Цаг агаарын хөтлөгч бүсгүй техникийн саатлыг хошин үзүүлбэр болгож, үзэгчдийг хөгжөөжээ

2021-05-17, 12:15
16,776

Хүмүүсийн өдөр тутмын амьдралд асуудал гарах, аливаа зүйл төлөвлөсөн ёсоор өрнөлгүй тэс өөрөөр эргэх гэх мэтчилэн хөндлөнгийн хүчин зүйлээс шалтгаалсан элдэв бэрхшээл хүн бүхэнд тохиолдох үе бий. Энэ явдал дан ганц хувь хүний амьдралд бус, хариуцлагатай ажлын дундуур ч хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Үүний тод жишээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн бөгөөд телевизийн шууд эфирийн дундуур техникийн саатал үүсэж, нэвтрүүлэгч эвгүй байдалд орох дөхсөн ч тэрээр нөхцөл байдлыг эерэгээр эргүүлж чадсанаараа олон хүний хайрыг татаад байгаа юм. 

Цаг агаарын хөтлөгч бүсгүй техникийн саатлыг хошин үзүүлбэр болгож, үзэгчдийг хөгжөөжээ
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын FOX 9 сувгийн цаг агаарын мэдээ тайлбарлагч Женнифер МакДермэд урьдын адил шууд нэвтрүүлгийг хөтөлж байх үеэр дэлгэцэнд техникийн саатал үүсэж эхэлсэн байна. Түүнийг ярьж байх хойгуур гэнэт дэлгэц хоёр дахин томорч, дүрс олон дахин хуулагджээ.

Дэлхий даяар шууд дамжуулж буй эфирийн үеэр гарсан саатлыг маш хурдан хугацаанд хөгжилтэй агшин болгон хувиргаж чадсан тэрээр эхэндээ бага зэрэг цочирдсон ч нөхцөл байдлыг гартаа авч чадсан юм.

Женнифер цаг агаар тайлбарлах үүргээ хэсэг зуур хойш тавьж, оронд нь инээдээ барьж чадалгүй үзэгчдийг хөгжөөж эхэлсэн байна.

Түүний энэ үйлдлийг FOX 9 сувгаар болон интернетээр үзсэн хүмүүс хөтлөгчийн хошин мэдрэмжийг сайшаасан байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()