Испанийн инженерүүдийн бүтээсэн байгаль орчинд хамгийн ээлтэй салхин цахилгаан станц

2021-05-16, 13:56
2,141

Өнөө цагт ногоон эрчим хүч гэх сэдэв нууцлаг байхаа болиод удаж байна. Хүн төрөлхтөн нарны зай хураагуур бүхий асар том талбайг харсаар үйл ажиллагааг нь маш мэддэг болсон, аварга том салхин цахилгаан үүсгүүрүүдийг ч гайхаж сүрдэхээ хэдийнээ больсон билээ. Гэхдээ байгаль орчны мэргэжилтнүүд салхин цахилгаан станцыг тэнгэрт нисэж байгаа шувуудыг олноор нь гэмтээдэг, үйлдвэрлэх хугацаанд байгаль дэлхийд маш их хор хохирол авчирдаг нь тодорхой болсон тул инженерүүд өөр арга зам эрэлхийлж эхэлсэн байна.

Испанийн инженерүүдийн бүтээсэн байгаль орчинд хамгийн ээлтэй салхин цахилгаан станц

Бүтээн байгуулалтын судалгааны явц одоо ч бүрэн дуусаагүй байгаа бөгөөд олон зуун эрдэмтэд, байгаль орчны ажилтнууд аль аль талдаа сэтгэл ханамжтай байж чадахуйц эрчим хүчний эх үүсвэрийг эрэлхийлсээр байгаа юм.

Харин хэсэг залуус хамтарч энэ асуудалд бүтээлчээр хандахаар шийдсэн аж. Испанийн Vortex Bladeless компанийн зохион бүтээгчид чичиргээгээр эрчим хүч үүсгэдэг, ямар ч иргүй салхин цахилгаан үүсгүүрийг бүтээсэн байна. Тэд үүнийгээ байгаль орчинд ээлтэй цахилгаан үүсгүүр гэж тодорхойлоод,  "Skybrator" гэж нэрлэжээ.

Испани инженерүүд уламжлалт салхин сэнсийг хэт өндөр зардалтайн дээр, дуу чимээ ихтэй, байгаль дахь зэрлэг ан амьтанд хор хөнөөлтэй гэж үзсэн учир ийнхүү өөрчлөлт хийсэн гэнэ. 

Мэдээж эдгээр цахилгаан үүсгүүрүүдийг эрчим хүчний гол эх үүсвэр болгон ашиглахад хүндрэлтэй байх ч сэргээгдэх эрчим хүчний нэмэлт эх үүсвэр болох нарны зай хураагуурын хамт төгс ажиллах боломжтой гэж тайлбарласан байв. 

Компанийн төлөөлөгч Хорхе Пингерогийн хэлснээр угсралт өндөр байх тусам эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нь нэмэгдэх болно гэжээ. Жишээлбэл, 2.7 метр өндөр цахилгаан үүсгүүр нь хэд хэдэн LED гэрэл, хөргөгч, цахилгаан утаснуудыг эрчим хүчээр хангах чадалтай аж.

Энэхүү Skybrator нь дуу чимээ үүсгэдэггүй, ажиллахад хялбар зэрэг маш олон давуу талтай гэнэ.

Үүнээс гадна уламжлалт салхин цахилгаан станцны сэнсэнд жил бүр хэдэн зуун мянган шувуу цохиулж, үхдэг бол Skybrator нь хурц ир бүхий сэнсгүй, мөлгөр гадаргуутай тул шувуудад хор хөнөөл учруулахгүй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()