Орос, Монгол зэрэг орнуудад яагаад жил бүр халуун ус тасардаг вэ?

Урин цаг ирэхэд зөвхөн манай оронд л халуун ус хэд хоногоор тасардаг гэвэл үгүй аж. Орос тэргүүтэй хуучин Зөвлөлтийн орнууд, Скандинавын зарим орнууд ч гэсэн иргэдээ жил бүр ингэж "зовоодог" гэнэ. Үнэндээ ийм арга хэмжээ авахаас өөр шийдэл одоохондоо байхгүй бөгөөд цаашдаа ч ийм хэвээрээ байх нь харамсалтай. Ингээд та бүхэнд үүний шалтгааныг нь хүргэж байна.

Орос, Монгол зэрэг орнуудад яагаад жил бүр халуун ус тасардаг вэ?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Халуун усны шугам амархан элэгддэг учраас бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгахын тулд зуны улиралд халуун усны хангамжийг түр зогсоодог бөгөөд ингэснээр өвлийн улиралд гэнэт эвдэрч гэмтэх, цаашлаад хот даяараа хөлдөх эрсдэлээс сэргийлдэг. Иймд ус дамжуулах хоолой, дулааны шугамд урьдчилан сэргийлэх хяналт жил бүр хийх шаардлагатай. 

Халуун усны хязгаарлалтын үед шугамд урьчилан сэргийлэх болон "капитал" засвар хийнэ. Хамгийн гол ажил нь усны "алдагдал" хайх явдал юм. Хэрэв бүх шингэн А цэгээс В цэг хүртэл хэвийн урсаж байвал юу ч хийх шаардлагагүй. Харин алдагдаж байвал тухайн цоорхой хэсгийг илрүүлж сольдог. Хэрэв тухайн хоолойг түргэн засахгүй бол усны шугам бүхэлдээ гэмтэх аюултай. 

Түүнчлэн шугам 14 хоног хоосон байвал эвдрэлд ордог тул орон сууцны халуун усны хоолойг түр хүйтэн усныхтай холбодог. Ингэхдээ халуун усны хоолойн хэлбэрийг хадгалахын тулд хүйтэн усыг илүү өндөр даралтаар шахдаг байна. Дашрамд хэлэхэд хүйтэн ус дамжуулах шугам хоолойн элэгдэл нь халуун усныхтай харьцуулахад хамаагүй бага байдаг.

Үнэндээ дэлхийн олон орнуудын төвийн шугам зөвхөн хүйтэн устай байдаг. Төвийн шугамны халуун ус таслах үзэгдэл нь зөвхөн хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнууд, Зүүн Европ, Скандинав, Монгол, Канад улсын зарим хэсэгт л байдаг.

Бусад хөгжингүй орнуудад зөвхөн хүйтэн усыг төвийн шугамаар дамжуулдаг. Үүний зэрэгцээ, хүйтэн усны хоолойг засахдаа тэд усыг түр өөр хоолойгоор дамжуулдаг учраас ихэнх орнуудад ус тасарна гэж байдаггүй. 

Эдгээр орнуудад байшин бүр өөрсдийн гэсэн ус халаагч бойлертой байдаг бол дулааны цахилгаан станцууд эсвэл томоохонүйлдвэрүүдийн ойролцоо байрладаг байшингууд (их хэмжээний дулаан үүсгэдэг) халаалттай усыг тэднээс авах боломжтой байдаг аж. 

Төвлөрсөн халуун усан хангамж нь давуу ба сул талуудтай байдаг. Нэг талаас олон жижиг уурын зуух ажиллаж байх үед нэг том бойлер ажиллуулснаас хамаагүй их түлш зарцуулдаг. Нөгөөтэйгүүр халаалттай усыг хоолойгоор дамжуулан хол зайд тээвэрлэхэд дулааны шугам сүлжээний үйлчилгээний зардал нэмэгддэг.

Ерөнхийдөө өмнө нь хэлсэнчлэн төвлөрсөн системийг сонгосон Европын хотуудад халуун усыг бас зуны улиралд хаадаг. Жишээлбэл Таллин хотод нэг эсвэл хоёр өдөр, Рига хотод хэдэн цагаас долоо хоног хүртэл, Прага хотод хоёр долоо хоногийн турш халуун ус байхгүй болдог аж. Хельсинкид харин зөвхөн шугамд гэмтэл гарсан бол халуун ус хаана. Молдавын хотуудад хуваарьт засвар бүр нэг сар хүртэл үргэлжилж болно. 

Ер нь ойрын ирээдүйд энэ байдал зогсохгүй. Бүхэл бүтэн улс орныг шинэ усан хангамжийн системд шилжүүлэх нь бараг боломжгүй ажил юм. Гэхдээ ус хаах хугацааг аажмаар багасгаж байгаа нь сайшаалтай. Улаанбаатар хотод өмнө нь бүхэл бүтэн 2 долоо хоног усгүй байдаг байсан бол одоо хамгийн ихдээ 10 хоногийн турш "зовох" болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()