Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 вакцин

Халдварт өвчин гэдэг хүн төрөлхтний хувьд гэнэт гарч ирсэн цоо шинэ зүйл огтоос биш юм. Бактери, вирусын хор хөнөөл эрт дээр үеэс байсаар ирсэн боловч XVIII зуунд вакцинжуулалт, дархлаажуулалт гэх зүйлийг гаргаж ирснээр хүмүүст тэдгээртэй тэмцэх чадвартай болсон юм. Тэгвэл өнөөдөр та бүхэнд тэдгээр түүхийг өөрчилсөн вакцинуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 вакцин

1 Цагаан бурханы вакцин

Түүхэнд хамгийн анх цагаан бурхан өвчний эсрэг вакциныг амжилттай бүтээсэн байдаг. ДЭМБ-ын мэдээлснээр 1796 онд Эдвард Женнерийн бүтээсэн цагаан бурхнаас урьдчилан сэргийлэх вакцин нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай өвчнүүдийн нэгийг ялан дийлэхэд тусалжээ.

Эхлээд томуу төст өвчний шинж тэмдэгээр илэрч, дараа нь өвчтөний бүх биеэр идээтэй цэврүү үүсгэдэг энэ вирус ялангуяа Европ тивд жинхэнэ гамшиг болж байв. Цагаан бурханы вакцин гаргаж авахаас өмнө жил бүр ойролцоогоор 400 мянган хүн нас бардаг байсан гэх тооцоо бий. Энэ нь тухайн үеийн 10 хүн тутмын гурав нь гэсэн үг.

Цагаан бурханы вакцин

"Вакцин" гэсэн нэр томъёо нь латинаар vacca буюу үхэр, vaccīn-us буюу үхрээс гэсэн үгнээс гаралтай. 

Учир нь тус вакциныг гаргаж авсан түүх Сара Нелмес хэмээх саальчин бүсгүйгээс эхтэй юм. Цагаан бурхан өвчнөөр үхэр өвчилдөг хэдий ч хүнээс хамаагүй хөнгөн тусдаг. Харин саальчин бүсгүй үхрээс халдвар авч гар дээр нь цагаан бурхантай төстэй тууралт гарсан ч биеийн бусад хэсэг нь цоо эрүүл байсан гэнэ. Үүнийг мэдсэн Эдвард Женнер саальчин бүсгүйг үнээнээс хөнгөн хэлбэрийн цагаан бурханы халдвар авч эдгэрсэн бөгөөд үүний дараа бие нь уг өвчний дархлаатай болсон хэмээн тааварласан байна. 

Тиймээс тэр Сарагийн биеэс цусны дээж авч шинжлээд, гаргаж авсан бодисоо Жеймс Фиппс хэмээх бяцхан хүүд тарьсан юм. Хүү хэсэг хугацаанд хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрсэн бөгөөд дахиж халдвар аваагүй байна. Тиймээс Женнер цагаан бурхан өвчний эсрэг дархлаа тогтоодог арга олсон гэдгээ мэджээ. Өдгөө цагаан бурхан нь хүн төрөлхтний бүрэн устгаж чадсан цорын ганц өвчин хэвээр байгаа юм. 

2 Саа өвчний вакцин

Саа буюу полиомиелитийн эсрэг вакцин гарсан гэдэг мэдээг дуулсан хүмүүс түүнийг хийлгэхээр уртаас урт цуваа үүсгэж байсан гэдэг. Саа бол халдвартай хүний хүрсэн бүх зүйлээр тархдаг маш аюултай өвчин юм. Үүгээр өвдсөн хүмүүсийн хөдөлгөөн хянах мэдрэлийн эсүүд гэмтэж, улмаар хэсэгчилсэн буюу бүрэн саажилт үүсдэг юм. Хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх эрсдэл маш өндөр байдаг. Судлаачид 1930-аад оноос саагийн эсрэг вакцин бүтээж эхэлсэн боловч 1955 онд л Жонас Салк хэмээх эрдэмтэн анхны "IPV" хэмээх вакциныг нэвтрүүлсэн аж.

