Хичээлдээ аюулгүй явахын тулд ганцаараа тэмцэж, тосгондоо зам тавиулсан 7 настай хүү

Дэлхийн томоохон хотуудад оршин суудаг хүүхдүүд үйлчилгээ сайтай, аюулгүй нийтийн тээврийн хэрэгслээр сургуульдаа явж очдог. Гэтэл зарим улсын хөгжил тааруу, жижиг хотуудад хүүхдүүд боловсрол эзэмшихийн тулд хэдэн цагаар алхах эсвэл насанд хүрсэн хүний хамт машинаар явж хүрэх хэрэгтэй болдог байна. Гэвч дэлхий дээр хатуу хучилттай асфальтан зам бүү хэл, хүн явах ч замгүй газар гэж байх аж. Энэ газарт амьдардаг нэгэн хүү аюулд өртөж болзошгүй газраар өдөр бүр явж, сургуульдаа очдог байсан ч түүний хичээл зүтгэл, тууштай байдал үр дүнд хүрчээ.

Хичээлдээ аюулгүй явахын тулд ганцаараа тэмцэж, тосгондоо зам тавиулсан 7 настай хүү
Хаах
Сурталчилгаа

Энэ түүх Гуйжоу мужийн Гэнгуан тосгонд амьдардаг Ли Кун хэмээх Хятад хүүгийн тухай өгүүлэх бөгөөд тэрээр хичээлдээ явахын тулд өдөр бүр 10 гаруй км алхаж сургуульдаа хүрдэг гэнэ.

Тосгоны бусад хүүхдүүдийн адилаар сургууль руугаа явах замдаа хүү дэндүү олон аюулыг даван туулж, амиа эрсдэлд хүргэн байж хичээлдээ суудаг байв. 

Ийнхүү Ли Кун өдөр бүр явдаг замаа аюулгүй болгох шийдэл хайж, улмаар орон нутгийн засаг захиргааны шуудангийн хаягийг олж тосгоны оршин суугчдын нөхцөл байдлыг тайлбарлаж, зам барьж өгөхийг хүссэн захидал бичжээ.

Гэвч үүнээс хойш бүтэн жил өнгөрсөн ч хүүд хариу ирсэнгүй. Тиймээс тууштай хүү аймгийн Засаг даргын газрыг зорин очиж, дургүйцлээ илэрхийлэхээр шийдсэн байна.

Хүү эцэг эхдээ шударга ёсыг эрэлхийлэхээр ойролцоох хот руу явсан тухай тэмдэглэл бичиж үлдээсэн байв. Хоёр хоног ор сураггүй алга болсон  Ли Кунд эцэг эх нь маш их санаа зовж, түүнийг хайж эхлээд байсан ч хүү зорьсон хэргээ бүтээгээд гэртээ буцаад ирсэн байна.

Үүний дараахан тосгонд жинхэнэ ажил буцалж эхэлсэн бөгөөд 3 сарын дараа гэхэд хүүхдүүд сургуульдаа аюулгүй хүрэх замтай болжээ.

 

Одоо сурагчдын эцэг эхчүүд хүүхдүүдээ хадан хавцал руу унах вий гэж айхгүйгээр сургуульд нь явуулах боломжтой болсон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()