Дэлхийн эргэлтийг удаашруулсан Хятадын алдарт "Гурван хавцлын далан"

Хүний төрөлхтний явуулж буй элдэв үйл ажиллагаа бидний хүрээлэн буй орчин, тэр ч байтугай дэлхийн экологийн системд хүртэл нөлөөлж байгаа нь нууц биш юм. Гэхдээ хүний ​​гараар бүтсэн зарим объект ч дэлхийн хөдөлгөөнд нөлөөлөх чадвартай байдаг аж. Жишээлбэл, хятадуудын Хөх мөрөн дээр барьсан аварга далан дэлхийн эргэлтийг удаашруулж чаджээ. 

Дэлхийн эргэлтийг удаашруулсан Хятадын алдарт "Гурван хавцлын далан"
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

"Гурван хавцал" хэмээх аварга даланг 2003 онд Хятадын Хубэй мужид Хөх мөрөн дээгүүр барьж эхэлсэн бөгөөд хожим нь дэлхийн хамгийн том усан цахилгаан станцад тооцогдох болсон байна.

Азийн хамгийн том голуудын нэгийг хаах санаа анх 1994 онд Хятадын засгийн газраас гарсан байна. Тус улс аж үйлдвэрийн чадавхиа идэвхтэй нэмэгдүүлж, шинэ хот, төмөр зам барьж байсан тул асар их хэмжээний цахилгаан шаардагдаж байсны зэрэгцээ, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх ёстой болсон аж.

Гэхдээ даланг байгуулахад бас нэгэн чухал зорилго тавьсан байв. Борооны улирал болоход Хөх мөрөн эргээсээ хальснаар хөндийн ойролцоо оршин суух олон сая хүний хувьд жинхэнэ гамшиг болдог байжээ. Улмаар энэхүү барилга нь усыг тогтоож, Хубэй мужийн иргэдийг хамгаалах үүрэгтэй байсан гэнэ.

Урьд өмнө нь огт хэрэгжиж байгаагүй, асар том төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Хятад улс хөрөнгө мөнгө харамлаагүй бөгөөд нийт зардал нь 28.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Барилга угсралтын явцад хамгийн сүүлийн үеийн технологи, шинэлэг материалыг ашиглажээ.

Ийнхүү 2003 онд Гурван хавцлын далан ёслол төгөлдөр ашиглалтад орсон байна. Бүтээн байгуулалтын эцэст цахилгаан үйлдвэрлэлийн тухайд ярихад далан үүргээ биелүүлж чадсан аж. Гэвч нөгөө талаар Хубэй мужийн оршин суугчдыг хамгаалж чадахгүй байв. Иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлж өгч чадаагүйгээр үл барам, нийт 39 их наяд килограмм ус агуулсан уг байгууламж голын түвшинг 175 метрээр дээшлүүлсэн ноцтой асуудал үүсгэсэн байна.

Нэгдүгээрт, гол дээр далан барихын тулд гурван том хот, 1680 тосгоны оршин суугчдыг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон гэнэ. Хоёрдугаарт, уулархаг газар дахь далангийн асар их усны хэмжээ манай гаригийн тектоникийн тэнцвэрийг алдагдуулсан аж. Үүнээс үүдэн энэ бүс нутагт газар хөдлөлтийн давтамж огцом нэмэгдсэн учраас аюултай бүсээс 1.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

Гэхдээ хамгийн гол нь Гурван хавцлын далан дэлхийн эргэлтийг удаашруулж, хойд туйлыг хоёр сантиметрээр нүүлгэсэн гэж эрдэмтэд санаа зовж байлаа. НАСА-аас манай гаригийг өмнө байснаасаа 0.06 микросекундээр удаан эргэж байгааг тогтоож, далангаар дамжин өнгөрөх усны эзэлхүүнээс шалтгаалж, энэхүү асар том инерцийн зогсолт үүссэн гэж үзсэн байна.

Дэлхийн эргэлтэд Сар болон бусад гаригуудын байршил, газар хөдлөлт, тэр ч байтугай агаар мандлын бохирдол зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ "Гурван хавцлын далан" бол манай гаригийг "удаашруулж" чадсан цорын ганц хүний гараар бүтсэн байгууламж юм. Одоогийн байдлаар эрдэмтэд хүн төрөлхтөнд энэ далан ямар аюул учруулж болохыг эцэслэн хэлэхэд хэцүү байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()