Америкийн компани 30 хоног унтаад 1500 доллар авах хүсэлтэй хүмүүсийг хайж байна

"Залуу хүн нойр, хоолондоо сайн байвал бусад зүйлс аяндаа болно" гэдэг үгийг та хаа нэгтэйгээс сонсож байсан нь гарцаагүй. Хэрвээ та энэ үгийг оргүй хоосон, хэрэггүй гэж үздэг хүмүүсийн нэг бол та эндүүрч байна. Сүүлийн үед чанартай нойр авна гэдэг хүний хөдөлмөрийн бүтээмж, сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл онцгой нөлөөтэй гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлах болсон билээ. Тэгвэл хүний биед нойр яг ямар нөлөө үзүүлдэг гэдгийг нарийвчлан судалдаг Eachnight компани 1500 ам.долларын цалинтай нойрны туршилтад оролцох хүмүүсийг хайж байгаа гэнэ.

Америкийн компани 30 хоног унтаад 1500 доллар авах хүсэлтэй хүмүүсийг хайж байна
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Бидний эцэг эх, өвөө эмээ нарын үед их нойртой хүн ажил төрөл муутай унхиагүй залхууд тооцогдож, зэмлүүлдэг байсан бол одоо цаг үе өөр болохын хэрээр энэ үзэл ч дагаад өөрчлөгдөж эхэлсэн бололтой. Нойронд сайн хүмүүст татгалзахын аргагүй санал тавьж буй Eachnight компани хүний сэтгэц болон бие физиологийн эрүүл мэндэд нойр чухам ямар хамааралтай болохыг нарийвчлан судалж байгаа юм. Уг туршилтын үр дүнд хүн их унтахын давуу болон сул талуудыг ч шинжлэх ухааны түвшинд тооцоолон гаргаж ирэх аж.

Дээрх судалгааны ажилд зөвхөн насанд хүрэгчид хамрагдах боломжтой бөгөөд туршилтад оролцох хүсэлтэй хүмүүсийн санал дэлхийн өнцөг, булан бүрээс мянга мянгаараа ирж байгаа ажээ. Эрдэмтэд ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар судалгаанд оролцогчдын гүн болон гүехэн нойрны үе шат, зүрхний хэмнэл, биеийн температур зэргийг олон талаар хянаж, тооцоолол хийх гэнэ.

 

Мөн оролцогчид өөрсдийн нойрны хэмнэлийг алдагдуулахгүйн тулд 30 шөнө туршилтад оролцохдоо ганцаараа унтах ёстой. Судалгаанд оролцсон хүмүүс өөрсдийн биеийн онцлог, нойрны үе шат ямар хугацаагаар үргэлжилдэг, хэдэн цагийн нойр нь хөдөлмөрийн бүтээмжид нь хэрхэн нөлөөлдөг гэхчлэн зөвхөн өөртөө тохирсон олон мэдээллүүдийг мэргэжлийн түвшинд шинжлүүлсний эцэст 1500 ам.доллар авах юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()