Байшингаа зарахгүй гэж эцсээ хүртэл гүрийсэн хүмүүс томоохон бүтээн байгуулалтад "шавар хаасан" нь

Зарим нэг хүмүүс өмсөх дуртай цамц, унших дуртай ном зэргээсээ огт салах дургүй байдаг. Тиймээс өөрийн гэр орноо зарах хүсэлгүй хүмүүс байх нь мэдээж. Тэд хичнээн их мөнгө амалсан бай, өөрсдийн гэсэн эзэмшлийг худалдах саналыг хүлээж аваагүй байна. Ялангуяа өдөр ирэх тусам хурдацтай хөгжсөөр буй улсуудад томоохон бүтээн байгуулалт хаа сайгүй хийж байгаа энэ үед нүүлгэн шилжүүлэх тогтоолыг эсэргүүцсэн хүмүүс цөөнгүй гарч ирдэг аж. Тэгвэл ийм зөрүүд хүмүүстэй тулгарсан барилгын төсөл гүйцэтгэгчид ямар арга хэмжээ авдаг бол?

Байшингаа зарахгүй гэж эцсээ хүртэл гүрийсэн хүмүүс томоохон бүтээн байгуулалтад "шавар хаасан" нь
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Нью-Йорк хотын иргэн Эдит Мэйсфилдэд нэгэн барилгын компани байшинг нь нэг сая ам.доллараар худалдаж авах санал тавьсан байна. Харин Эдитийн охин нь ээжийгээ асрамжийн газар өгөхгүй, гэртээ нүд аних хүртэл нь байлгана гэж амласан учраас тэрээр нүүхгүй гэжээ. Энэ түүхээс сэдэвлэж Up киноны зохиолыг бичсэн байна.

Мэри Күүк хэмээх эмэгтэй өөрийн байшинг нь худалдаж авч оронд нь том орон сууц барина гэхэд нь зөвшөөрөөгүй аж. 

Вера хэмээх бүсгүйн энэ байшинг томоохон компаниуд худалдаж авах санал 2 удаа гаргаж байжээ. Эхний удаа Penthouse сэтгүүлийн эзэн Боб Гучионо, дараа нь Дональд Трамп худалдаж авах санал тавьсан аж. Байшингийнх нь оронд казино барина гэсэн учраас Вера татгалзсан байна. 

Зөрүүд австрали эрийн гэр.

Энэ байшинг 2 хүн хамтран эзэмшдэг байжээ. Нэг нь зарахаас татгалзсан тул ингэж хуваасан байна. 

Дэлхийн 1-р дайны өмнөх үеийн байшин.

Хятад дахь энэхүү байшингийн газар нь шинэ хурдны зам барих төлөвлөлтөд орсон байна. Байшингийн эзэд нь зарахгүй гэж удтал эсэрцгүүцсэн учраас замыг тойруулан барьжээ. 

Байшингаа зарахыг хүсээгүй тул эзэн нь өдгөө оютны дотуур хотхонтой зэрэгцэн амьдарч байна. 

Гуанжоу дахь нэг барилгын эзэн үл хөдлөхөө зарахаас татгалзсан тул шинэ замыг шууд байшинг тойруулан барьжээ. 

Вашингтон дахь Остин Сприггс хэмээх эрд байшинг нь худалдаж авахын тулд гурван сая долларыг санал болгосон байна. Тэрбээр эхэндээ татгалзсан боловч дараа нь барилгаа 4 саяар зарсан бөгөөд одоо тэр нь Le Pain Quotidien сүлжээний кафе болсон аж.

Энэ бол Францын хойд хэсэгт орших хуучин Рубайкс дүүргээс үлдсэн сүүлчийн барилга боловч эзэн Салах Ужани үүнийг зарах бодолгүй байгаа гэнэ. Тэрээр энэ кафег сүүлийн 46 жил ажиллуулж байгаа юм.

Удтал тэсэж үлдсэн энэхүү барилга өдгөө сүм болсон байна. 

2013 оны 7-р сар, Сучжоу дахь тансаг харшуудын дунд үлдсэн сүүлчийн энгийн байшин.

(Хятадын Жиангсу муж)

Хуучин байшинд тааруулж шинэ барилгаа барьжээ.

Энэхүү байшингийн оронд шинэ зочид буудал барих ёстой байсан ч эзэн нь дэндүү их мөнгө нэхсэн байна. Тиймээс буудлыг тойруулж барьсан бөгөөд өдгөө энэхүү байшин нь бэлэг дурсгалын дэлгүүр болсон аж.

Хятадын нэгэн гэр бүл энэхүү газрыг өвөг дээдэс нь үлдээсэн учраас сүүлийн амьсгалаа хураах хүртлээ хамгаална гэж зүтгэсэн тул ийнхүү тойруулан барьж эхэлсэн байна. 

3 хурдны замын хажууд амьдардаг тариачин. 

Хятадын иргэн Ву Пинг энд байсан 241 байшингаас цор ганцаар торойн үлдсэн барилгын эзэн юм. Тэрээр бараг гурван жилийн турш барилгын компанитай тэрсэлдэж, нөхөн төлбөрөөс татгалзсан боловч 2007 оны 4-р сард маш ашигтай саналын өмнө бууж өгсөн гэдэг.

Энэхүү барилгын эзэн үл хөдлөхөө зарахгүй гэж эцсээ хүртэл зөрүүдэлсэн байна.

Шанхай дахь замын дундах байшин.

Бууж өгдөггүй, зөрүүд эзэнтэй байшин. 

Энэ хоёр байшингийн эзэд зарахгүй гэж гүрийсэн учраас шинэ цамхгийн зураг төслийг шинээр өөрчлөн гаргажээ.

БНХАУ-ын Наннин хотод баригдаж буй замын голд байрлах байшин. Эзэмшигч нь нөхөн төлбөрийн хэмжээг эрх бүхий байгууллагуудтай тохиролцож чадаагүй юм. 

2015 оны 4-р сар.

Энэ япон эр Нарита нисэх онгоцны буудлын яг голд аж ахуй эрхэлдэг. Түүнтэй хамт хэд хэдэн тариачид газар нутгаа орхихоос татгалзсан бөгөөд тэдний зөрүүд зангаас болж нисэх зурвасын тал нь л ажилладаг байна.

Шинэ супермаркетын өмнөх талбай дээр үлдсэн энэ дүүргийн сүүлчийн байшин. Хятад улс Хунань муж.

Бродвей дээрх энэхүү таван давхар барилгыг 1900 онд шинээр баригдаж байсан Macy дэлгүүрийг дэлхийн хамгийн том дэлгүүр болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор асар их мөнгөөр худалдаж авч байжээ. Гэтэл Macy энэ байшинг тойруулан бүр илүү том барилга барьсан аж. Одоо тус супермаркетын эзэн энэ байшинг түрээсэлж байгаа бөгөөд "Дэлхийн хамгийн том дэлгүүр" гэсэн бичгийг дээр нь өлгөсөн байна.

Энэ байшингаас бусад хэсгийн газрыг нь ухаж тэгшилсэн байгаа нь. 

Хятадын Шаньси мужийн Тайюань дахь барилгын талбайн хамгийн зөрүүд оршин суугчдын байшин.

Хятадад шинэ хурдны зам энэ байшингийн эзнээс болж хоёр хуваагдсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()