Сэтгэцийн асуудалтай болохыг илэрхийлэх зүүд

Хүмүүс зүүдээ тайлж уншина гэхээр ирээдүйг нь зөгнөх гэж байна гэж ойлгодог. Гэвч үнэндээ зүүд нь таны дотоод ертөнцийн толь юм. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндээ шалгахын тулд зүүдний цаад утгыг олох шаардлагатай аж. Энэ үүднээс та бүхэнд сэтгэцийн асуудалтай хүмүүс яг юу зүүдэлдэг тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Сэтгэцийн асуудалтай болохыг илэрхийлэх зүүд
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Шизофрени

Шизофрени бол хүний ​​тархинд ноцтой бөгөөд хэзээ ч арилахааргүй өөрчлөлтийг үүсгэдэг сэтгэцийн аюултай өвчин юм. Шизофрени өвчтэй хүмүүс ихэвчлэн хий зүйл сонсдог, бусдын олж хардаггүй зүйлийг хардаг, хэт их зүйлд санаа зовдог бөгөөд нийгэмд сайн дасан зохицдоггүй юм.

Шизофрени өвчтэй хүмүүс хэт их сэтгэл хөдлөлд автдаг учраас зүүдээ маш сайн санадаг юм. Тэдний зүүд нь энгийн хүмүүсийнхээс илүү том агуулгатайн дээр удаан үргэлжилдэг байна. Үүнээс гадна, өвчин хүндрэх тусам эдгээр өөрчлөлтүүд илүү их мэдэгдэх болно. Шизофренийн өвчтнүүдийн зүүдлэх зарим жишээг энд оруулав.

  • шөнийн турш зүүдлэх
  • зүүдээ бүхэлд нь бүх жижиг сажиг зүйлстэй нь санадаг
  • хүчирхийлэл үйлдэж байна гэж зүүдэлнэ
  • урт хугацааны өмнө болж өнгөрсөн зүйлсийг эргэж санадаг
  • там, шорон мэтийн маш аюултай газрыг зүүдлэх
  • зүүдэнд мэдэрсэн бүх сэтгэл хөдлөлөө сэрсэн хойноо ч мэдэрсээр байх

Шизофрени

2 Гэмтлийн дараах стресс

Бие махбодь эсвэл сэтгэл санааны хүнд гэмтэл асвны дараа хүн гэмтлийн дараах стресст (PTSD) автдаг. Энэхүү эмгэг нь ой тогтоолтын богино хугацааны алдагдал, сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хөөрөл, хэт их бодол, хэт сэрэмжтэй болох зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг. 

PTSD-тэй хүмүүс ихэвчлэн тэрхүү стрессийг үүсгэсэн үйл явдлаар хар дарах хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч, тэд үүнээс аар зүйл зүүдэлж болно.

Тэдгээр нь:

  • ижил, утгагүй дүрс
  • үргэлж нэг үйл явдалтай зүүд
  • ганцхан өнгөөр зүүдлэх
  • хүнээс бусад зүйлд хувирч байна гэж зүүдлэх
  • хэн нэгнээс зугтааж байна гэж зүүдлэх

Гэмтлийн дараах стресс

3 Хэтрүүлэн бодох өвчин

Хэтрүүлэн бодох өвчтэй хүмүүс эргэн тойронд байгаа зүйслээ байнга хянах, шалгах, удирдах бодолд дарагдсан байдаг. Тэд өөрийн эрхгүй хаалгаа цоожолсон эсэхээ 10 дараалж шалгах, өрөөн дэх бүх зүйлсийг тэгш хэмтэй болгох гэх мэт зуршилд автдаг бөгөөд эдгээрийг хийж чадахгүй бол гүн сэтгэцийн хямралд ордог.

Мэдээж хэрэг хэт их бодолд дарагдах байдал нь унтсан ч гэсэн арилдаггүй.

