Наранд зориулж хүнээр тахил өргөх Ацтекуудын балмад ёсыг гэрчилсэн араг ясан цамхаг

Хойд Америкт орших Мексикийн нийслэл Мехико хотоос хүний гавлын ясаар хийсэн цамхаг олдсоны дараа Ацтекийн эзэнт гүрний тахил өргөх соёлын талаархи олон олон асуултууд урган гарч ирсэн билээ. Мэргэжилтнүүдийн таамгийн дагуу бол эдгээр араг яс тулаанд оролцсон дайчин эрсийнх байх ёстой байсан аж. Гэвч хачирхалтай нь эндээс эмэгтэйчүүд, хүүхдүүдийн араг яс олдсоноор Ацтекуудын талаарх хүн төрөлхтний ойлголтыг өөр чигт эргүүлсэн байна.

Наранд зориулж хүнээр тахил өргөх Ацтекуудын балмад ёсыг гэрчилсэн араг ясан цамхаг
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Археологчдын нээсэн аймшигт олдвор болох гавлын ясан цамхаг нь нийтдээ 650 гаруй хүний гавлын яснаас бүрдэж байжээ. Ясыг Ацтекийн нийслэл Тенохтитлан  дахь гол сүмүүдийн нэг болох Темпло дурсгалын дороос олсон бөгөөд тэр нь өнөөгийн Мехико хот юмсанж.

Мексикийн Их Нууруудын сав газарт нутаглаж хүчирхэгжсэн хүмүүс гэгддэг Ацтекууд хэд хэдэн онцлогтой ард түмэн байв. Эдгээр хүмүүс бурханд амьд хүнээр тахил өргөж, нарыг тэнгэрт мандуулахын тулд хүний цус урсгах хэрэгтэй гэх итгэл үнэмшилтэй байсан аж. Үүнийг бурхны зарлиг хэмээн чухалчилдаг байсан тул Ацтекууд нэг өдөрт 1000 хүнээр тахил өргөх тохиолдол ч байсан бөгөөд золигт гаргаж буй хүний толгойг тасалж эсвэл амьдаар нь цээжийг өвчдөг байв. 

Өндөр пирамидуудын орой дээрээс золиосны хүмүүсээ егүүтгэн толгойг нь авч доош нь шиддэг ба шат даган урсах цусаар нар хооллодог бөгөөд ингэж тахил өргөснөөр нар тэдэнд сайн ургац ургуулах нөхцлийг бүрдүүлж өгнө гэдэгт үнэн голоосоо итгэдэг байв. Байнгын цусан тахилд дургүйцсэн хараат дагуул аймгууд бослого гаргах нь элбэг байсан ч Ацтекууд бослогийг даран олзлогсдоор илүү их хэмжээний тахилга өргөдөг байв. Энх цагийн үед “Цэцгийн дайн” хэмээх олзлогдсон хүмүүсийн дундах ирүүл тулааныг хийдэг байсан бөгөөд ялагдагсдаар нь тахил өргөдөг байсан аж.

“Бид эхлээд эдгээр араг ясыг дайнд тулалдаж явсан залуу эрсийнх гэж тооцоолж байсан ч малтлагын дараа хүн төрөлхтний урьд өмнө төсөөлж ч байгаагүй цоо шинэ баримтыг илрүүллээ.” гэж малтлагын багийн антропологич Родриго Боланос ярьсан байлаа. 

Европчуудын колоничлол эхлэхээс өмнө оршиж байсан Мезоамерикийн соёл иргэншлүүд нарны бурханд зориулж хүнээр тахил өргөдөг уламжлалтай байсныг энэ мэтчилэн олон түүхийн баримт батлан харуулдаг билээ. Тэгвэл энэхүү нээлт нь уг зан үйл хүн төрөлхтний төсөөлж байснаас илүү аймшигтай зэрлэг, балмад үйлдэл байсныг гэрчилжээ. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()