Уурхайн хортой усан доор живсэн Румыний үзэсгэлэнт тосгоны түүх

2021-05-24, 16:24
10,063

Румын улсын Жамана тосгон нэгэн цагт үржил шимтэй, ногоон хөндий байсан бол өнөөдөр үйлдвэрийн хог хаягдлын дор 90 метрийн гүнд орсон байна. Гэрэл зурагчин, сэтгүүлч Амос Чаппл (Amos Chapple) энэ нутгаас гаралтай гэрэл зурагчин Сиприан Хорд (Ciprian Hord)-ын хамт 40 жилийн өмнө газар дор орсон тус тосгоны одоогийн болон өмнөх үеийн төрхийг харуулжээ.

Уурхайн хортой усан доор живсэн Румыний үзэсгэлэнт тосгоны түүх
Хаах
Сурталчилгаа

Румыний дарангуйлагч, ерөнхийлөгч Николае Чаушеску 1977 оны хавар тус тосгоныг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан юм. Учир нь геологчид малтлага хийж байгаад тус тосгоны хөрснөөс зэсийн орд олсон байна.

Ингээд тосгоны оршин суугчдад байшингийнх нь нөхөн төлбөр болгож ойролцоогоор хоёр мянган ам.доллар санал болгосон аж. Ийнхүү нийтдээ 300 гэр бүл уугуул нутгаасаа гарч, улс даяар тархан суурьшжээ.

Розия Пойени ингэж Европын хоёр дахь том зэсийн уурхай болсон түүхтэй.

Эрх баригчид Жаманагийн хөндийд далан босгох шийдвэр гаргаж, аж үйлдвэрийн хог хаягдлаар бохирдсон усаар нэгэн цагт үржил шимтэй байсан газрыг дүүргэж эхэлсэн аж.

Хортой нуурын түвшин жилд дунджаар нэг метрээр нэмэгдсээр байна.

Үүгээр зогсохгүй, нуурын зарим хэсэг нь хүчлийн шинж чанартай болсон аж. 

Хэдийгээр газар нутаг нь амьдрахад тохиромжгүй болсон боловч зарим иргэд төрөлх нутгаа орхисонгүй.

Мария Прата бол өдгөө энэ газарт үлдсэн 20 уугуул оршин суугчийн нэг юм. Тэд нуурын түвшин дээшлэхийн хэрээр илүү өндөрлөг газар руу нүүж амьдардаг байна. Нас сүүдэр 70 гарсан Мария хүүхэд насаа Жаманд тоглож өнгөрөөсөн гэнэ.

Уг гэрэл зургийг авснаас хойш хэдхэн сарын дараа тосгонд геологчид ирж, амьдарч байсан нутаг орныг нь орвонгоор нь өөрчилж орхисон байна.

Өдгөө нас өндөр гарсан тэрээр төрөлх нутгийг нь сүйтгэсэн хүмүүсийг үзэн ядаж зүхдэггүй хэдий ч үлдсэн бусад оршин суугчдын адилаар эрх баригчдыг нэг амлалтаа зөрчсөнд эгдүүцдэг аж. 

Мария болон түүний нөхөр

Оршин суугчдын өвөг дээдсийн бүлшнуудыг нүүлгэнэ гэж эрх баригчид ам гарсан боловч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байгаа юм байна. 

Ана Прата 2012 онд нас барсан нөхрийнхөө булшийг байнга арчилдаг бөгөөд өөрөө ч хожим нөхрийнхөө булшны дэргэд төрсөн нутгийнхаа хөрсөнд оршуулуулах хүсэлтэй гэнэ. Ана нөхрийнхөө булшийг өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө булшны адил усан дор оруулахгүйн тулд хортой нуурын дээгүүрх өндөр толгод дээр оршуулжээ. 

Уурхайн ерөнхий менежер Розия Поэни нуурын өмнө хэвлэлийнхэнд хандаж үг хэлэхдээ тэрээр хуучин оршуулгын газрын талаар юу ч мэдэхгүй гэж тайлбарласан ч сүмийн хашааны ойролцоох булшнуудыг нүүлгэн шилжүүлэх болно гэж амлав.

Тэрээр мөн "Хөндийд үлдсэн иргэд урьд нь манай байгууллагаас нөхөн төлбөр авсан учраас бидэнд газраа худалдсан гэсэн үг. Нэг ёсондоо, тэд манай газар дээр амьдарч байгаа. Гэхдээ энэ хүмүүс уурхайн үйл ажиллагаанд саад болдоггүй тул бид хөндийгөөс хөөдөггүй." мэдэгдсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()