Эдгээр хүмүүс:

  • Өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадахгүй байх
  • Өөрийн хүсч буй зүйлийг гүйцэлдүүлж чадалгүй сэрэх, үүнээс болж сэтгэлээр унах
  • Эргэн тойрны бүх зүйлийг удирдах хэмжээний ид шидийн хүчтэй болох гэх мэт зүйлсийг зүүдэлдэг байна. 

Хэтрүүлэн бодох өвчин

4 Олон талт сэтгэцийн эмгэг

Олон талт сэтгэцийн эмгэг нь нь алдартнуудын дунд түгээмэл байдаг төдийгүй жирийн хүмүүсийн дунд олон тохиолддог. Энэ өвчнөөс болж сэтгэлийн хямрал гэх мэтийн дагуур эмгэгүүд үүсдэг юм. 

Олон талт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн зүүд нь шизофренитэй адил тод, хүчтэй байдаг. Гэсэн хэдий ч шизофрениас ялгаатай нь тэдний зүүд утга учиртай байдаг учраас тайларлахад илүү амар байдаг аж. 

Тэдний зүүд нь дараах байдалтай байна.

  • кино шиг цуврал үйл явдалтай зүүд нь яг дарааллын дагуу хэдэн сар, хэдэн жилийн турш үргэлжилж болно;
  • үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргал эсвэл зовлон мэдэрч болно

Олон талт сэтгэцийн эмгэг

5 Сэтгэцийн мэдээ алдалт

Сэтгэц хуваагдах эмгэгтэй хүмүүс сэтгэцийн мэдээ алдалтанд өртдөг аж. Сэтгэцийн мэдээ алдалтад орсон хүмүүс ямар ч сэтгэл хөдлөл мэдрэхээ болино. Мэдээж хэрэг энэ нь зүүдэнд нь ч бас нөлөөлдөг аж.

Ийм эмгэгтэй хүмүүс:

  • хэд дараалж үхэж байна
  • биеийн аль нэг хэсгээ алдаж байна
  • нэг бол юу ч мэдрэхгүй байна, эсвэл урьд өмнө байгаагүй хэмжээний сэтгэл хөдлөл мэдрэх
  • цоо шинэ зүйл үзэж байна
  • өөр хүний нүдээр хорвоог харж байна гэж зүүдэлдэг гэнэ. 

Сэтгэцийн мэдээ алдалт

6 Сэтгэл гутрал

Сэтгэцийн эмгэгтэй 2 хүн тутмын 1 нь сэтгэл гутралд орсон байдаг учраас үүнийг хамгийн түгээмэл сэтгэцийн мэгэг гэж үздэг. Ийм хүмүүс амьдралаас ямар ч баяр хөөр мэдрэхээ больдог бөгөөд үүнээс болж өөрсдийгөө амьдрах эрхгүй гэж бодож эхэлнэ. 

Зөвхөн мэргэжлийн эмч л сэтгэл гутралд орсон хүнийг оношлож чаддаг. Учир нь ихэнх өөрсдийгөө сэтгэл гутралд орсон гэж үздэг хүмүүс үнэндээ ядаргаанд орсон, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь унасан, уйдсан, гансарсан байдаг аж. 

Гэвч та дараах зүйлсийг зүүдэлж байвал үнэхээр гутралд орсон байх магадлал өндөр юм. 

  • Хоосон байшин, оршуулгын газар байна гэж зүүдлэх
  • Үхсэн хүмүүс амьд байна гэж зүүдлэх
  • Хэт бодитой зүүдэлж байгаа учраас өөрийгөө сэрүүн байна гэж бодох
  • Өөр хоорондоо холбоотой зүйлсийг зүүдлэх
  • Өөрийн бага насыг хөндлөнгөөс нь харж байна гэж зүүдлэх

Мөн зүүдэн дотроо зүүдэлж байвал та өөрийн сэтгэцийн эрүүл мэнийг хянах цаг болсныг илтгэнэ. 

Сэтгэл гутрал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()