Амтат будаатай шарсан тахианы мөч хийх жор

Монголчууд бид хуурганд хамгийн их дуртай билээ. Тиймээс өнөөдөр та бүхэнд Каталан маягийн хуурга буюу будаатай шарсан тахианы мөч хийх жорыг хүргэж байна. Энэхүү хоолыг амралтын өдөр хийж идэхэд нэн тохиромжтой юм. 

Амтат будаатай шарсан тахианы мөч хийх жор
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Орц

1. Тахианы мөч - 800 гр

2. Сонгино - 1 ширхэг

3. Лууван - 1 ширхэг (130 гр)

4. Амтат чинжүү - 1 ширхэг (250 гр)

5. Улаан лооль - 2 ширхэг (300 гр)

6. Лаазалсан ногоон вандуй -1 лааз (шингэнгүй 420 гр)

7. Лаазалсан эрдэнэ шиш - 1 лааз (шингэнгүйгээр 340гр)

8. Сармис - 4 хумс

9. Будаа - 460г гр

10. Ус - 1 литр

11. Карри - 1 цайны халбага

12. Давс - хүссэнээр

13. Ургамлын тос

Бэлтгэх арга:

1. Ургамлын тостой хайруулын тавган дээр тахианы махаа алтан шаргал болтол хуурна. Ингэхдээ өөрийн хүссэн хэмжээнд давс хийж амтална. 

Бэлтгэх арга:

2. Үлдсэн орцуудаа бэлтгэе. Сонгино, сармисаа жижиглэж, луувангаа бүдүүн ширхэгтэй, чинжүүгээ шоо хэлбэртэй болгон хэрчинэ. 

3. Том хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад дээр нь сонгиноо хийж алтан шаргал болтол нь хуурна. Дараа нь лууван, чинжүү, улаан лооль, сармисаа нэмээд бүгдийг нь хутгаад 5 минут шараарай.

4. Болсон ногоон дээр будаа, карри, давс нэмээд ус хийнэ. Бүгдийг сайтар хольж, буцалгасны дараа будааг түлэхгүйн тулд үе үе хутган 15 минут буцалгана.

5. Вандуй, эрдэнэ шишийн усыг шүүж, минутын дараа будаан дээр нэмнэ. Сайтар хольсны дараа тахианы махаа дээр нь тавьж тагийг нь таглаад 10 минутын турш зөөлөн галаар болгоно. Дараа нь тагийг аваад шүүс үлдсэн бол уурших хүртэл 5 минут буцалгана.

Ингээд амтат тахианы махтай будаа бэлэн боллоо.

Сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()