Тэрбумтан Марк Зукербергийн "даруухан" гэрээр зочилцгооё!

Өнөөгийн олон сая хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болсон Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg) дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг гэдгийг бараг хүн бүр мэднэ. Гэвч тэрээр бусад хөрөнгөтнүүдийн дэргэд харьцангуй даруу, эгэл жирийн амьдардаг ажээ. Түүний гэр ажлаас нь арваад минутын зайд байдаг бөгөөд эдэлж хэрэглэдэг зүйлс нь хүртэл маш энгийн юм. 

Тэрбумтан Марк Зукербергийн "даруухан" гэрээр зочилцгооё!
Хаах
Сурталчилгаа

Мэдээж хэрэг есөн сая ам.долларын үнэтэй эдлэн гэдэг тийм ч даруу, энгийн сууцанд хамаарахгүй байж болох ч 74 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүнд бол бага тоо нь гарцаагүй. 

Залуухан тэрбумтан 500 метр квадрат талбай бүхий хоёр давхар байшинтай. Эдлэн нь өөрөө моддын дунд нуугдсан, тэгш зүлэг, гадаах усан сантай бөгөөд бүх зүйл маш энгийн, яг таарсан, элдэв маяггүй юм.

Үнэхээр ч энд бусдаас илүү гараад байх зүйл нэг ширхэг ч байхгүй байгаа нь анзаарагдана.

Энэ гэр бүл бүх зүйлээ энгийн шургуулга эсвэл сагсанд хураадаг байна. Мөн тэдний унгар овчарк нь гэрийн тавилгатай нь зохицож харагдах нь эгдүүтэй.

Залуу тэрбумтны харшийг бусдаас ялгадаг ганц зүйл бол “ухаалаг байшин” систем юм. Энэ нь Марк эсвэл түүний эхнэрийн хоолойгоор байшинг хянах боломжийг олгодог. Ингэснээр хөшиг нээх, гэрэл болон хөгжим асаах, өглөөний хоолонд зориулж талх шарагчийг ажиллуулах, уулзалт зохион байгуулах, хүүхдүүдийг сэрээх, тэдний хөдөлгөөнийг хянах, эцэг эхчүүдэд аюулыг сэрэмжлүүлэх зэрэг төрөл бүрийн үйлдлийг хялбаршуулсан аж. 

Чинээлэг хос нэлээд даруухан амьдардаг боловч тэд үүндээ сэтгэл хангалуун байдаг. Тэд алтан жорлон, эртний эдлэл, зэрэг бусад тансаг зүйлд мөнгө зарцуулдаггүй, харин ч буяны ажилд хөрөнгө зарцуулахыг илүүд үздэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()