Улс эх орныхоо төлөө тэмцэлд зэвсэг барин нэгдсэн Мьянмарын залуу алдартнууд

2021-05-13, 16:41
10,204

Энэ он гарснаас хойш Зүүн өмнөд Азийн Мьянмар улсад улс төрийн тогтворгүй байдал, зэвсэгт тэмцэл үргэлжилсээр байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд тус улсад төрийн эргэлт гарч, армийнхан бүх эрх мэдлийг аваад байгаа юм. Тэгвэл эх орноо дарангуйллын хатуу гараас аврахын тулд жирийн иргэд гэлтгүй Мьянмарын урлаг соёлын алдартнууд, модель, инфлүнсерүүд, гоо бүсгүйчүүд цогтой тэмцэж, хүүхэд залууст үлгэр дууриалал үзүүлсээр байна.

Улс эх орныхоо төлөө тэмцэлд зэвсэг барин нэгдсэн Мьянмарын залуу алдартнууд
Хаах
Сурталчилгаа

Цэргийн хунтагийн эсрэг Мьянмарын зах хязгаар нутгуудад партизаны дайн явуулж буй үндэсний цөөнхүүдийн дунд эмзэг турьхан боловч эрэлхэг зоригтой бүсгүйчүүд ч олноороо нэгджээ. Тэдгээрийн нэг нь тус улсын тэргүүн гоо бүсгүйгээр шалгарч байсан Тар Тет Тет (Htar Tet Tet) юм. 

Одоо 32 настай, гимнастикийн багш мэргэжилтэй Тар Тет Тет нь 2013 онд Тайланд улсад зохион байгуулагдсан Miss Grand International олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байв.

Тэрбээр сошиал хуудсандаа “Хувьсгал бол боловсорч гүйцсэн хойноо модноос өөрөө унадаг алим биш. Түүнийг бид л унагаах хэрэгтэй” хэмээн Че Геварагийн хэлсэн үгийг иш татаж, тэмцэлд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Цэргийнхэн төрийн эрхийг авснаас хойш 783 энгийн иргэний амийг хөнөөж, 3,859 хүнийг баривчлан хориод байгаа юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн үр дүнгээс болсон эсэргүүцэл улмаар цэргийн эргэлт болжээ. 

Тус сонгуулиар Нобелийн шагналт Аун Сан Сү Чигийн тэргүүлдэг Ардчиллын Төлөө Үндэсний Лиг нам парламентад үнэмлэхүй олонх болоод байв.

Дарангуйллын эсрэг тэмцэж буй өөр нэгэн гоо бүсгүй бол 22 настай Мьянмарын мисс Хан Лаи (Han Lay) юм.

Мьянмарын Янгон хотод болсон эсэргүүцлийн жагсаалд идэвхийлэн оролцож байсан тэрээр заналхийлэл, дарамтаас болж өдгөө Тайланд руу зугтан гарчээ.

Өнгөрсөн сард тэрээр Бангкок хотод болсон Miss Grand International тэмцээнд тайзнаа гарах үедээ “Намайг энэ тайзан дээр гарсан өдөр миний эх орон Мьянмарт 100 гаруй хүн алагдлаа. Би амиа алдсан хүмүүсийн араас гүнээ эмгэнэн гашуудаж байна. Мьянмарт туслаач гэж би гуйж байна. Олон улсын тусламж дэмжлэг бидэнд яаралтай хэрэгтэй байна" хэмээн өгүүлж, эх орондоо болж буй үйл явдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулжээ.

Тус улсын хамгийн алдартай хүмүүсийн нэг болох загвар өмсөгч, дуучин, жүжигчин Паинг Такхон (Paing Takhon) мөн эсэргүүцлийн жагсаалд оролцсоноосоо болж цэргийнхэнд баривчлагдсан юм.

Хэд хэдэн удаа цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд биеэр оролцсон Такхоныг өнгөрсөн сард гэрээс нь баривчилсан байна. 

Жүжигчин залуу ийм зүйл болохыг мэдэж байсан тул огт айж сандраагүй хэмээн ярьжээ.

Энэ мэтээр 2-р сараас хойш үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, ялангуяа сошиал орчин, хүүхэд залуучуудын дунд нөлөө ихтэй хүмүүс эх орныхоо төлөө идэвхтэй тэмцэж, түүнийхээ төлөө хавчлага, хүчирхийлэлд өртсөөр байна. Нийтдээ 100 орчим кино найруулагч, жүжигчин, сэтгүүлч, модель зэрэг нөлөө бүхий хүмүүс эсэргүүцэл илэрхийлснийхээ төлөө баривчлагдаад байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()