Мартах ёстой зүйлсийг хэрхэн мартах тухай Япон сэтгэл зүйчийн зөвлөгөө

Такаши Цүкияма хэмээх эмч сэтгэл судлал болон хүний тархины чадлыг нэмэгдүүлэх талаар олон ном зохиол бичсэн байна. Тэдний дундаас хамгийн содон нь "Бүгдийг мартахын тулд мартаж сурах" хэмээх бүтээл юм. Тус ном нь хүний тархин дахь хэрэгтэй хэрэггүй мэдээллийг "устгаж" зай гаргаснаар мэдээлэл хүлээж авах, бодох, төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг ажээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс түүвэрлэн хүргэж байна. 

Мартах ёстой зүйлсийг хэрхэн мартах тухай Япон сэтгэл зүйчийн зөвлөгөө
Хаах
Сурталчилгаа

Такаши Цүкияма

Нэг дэх дадал 

  1. Өдрийн цагийн хуваарь гаргаж түүнийгээ мөрдөж сур. Тогтсон дэглэмтэй байна гэдэг тархи хэвийн үйл ажиллагаатай болоход хамгийн том нөлөө үзүүлдэг. Жишээ нь, нэг яг тогтсон цагтаа сэрж босдог байх хэрэгтэй.
  2. Өглөөний халаалт. Өглөө заавал дасгал хийх албагүй, гэрээ цэвэрлэх ч юмуу ямар нэг үр бүтээлтэй зүйл хийх хэрэгтэй. Дор хаяж 10 минутын турш ямар нэг үр бүтээлтэй зүйл хийх юм бол тархи сэргэдэг.

Хоёр дахь дадал 

Ажлынхаа хэмжээг түүнийг хийж дуусгахад зарцуулсан хугацааг харьцуулж үз. Дараа нь тухайн ажлаа хийж дуусгахад хангалттай хугацааг олоод, түүндээ багтааж хийж сур. Хэрэв та өөрийгөө ийм маягаар хязгаарлахгүй бол ажил бүтэн өдрийн турш үргэлжлэх болно.

Гурав дахь дадал 

Хүн унтаж байхад тархи ажиллаж өдрийн турш хүлээн авсан мэдээллүүдээ цэгцэлдэг. Бүр зарим хүмүүсийн тархи унтаж байхад нь илүү сайн ажилладаг. Тиймээс, та хэдий чинээ сайн унтаж амарна төдий чинээ хялбархан асуудлын шийдлийг олно. 

Дөрөв дэх дадал 

Тархины урд хэсэг биднийг тайван, хүлээцтэй байх чадварыг хариуцдаг тул энэ чадвараа хөгжүүлэх нь чухал. Харамсалтай нь орчин үеийн хүмүүс технологийн дэвшлийн нөлөөгөөр маш тэвчээргүй болж, ном унших зэрэг хуучин цагт энгийн байсан зүйлсийг уйтгартайд тооцох болжээ.

Тархины ур хэсгийг хөгжүүлэх хамгийн энгийн боловч гайхалтай үр дүнтэй дасгал бол гэрийн ажил хийх юм.

Тав дахь дадал 

Олон зүйл хийж, амжуулах шаардлагатай үед байнга төлөвлөгөө гаргаж сурах хэрэгтэй. Та бидний эрч хүч хязгаарлагдмал тул амрах цаг, хоол идэх цаг зэргээ заавал тусгаж өгөөрэй. Такаши Цукияма төлөвлөгөөгөө өөрөө дахин шинжлээд зогсохгүй, бусдад харуулахыг зөвлөж байна.

Зургаа дахь дадал 

Ажил хэрэг, тэр ч байтугай ширээн дээрх бүх зүйлээ цэгцэл. Ширээн дээрх зүйлс нь хүртэл эмх цэгцгүй байгаа хүний толгойн доторх нь түүнээс дутахааргүй цэгцгүй байдаг. Та бүх зүйлээ хаана байгааг мэдэж, дэс дараалалд оруулах юм бол санаа бодол тань хүртэл эмх цэгцэнд орно. 

