Хүүгийнхээ найз бүсгүй шиг харагддаг 53 настай халуухан ээж

2021-05-12, 16:36
4,081

Өмнөд хөршийн иргэн Лиу Еэлин (Liu Yelin) хэмээх эмэгтэй 53 настай гэхэд итгэмээргүй, дэндүү залуухан харагддаг байна. Тэрээр ер бусын гадаад төрхөөсөө болж хүүгээ хайртай найз охиноос нь салгах дөхсөн гэнэ. Өсвөр насны хүүгийн ээж гэхэд гайхмаар залуухан харагдах түүнийг үнэхээр ямар л охин ирээдүйн хадам ээжийгээ гэж бодох билээ. Лиу Еэлин ийм залуу төрхөөрөө сүүлийн үед цахим ертөнцийн од болоод байгаа байгаа бөгөөд гоо сайхны нууцаасаа хуваалцсан байна.

Хүүгийнхээ найз бүсгүй шиг харагддаг 53 настай халуухан ээж
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

Лиу Еэлиний ийм толигор, сайхан арьсны нууц нь усанд сэлэхэд оршдог аж. Сүүлийн үед түүний талаар олон хүн мэдэх тусам тэрээр залуу төрхөө хэрхэн хадгалдаг талаарх асуултуудаар булагдах болжээ. Үүнд тэрээр нэг л зүйл зөвлөдөг бөгөөд мөс шиг хүйтэн усанд орох нь ямар ч үрчлээсгүй арьстай болоход нөлөөлдөг гэж тайлбарласан байв.

Лиу 30 гаруй жил номын санд ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах болсноо батлахын тулд бичиг баримтаа хүртэл цахим орчинд харуулжээ. Ийнхүү цаг зав ихтэй болсон Лиу Еэлин мөрөөдлөө биелүүлэхээр шийдэж, эхлээд шүхрээр үсэрч, усанд шумбаж сурах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Лиу өмнө нь гүйлт, хаданд авиралт, сэлэлт гээд янз бүрийн спортоор хичээллэж байжээ. Тэрээр гадаа хүйтэн байхад хүртэл дасгал сургуулилтаа алгасалгүй хийх дуртай гэнэ. Тэрээр гадаах орчинд дасгал хийхэд хөл, толгойгоо дулаалсан бол өвчин тусдаггүй болохыг баталсан байна.

Хүнд нөхцөлд дасгал хийхэд арьс илүү коллаген ялгаруулж үүний нөлөөгөөр үрчлээ үүсдэггүй гэнэ. Үүний баталгаа бол Лиу өөрөө юм. 

Лиу мөн ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Мэдээж хэрэг арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг ч тэдгээрийг маш нарийн сонгодог. Тэдгээрийн найрлага илүү байгалийн гаралтай байх тусам арьсанд бага хор учруулдаг гэнэ. 

 

Түүний энэ бүх арга л Лиуг залуу төрхөө хадгалахад нь маш том нөлөө үзүүлсэн учраас түүний зөвлөгөөнд эргэлзэх хүн ховор гарчээ. Лиу дасгал хөдөлгөөн сайн хийж, биеэ хөгжүүлэхэд хэзээ ч оройтохгүй хэмээн уриалсан байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()