Энэтхэгийн язгууртны хамгаалагч Кашмирын аварга биетнүүд гэж хэн байв?

Энэтхэгийг захирч байсан Их Британийн шинэ эзэн хааныг сэнтийд нь залсныг тохиолдуулан 1903 онд Энэтхэгийн Дели хотод Дарвар ёслолыг хийжээ. Үүний дагуу шинэ хаан VII Эдвард, хатан хаан Александра нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэтхэгийн вангийн төлөөлөгч Лорд Керзон өргөн хүрээтэй, тансаг баяр зохион байгуулсан боловч VII Эдвард өөрөө нүсэр арга хэмжээнээс татгалзсан аж. Яг энэ үед Америкийн аялагч, гэрэл зурагчин Жеймс Рикалтон Энэтхэгээр аялж байхдаа ер бусын том, өндөр биетэй хоёр хамгаалагчийг анзаарч, гэрэл зургийг нь дарсан байна. Хожим нь тэд Кашмирын аваргууд нэртэй болжээ.

Энэтхэгийн язгууртны хамгаалагч Кашмирын аварга биетнүүд гэж хэн байв?
БЭЛЭГ АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

XIX зууны сүүлч, XX зууны эхээр Их Британийн Нэгдсэн Вант Улс шинэ хаан, хатантай болох үед Энэтхэгийн Дели хотод Дарвар хэмээх баяр зохиодог байв. Уг баяр нь 1877, 1903, 1911 онуудад нийт гурван удаа зохион байгуулагдсан бөгөөд анхны дарвар нь Хатан хаан Викториаг Энэтхэгийн хатан хаан болгон тунхагласан өдөр болж байжээ.

1903 онд Британийн шинэ хаан VII Эдвард уг баярт өөрөө оролцохоос татгалзсан боловч Энэтхэгийн бүх махаража болон Английн өндөр хэргэм зэрэгтнүүд оролцов. Энэтхэгийг захирч байсан вангийн төлөөлөгч Лорд Керзон уртаас урт зааны цувааг Энэтхэг даяар явуулж, өөрөө түүнийг дагаж хоёр долоо хоногийн турш найрласан бөгөөд үнэт чулууны хамгийн том цуглуулгын үзэсгэлэн хүртэл гаргасан юм.

Тус баярыг зорьж Энэтхэгийн Кашмираас ирсэн махаража нарын нэг нь аварга гэмээр том биетэй хоёр хамгаалагчтай байсан бөгөөд тэд даруй олны анхааралд өртсөн аж. Тэдний нэгнийх нь өндөр нь 2.36 метр, хоёр дахь нь 2.23 метр байв. Янз бүрийн эх сурвалжийн мэдээлснээр хоёр хамгаалагч нь ихэр ах дүү байсан бөгөөд Махаражагийн хувийн бие хамгаалагч байжээ.

Энэхүү арга хэмжээнд мэдээж олон улсын сэтгүүлчид, гэрэл зурагчид оролцсон бөгөөд тэдний нэг нь Америкийн аялагч, гэрэл зурагчин Жеймс Рикалтон байв. Тэрбээр аваргуудтай анх танилцсан хүмүүсийн нэг байсан учраас хамтдаа хэд хэдэн гэрэл зураг даруулж, тэднийг АНУ-ын сонин хэвлэлээр тараажээ. Рикалтоны ачаар дэлхийн сая сая хүмүүс Кашмирын ах дүүсийн талаар мэдсэн билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()