар ч алдартанд өршөөлгүй ханддагийн жишээ болсон жүжигчин Со Е Жигийн дуулиан
Хаах
Сурталчилгаа

Энэ бүхний суурь 2020 оноос эхлэлтэй бөгөөд Солонгосын хэвлэл мэдээллийн нэртэй сурвалжлагчдын нэг Ким Ён Хо тухайн үед нэрд гараад байсан жүжигчин Со Е Жигийн талаар бага хэмжээний судалгаа явуулжээ. Угтаа Ким Ён нь Со Е Жигийн тоглосон "It's Okay to Not Be Okay" драмыг сурталчлах, мөн түүнийг оны шилдэг эмэгтэй жүжигчнээр нэр дэвшүүлэх ажилд туслах зорилготой байсан аж. Ийнхүү тэрээр зураг авалтын багийнхантай ярилцаж, Со Е Жигийн тухай хэд хэдэн асуулт асуухад жүжигчин бүсгүйн талаар тун таагүй зүйлүүдийг олж мэдсэн байна.

Со Е Жиг багийнхных нь амнаас өөдгүй, муухай ааштай гэж сонссон сурвалжлагч эхэндээ тэдний үгэнд эргэлзсэн гэнэ. Дараа нь тэрээр  Со Е Житэй таван жил гаруй хугацаанд хамтран ажилласан нүүр будалтын артисттай ярилцахад Со Е Жиг хэзээ ч хоцордоггүй, үргэлж хүмүүстэй мэндчилдэг, эелдэг нэгэн гэж хэлсэн байна. Мөн түүнийг сайхан сэтгэлтэй, бусдад санаа тавьж, хоолоор хүртэл дайлдаг гэсэн аж.

Харамсалтай нь, Со Е Жиг олон сая хүнд танигдаж эхлэх үед түүнийг тэсэхийн аргагүй авиртай гэж цуурах хүмүүс олширч, хэвлэлийнхэн ч энэ талаар шуугиж эхэлсэн билээ. Үүний араас Со Е Жи өөрийн хуучин найз залуу байсан Ким Жон Хёнтой зүй бус харьцдаг байсан гэсэн мэдээлэл ил болсон юм.

2018 онд жүжигчин Ким Жон Хёныг MBC телевизийн “Time” олон ангит кинонд тоглож байхад Со Е Жи түүнийг бусад эмэгтэй жүжигчинд хүрч ч болохгүй гэж тушаасан бөгөөд удалгүй Ким Жон Хёныг тус олон ангит кинонд тоглохоо боль хэмээн шаардсан чат олонд дэлгэгдэж, интернетээр маш хурдацтай тархаад байгаа юмсанж.

Жүжигчин бүсгүйн агентлаг энэхүү асуудлын талаар дараах мэдэгдлийг гаргажээ.

"Сайн байна уу, Goldmedalist агентлаг мэндчилж байна. 

Манай нэг жүжигчинтэй холбоотой зөрчилдөөнтэй холбогдуулан бид албан ёсны байр сууриа илэрхийлэхийг хүсч байна.

Ким Жон Хёны мэдэгдэл Со Е Житэй холбоогүй гэдэг нь батлагдсан. Хэсэг хугацааны дараа Со Е Жи энэ нөхцөл байдлын талаар өөрийн талаас тайлбар хэлэх болно. Мэдэгдэл хийх хугацаа хойшлогдож байгаад хүлцэл өчье.

Мөн Ким Жон Хён болон  Со Е Жи нарын мессежүүд нь үл ойлголцол, хардалт, хэрүүл маргааны нэг хэсэг байсан юм. Гэхдээ бодит байдал дээр тэдний харилцаа тийм ч муу байгаагүй гэдэг нь баттай юм. 

Жүжигчин Ким Жон Хён тусдаа тайлбар хийхээ мэдэгдсэн байгаа. Олон ангит киноны гол дүрд тоглож байгаа жүжигчин өөрийн хүсэл сонирхлоор бус, хэн нэгний үгэнд орж үйлдэл хийнэ гэдэг нь байж болшгүй зүйл. Жүжигчин хүн өөрийн хүсэл эрмэлзлэлгүйгээр кинонд тоглоно гэдэг боломжгүй зүйл.

Сургуулийн хүчирхийллийг Со Е Жи ангийнхаа хүүхдүүдэд тулгасан гэж буруутгаж байгаа нь худлаа гэдгийг бид юун түрүүнд мэдэгдэхийг хүсч байна. Ор үндэслэлгүй ийм хов живийг няцаахын тулд бид дараагийн шатны арга хэмжээ авч, шүүхэд хандана " гэсэн байлаа.

Goldmedalist ийнхүү эрс шийдэмгий, бүрэн хариу өгсөн ч сурталчилгааны агентлагууд түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж эхэлжээ. Тиймээс түүний сурталчилгаа телевизийн сувгуудад гарахаа больж, гудамж болоод интернетэд байршуулсан түүний зургуудыг авсан байна. Хэл амаас үүдэлтэй асуудал нийтдээ 2 тэрбум воны хохирол учруулсан гэх тооцоо хүртэл гарсан байв. 

Дуулиан тарьсан бас нэг баримт бол түүний өнгөрсөн амьдралыг дэлгэсэн нэгэн бичлэг юм. Нэрээ нууцалсан нэг хүн түүнийг сургуульд байхдаа ангийнхаа сул дорой хүүхдүүдээс хүчээр мөнгө авч, доог тохуу хийдэг, дээрэнгүй хүүхэд байсан гэжээ. 

Үүний зэрэгцээ түүнийг олон хүн эзэмшсэн боловсролоо худал мэдүүлсэн гэж буруутгаж байгаа юм. Со Испанийн Мадридын Комплутенсе Их Сургуульд сурсан гэж хэлдэг боловч тэрээр зөвхөн элссэн аж. Харин жүжигчин бүсгүй энэ сургуулийг төгсөөгүйгээр барахгүй, бүр сурч ч байгаагүй гэв. Түүний агентлагаас "Со Еэ Жи Испанид суралцаж чадах байсан нь үнэн. Гэвч тухайн үед тэрээр урлагийн карьераа эхлүүлж их сургуульд сурах боломжгүй болсон. Мөн түүнийг сургуулийн хүчирхийлэл үйлдэж байсан гэсэн цуурхлыг ч няцааж байна.” гэжээ.

Мэргэжилтнүүд ийм дуулиан шуугианы дараа түүнийг урлагийн ертөнцөд тэсэж үлдэх магадлал тун бага гэж үзэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()