Загасны аман дотор амьдарч, хэлийг нь орлодог аймшигт шимэгч

Дэлхий дээрх хачин сонин амьтдыг бүгдийг нь тодорхойлж, тоочно гэвэл бараг барагдахгүй аж. Шинжлэх ухаанд албан ёсоор "Cymothoa exigua" гэж нэрлэгддэг нэгэн төрлийн шимэгч амьтан нь загасны аманд орж, хэлийг нь идээд дараа нь байрыг нь эзэлдэг паразит юм. Амьд амьтны хэлийг бага багаар тасалж, хэлний оронд орж насан туршдаа аманд нь амьдардаг шимэгч хорхой гэхээр аймшгийн түүх шиг сонсогдож байгаа биз? Энэ "аймшгийн" амьтныг саяхан Өмнөд Африкийн нэгэн оюутан олж илрүүлжээ.

Загасны аман дотор амьдарч, хэлийг нь орлодог аймшигт шимэгч
Хаах
Сурталчилгаа

Өмнөд Африкийн Кейп Таунаас гаралтай 27 настай Дон Маркс Кейп-Агулхасын ойролцоо загасчилж байхдаа 2.7 кг жинтэй загас барьж, амнаас нь туйлын хачин амьтан олжээ. Тэнгисийн биологийг судалдаг Маркс хэлний шимэгчийн талаар сонссон боловч бодитоор нь хэзээ ч харж байгаагүй тул шууд л зургийг нь дарсан байна.

Тэрээр зургийг даруй өөрийн багш, Өмнөд Африкийн Норт Уэстийн их сургуулийн амьтан судлаач, профессор Нико Смитэд илгээжээ. Гэтэл түүний олз урьд өмнө нь хэзээ ч баригдаж байгаагүй шинэ төрлийн шимэгч болж таарсан аж.

Тэрээр энэ талаар "Би далай тэнгист дуртай. Бага байхаасаа л янз бүрийн загасны биед амьдардаг шимэгч хорхойны төрлүүдийг харж байсан. Гэхдээ амьтны аманд амьдардаг, цэнхэр нүдтэй харь гарагийн амьтан шиг зүйлийг хараад би маш гайхсан." гэж тэрээр ярьжээ.

Хэлээр хооллодог шимэгчийн тухай эрдэмтэд мэддэг байсан боловч сүүлийн жилүүдэд л тэдний амьдралын мөчлөг, зан авирын талаар өргөн хүрээтэй судалгаа хийж эхэлсэн юм. Бүх хэлний шимэгч эр хүйстэй бөгөөд тохирсон загас олохын тулд далайд хөвж амьдардаг гэнэ. Одоогоор тогтоогдоод байгаа 280 гаруй төрлийн хэлний шимэгч нь зөвхөн нэг зүйлийн загасыг онилдог байна. Тэд тохиромжтой загасыг олмогцоо загасны заламгайгаар дамжин аманд нь ордог.

Хэрэв тэрхүү загас өөр шимэгчгүй бол шууд хэлэнд нь наалддаг гэнэ. Урд хумсаа ашиглан уг амьтан загасны хэлний судсыг тайрч, дараа нь загасны цусаар хооллож эхэлдэг. Ингээд шимэгч эмэгтэй болж хувирдгаар барахгүй, бие нь томорч хөлтэй болдог аж. Мөн шимэгч цаашид хөдөлгөөн хийх шаардлагагүй болох тул нүд нь нарийсдаг байна. Загасны хэл эцэст нь үхжиж, цусгүй болж сулран унахад шимэгч хорхой хэлийг нь орлож бүрэн наалддаг. Энэ бол одоогийн байдлаар мэдэгдэж буй эзнийхээ эрхтний үйл ажиллагааг бүрэн орлож чаддаг цорын ганц шимэгч юм.

Нэгэнт байраа эзэлсэн шимэгч амьдралынхаа төгсгөл хүртэл загасны аманд амьдардаг бөгөөд загасны цус, салстаар хооллодог боловч өөр ямар ч хор хөнөөл учруулдаггүй. Гэхдээ хэрэв загасны аманд орсон шимэгч тэнд аль хэдийн наалдсан эмэгчинтэй таарвал хожимдсон эр шимэгч загасны заламгай дээр тогтож, эр хүйстэй хэвээр амьдардаг аж.

Өөрөөр хэлбэл, эр нь насан туршдаа заламгайд наалдаж амьдрах бөгөөд заримдаа загасны аман доторх эмэгчинтэйгээ нийллэгэд орж, үрждэг байна. Нэг загас нь хэд хэдэн эрэгчинтэй байж болох ба энэ тохиолдолд тухайн загас маш жижиг хэмжээтэй болж хувирдаг гэнэ. Лабораторийн судалгааны явцад шимэгчид зөвхөн үхсэнийхээ дараа загасны амнаас гарч, толгой эсвэл биенд нь наалдаж байгааг анзаарчээ. Хачирхалтай нь, тэдгээр загаснууд өөрсдийнхөө биед шимэгч байгааг бараг мэддэггүй гэв. Ихэнх шимэгчдийн адилаар эзэн үхвэл энэ шимэгч ч ялгаагүй үхдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()