Саа өвчний вакцин нь бусдаасаа эрс өөр чанартай. Учир нь ихэнх вакцинууд тухайн өвчний вирусын амьд боловч суларсан хувилбарыг агуулдаг бол "IPV" нь вирусын үхсэн буюу "идэвхгүй" хувилбарыг агуулсан байжээ. Үхсэн вирус нь хүний биед ороод халдвар тарааж чадахгүй, харин дархлааны систем түүнийг таньж мэдээллийг нь цуглуулж авдаг. Үүний нөлөөгөөр идэвхтэй вирус биед орсон ч түүнтэй тэмцэх эсрэг бие үүссэн байдаг аж. 1988 оноос хойш дэлхий даяар саа өвчний шинэ тохиолдол маш бага бүртгэгдэх болсон бөгөөд 2020 онд Афганистанд хамгийн их буюу 113 бүртгэгдсэн байна.

Саа өвчний вакцин

3 MMR вакцин

MMR вакцин нь улаан бурхан, гахайн хавдар, улаанууд өвчнөөс хамгаална. Хүүхдүүд MMR вакциныг 2 тунгаар хийлгэдэг бөгөөд тэдгээрийн хоорондын зай 12-15 сар байна. Үүнийг амьсгалын замын хамгийн халдвартай вирусын нэг болох улаан бурхан өвчний эсрэг гаргаж авсан юм.

"Энэ вирус маш халдвартай тул халдвар авсан нэг хүнийг тусгаарлахгүй бол эргэн тойрон дахь хүмүүсийн 90 хүртэл хувь нь халдвар авах болно." гэж ДЭМБ тэмдэглэжээ. Улаан бурхан уушгины үрэвсэл, тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл буюу менингит болж зарим тохиолдолд үхэлд ч хүргэж болзошгүй юм. Улаан бурхан өвчний эсрэг вакцин 1963 онд гарсан боловч хангалттай үр дүнд хүрээгүй байсан гэдэг.

Дараа нь 1971 онд Морис Хиллман MMR вакциныг боловсруулсан аж. 2000 он гэхэд дархлаажуулалт үр дүнгээ өгч эхэлсэн тул улаан бурхан өвчнийг устгасан гэж зарлав. Гэтэл сүүлийн үед улаан бурхан өвчний дэгдэлт дахин нэмэгдэж эхлээд буй. Үүний цаана хэд хэдэн шалтгаан байж болно. Нэгдүгээрт, зарим вакцины дархлаа тогтоох чадвар буурч, анхны вакцинаас гадна нэмэлт вакцин хийлгэх шаардлагатай болсон. Нэмж дурдахад вирусыг дэлхийн хэмжээнд устгаагүй бөгөөд вакцин хийлгүйгээр тус өвчин тархсан газар руу аялах нь шинэ голомт үүсгэхэд хүргэж болзошгүй юм.

MMR вакцин

4 Tdap вакцин (ACSD)

Tdap нь үхэлд хүргэж болзошгүй татран, сахуу зэрэг олон бактерийн өвчний эсрэг хамгаалалт болдог. Эдгээр өвчний эсрэг вакцинжуулалт 1940-өөд оны сүүлчээс эхэлсэн боловч Tdap вакциныг 2005 онд нэвтрүүлж байжээ. Tdap ба анхны DTaP вакцины хоорондох ялгаа нь DTaP-ыг зөвхөн нярайд тарьдаг бол Tdap хувилбар нь арай том хүүхдүүд, насанд хүрэгчдэд зориулсан вакцинжуулалт юм. Мөн Tdap вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд, нялх хүүхдийн эргэн тойронд байх бүх хүмүүс буюу найз нөхөд, хамаатан садан, эрүүл мэндийн ажилтнууд, цэцэрлэгийн ажилчдад хийх ёстой аж. 

Tdap вакцин (ACSD)

5 ХПВ-ийн эсрэг вакцин

Энэ вакциныг харьцангүй сүүлд буюу 2006 онд нэвтрүүлсэн байна. Гэсэн хэдий ч түүний байгуулсан гавъяа их. Хүний папилломавирус буюу ХПВ нь бэлгийн замаар дамжих хамгийн түгээмэл халдварт өвчин бөгөөд жил бүр 14 сая хүн үүгээр өвчилдөг. Тус өвчний вирусын олон омог байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь умайн хүзүү, залгиурын гэх мэт янз бүрийн хорт хавдар үүсгэдэг. ХПВ-ийн вакцин бол ерөнхийдөө хорт хавдраас сэргийлэх цорын ганц вакцинд тооцогддог. Тус вакциныг нэвтрүүлснээс хойш умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх тохиолдол 29 хувиар буурсан гэж Америкийн урьдчилан сэргийлэх анагаах ухааны сэтгүүлд бичсэн байна.

ХПВ-ийн эсрэг вакцин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()