Швед ламын 1913 онд Монголд ирэхдээ авсан сонирхолтой зургууд (30 фото)

Одоогоос 110 гаруй жилийн өмнө Шведийн шашны дэлгэрүүлэлтийн төв хорооноос санваартан Эрик Иоел Эрикссон(Erik Joel Eriksson)-ыг Олноо өргөгдсөн Монгол улс руу илгээж байжээ. Хэдий тэрээр христийн шашныг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй лам байсан ч хожим алдарт аялагч Рой Чэпмен Эндрьюсын удирдлага дор Америкийн байгалийн түүхийн музейн санг бүрдүүлэхэд ажиллаж, тухайн цагийн Монголын амьдралыг гэрэл зурагт буулгажээ. 

Швед ламын 1913 онд Монголд ирэхдээ авсан сонирхолтой зургууд (30 фото)
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр 1938 он хүртэл Монгол болоод Өвөр Монголын түүхийн олон үйл явдлын гэрч болсон байна. Христийн шашныг түгээн дэлгэрүүлж, Монголын говьд судалгаа хийхийн зэрэгцээ өмнө нь Англид эзэмшсэн эмч мэргэжлээ ашиглан нутгийн ардыг анагаадаг байжээ.

1918 онд тэрээр Анни Алмквист хэмээх бүсгүйтэй гэрлэж, Өвөр Монголын Хаалган (одоогийн Жанчхүү) хотод суух болсон байна. Тэр хугацаандаа нутгийн Цахар, Үзэмчин, Дөрвөд ардын амьдралын хэв маягийг гэрэл зургийн хальсанд буулгажээ.

Тэрээр өөрийн бүх зургуудаа Шведийн Упссалагийн их сургуульд хандивласан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()