Долоо дахь дадал 

Тархийг хөгшрүүлэхгүйн тулд та байнга шинэ мэдээллийг хүлээн авч байх хэрэгтэй. Гэхдээ зурагт эсвэл YouTube үзэх нь тохиромжгүй, учир нь та идэвхгүй байдлаар мэдээлэл хүлээн авч байгаа тул тэдгээр нь тархийг сатааруулахаас өөрөөр үр дүн төдийлөн өгөхгүй. Таны харц болон анхаарал шинээр сурч буй зүйл дээр бүрэн төвлөрч байх ёстой. Өөрөөр хэлбэл, тархи тань ч зэрэг ажиллаж байх хэрэгтэй. Музей үзэж, агаарт зугаалах нь хэрэггүй цаг нөхцөөсөн явдал огт биш бөгөөд та хөдөлгөөн хийж, юм уншиж сонирхож байгаа учраас цагийг маш үр дүнтэй өнгөрөөж байна гэсэн үг.

Найм дахь дадал 

Зарим хүмүүс тайлан, блог эсвэл өдрийн тэмдэглэл зэрэг янз бүрийн бичвэр бичдэг. Тэдгээрийг эргэн уншиж, тухайн үед юу үзэж харснаа санахыг хичээх нь хүний хүлээн авсан мэдээллийг цэгцэлж өгөхөөс гадна илүү сайн санаж, шинэ өнцгөөс бүх зүйлийг харахад тус болно. 

Ес дэх дадал 

Хүн ямар нэгэн зүйлийг бусдад тайлбарлаж байхдаа мэдээллийг өөртөө бүрэн бататгаж байдаг. Тиймээс хүн хэн нэгэнтэй харилцан ярилцаж байх нь хүртэл оюун санааг нь сэргээх дэмтэй.

Арав дахь дадал 

Хэл яриагаа илүү сайжруулж,  сул үггүй оновчтой тод ярихыг хичээ. Хэрэв тантай ярилцаж буй хүн таныг ойлгохгүй байвал түүний оронд өөрийгөө байна гээд төсөөлөөд, яриагаа дахин эхлүүлээд үзээрэй. 

Арван нэг дэх дадал 

Хоол тэжээл ба тархины эрүүл мэнд. Илүүдэл жин нь цусны даралтаас чихрийн шижин хүртэл олон асуудал үүсгэдэг гэдгийг та сайн мэднэ. Энэ бүхэн нь тархинд ч асуудал үүсгэдэг.

Хөдөлгөөн нь тархинд маш чухал ач холбогдолтой бөгөөд манай компьютер, гар утаснаас хамааралтай болсон ертөнцөд энэ нь нэн чухал болж байна.

Арван хоёр дахь дадал 

Эрүүл мэндийн үзлэгийг үе үе хийлгэ.

Арван гурав дахь дадал 

Бид алдаа дутагдал, бэрхшээлээ ч мөн бичиж тэмдэглэх нь зүйтэй. Хүмүүс таныг буруу зүйл хийж байна эсвэл мартаж байна гэж хэлэхийг анзаарах нь маш чухал. Бичиж байх явцад танд яг ямар зүйл дээр алдаа гаргаж байгааг илтгэх учиг анзаарагдана. 

Арван дөрөв дэх дадал 

Бүтээлч чанараа сайжруул. Үүний тулд бусадтай илүү их харилцаж, танил, найз нөхдийн хүрээгээ өргөжүүлж, шинэ зүйл сурч, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ бүхнээс шинэ санаа гаргаж ирэх боломж өссөөр байх болно. Мэдээллийг илүү сайн харьцуулахын тулд илүү их тэмдэглэл хөтөлж, дараа нь сайтар тунгаагаарай.

Арван тав дахь дадал 

Өөрийгөө зоригжуул. Ажил дээрх өөрийн сул талаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ засаж залруулах юм бол таны хамт олон хүртэл таныг үнэлэх болно. Өдрийн тэмдэглэлдээ жижиг ч байсан амжилтаа бичих нь цааш илүү хичээх сэдэл төрүүлэх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()