Ижил хүйстнээ сонирхож байснаа нуудаггүй алдартнууд

2021-05-12, 15:09
4,939

Энтертайнмент салбарын олон алдартнууд ижил хүйсний хүнтэйгээ дотно харилцаа үүсгэж үзсэн байдаг аж. Зарим нь зүгээр л саваагүйтэж, тэс өөр мэдрэмж авч үзэхийг хүссэн байх бол зарим нь жинхэнэ бэлгийн чиг хандлагаа ингэж байж л мэдсэн гэдэг. Өнөөдөр та бүхэнд тэдгээр алдартнуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Ижил хүйстнээ сонирхож байснаа нуудаггүй алдартнууд
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

1 Деми Ловато (Demi Lovato)

Деми Ловато өөрийгөө бисексуал гэж олон нийтэд зарлаж байгаагүй. Гэхдээ жүжигчин Руби Роуз түүнтэй амрагийн харилцаатай байсан хэмээн мэдэгдсэн байдаг. Харин үүний хариуд Деми "Би түүнтэй ямар ч харилцаатай байгаагүй." хэмээн няцаасан байна.

Деми Ловато (Demi Lovato)

2 Том Харди (Tom Hardy)

2010 онд Том Харди эрэгтэй хүнтэй болзож байснаа хүлээн зөвшөөрөөд, зүгээр л туршиж үзэхийг хүссэн гэдгээ мөн тайлбарласан аж. 

Харин 2015 онд нэгэн сэтгүүлч түүнээс бэлгийн чиг хандлагынх нь талаар асуух үед "Би өөрийнхөө гэр бүл, үр хүүхэд, бэлгийн чиг хандлагын талаар юу ч хэлмээргүй байна. Энэ бол ганцхан миний асуудал." гэж хариулжээ. 

Том Харди (Tom Hardy)

3 Мерилин Монро (Marilyn Monroe)

Хэдий Мерилин Монро тухайн цаг үеийн хамгийн алдартай, амжилттай яваа залуустай амрагийн харилцаа үүсгэж байсан ч тэрээр эмэгтэйчүүдийг мөн сонирхдог байжээ. Тэрбээр жүжигчин Жоан Крауфордтой өөр нэг эмэгтэйгээс болж муудалцсан гэдэг яриа олны дунд гарч байсны дээр Барбара Стэнвик, Марлен Дитрих нартай үерхсэн гэдгээ бараг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн 1948 онд Монро жүжигчин Наташа Литесстэй танилцаж, дөрвөн жилийн турш нууцаар уулзаж байсан гэдэг. 

Мерилин Монро (Marilyn Monroe)

4 Селина Гомез (Selena Gomez)

2014 оны 12-р сард Селена Гомез Жастин Биберээс салаад бисексуал супер модель Кара Делевинтэй дотноссон гэдэг. 

“Үнэнийг хэлэхэд тэр надад таалагдсан. Кара гайхалтай нээлттэй хүн учраас намайг ч бас нээлттэй болгосон. Тэр маш хөгжилтэй, адал явдалд дуртай учир түүнтэй хамт цагийг өнгөрүүлэхэд сайхан байдаг." гэж Гомез дурссан юм. 

Селина Гомез (Selena Gomez)

5 Хью Хефнер (Hugh Hefner)

Playboy-н үндэслэгч Хью Хефнер залуухан шаргал үстэй бүсгүйчүүдэд юунаас ч илүү дуртай гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ тэрээр гэрлэхээсээ өмнө эрчүүдтэй нэг бус удаа болзож байсан гэдгээ өөрийн сэтгүүлдээ бичиж байсан удаатай.

Хью Хефнер (Hugh Hefner)

6 Мишель Родригез (Michelle Rodriguez)

“Би бэлгийн хандлагынхаа тухай ярьдаггүй. Гэтэл яагаад ч юм хүн бүр үүнийг сонирхдог. Намайг лесби гэж боддог хүмүүс олон байдаг, магадгүй энэ үнэний ортой. Би хоёуланг нь туршиж үзсэний эцэст аль алинд нь татагддагаа ойлгосон." гэж жүжигчин Мишель Родригез ярьсан юм. 

Энэ ярилцлагаас хойш хэдэн сарын дараа Родригез өөрөөсөө 14 орчим насаар дүү Кара Делевиньтэй болзож эхэлсэн билээ. Гэхдээ тэдний харилцаа удаан үргэлжлээгүй.

Мишель Родригез (Michelle Rodriguez)

7 Уитни Хьюстон (Whitney Houston)

Уитни Хьюстон Бобби Браунтай гэрлэсэн ч хувийн туслах Робин Кроуфордтой дотно харилцаатай байсан гэдэг. Үүнээс болоод Уитни гэр бүлтэйгээ таарамжгүй харилцаатай болсон байна. 

Кроуфорд, Хьюстон нар өсвөр насандаа анх уулзаж байсан. Кроуфорд Хьюстонийг 1992 онд Браунтай гэрлэсний дараа ч түүний амьдралын салшгүй хэсэг хэвээр байсан ажээ. Тэдэнтэй хамтарч ажилладаг байсан хүмүүс хоёр эмэгтэйг бүх зүйлийг хамтдаа хийдэг байсныг нь баталсан юм. 

Уитни Хьюстон (Whitney Houston)

8 Марлон Брандо (Marlon Brando)

Марлон Брандог зөвхөн эмэгтэйчүүдтэй төдийгүй, эрчүүдтэй хүртэл уулздаг хэмээх цуу яриа дэгдэж байсан. Гэхдээ "Загалмайлсан эцэг"-ийн бэлгийн чиг хандлагын талаар 2018 оны 2-р сард Куинси Жонс маш том баримт дэлгэсэн юм. Тэрээр Брандог эрэгтэй эмэгтэй ямар ч хүйсний хүнтэй бэлгийн харилцаанд орж чаддаг байсан гэж ярьсан байна. Харин Брандогийн хүү үүнийг няцаасан юм. 

Марлон Брандо (Marlon Brando)

9 Майли Сайрус (Miley Cyrus)

Олон нийтийн газар Майли Сайрус зөвхөн эрчүүдтэй хамт үзэгддэг боловч 2015 онд дуучин бүсгүй загвар өмсөгч Стелла Максвеллтэй хамт явж байгаад олны нүдэнд өртжээ. Тэд хагас нүцгэн зураг авалтад хүртэл хамтдаа оролцсон байдаг. Тухайн жилийн 7-р сард Майли, Стелла нарыг байнга шахуу цуг байх болсон хэмээн шар хэвлэлүүдээр хэсэгтээ л шуурсан билээ.

Майли Сайрус (Miley Cyrus)

10 Кети Перри (Katy Perry)

Кети Перри "I kissed a girl" буюу би охин үнссэн гэдэг дуугаараа анх нэрд гарсан билээ. Тэрээр 19 настайдаа үнэхээр охин үнссэн бөгөөд тэр явдлаас сэдэвлэн тус дууг бичсэн гэжээ. 

Кети 2017 онд нэгэн ярилцлагын үеэр "Би өөрийнхөө үзэж туулсан зүйлсийн тухай дуулдаг. Үнэндээ би үнсэхээс илүү зүйл хийсэн." гэж амьдралын туршлагаасаа хуваалцсан байна. 

Кети Перри (Katy Perry)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()