Эцэг эхтэйгээ муудалцсан Испани хүү нүх ухаж, газар доор амьдардаг болжээ

2021-06-04, 11:57
34,064

Өсвөр нас эхлэхэд хүүхдүүд ихэнхдээ эцэг эхтэйгээ ойлголцохоо больж эхэлдэг хэсэг үе хүн бүрд тохиодог боловч үүссэн үл ойлголцол, элдэв асуудалтай холбоотой бухимдлаа хэрхэн зохицуулдаг арга нь ялгаатай байдаг. Бага наснаас хойш, насанд хүрэхээс өмнөх амьдралын үедээ зарим хүүхдүүд архи тамхи хэрэглэж, найз нөхөдтэйгөө зугаацаж эцэг эхээсээ зөрүүдэлдэг бол нэгэн хүү маш өвөрмөц аргаар ээж, аавдаа дургүйцлээ илэрхийлдэг байсан аж. Тэрээр ганцаараа байх газартай болохын тулд хашаандаа нүх гаргаж, өдөр бүр цааш ухсаар эцэст нь өөрийн гараар бүтээсэн жинхэнэ хоргодох байртай болжээ.

Эцэг эхтэйгээ муудалцсан Испани хүү нүх ухаж, газар доор амьдардаг болжээ
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Испани улсын Аликанте мужийн Ла Романад амьдардаг Андрес Канто эцэг эхтэйгээ муудалцсаныхаа дараа хашаандаа газар ухаж эхэлжээ. Тухайн үед хүүгийн ээж, аав түүнийг бэлтгэлийн хувцас өмсөж тосгон руу явахыг хориглосон тул Андрес ийнхүү уурласан аж.

Багахан асуудалд зөрүүдэлснээсээ болж гэрийнхэндээ зэмлүүлсэн хүү анх ганцаараа байхын тулд нүх ухаж, улмаар энэ ажилдаа зургаан жилийг зарцуулсан байна. 

Өсөж том болсон Андрес

Бэлтгэлийн хувцасны маргаан түүнийг 14 настай байхад болсон бөгөөд төд удалгүй хүүгийн уур гарч, тайвширсан ч нүх ухах санаагаа бүрэн хэрэгжүүлэхээр шийджээ.

Эцэст нь Андрес бүрэн тавилгатай, тохь тухтай, бүр тог цахилгаан, Wifi сүлжээнд холбогдсон хоргодох байртай болж чадсан гэнэ. 

Жил бүрийн 5-р сараас 9-р сар хүртэл нүхэн байр доторх температур 20 хэм орчим дулаан байдаг бөгөөд зуны халуунд газар доорх гэр нь хамгийн тохиромжтой, тухлаг байдаг аж.

Андрес уг нүхийг цааш ухахад заримдаа агаар хангалтгүй болдгоос амьсгалахад хүндрэлтэй зэрэг олон бэрхшээл гарч байсан ч бууж өгөлгүй зүтгэсэн байна. Энэ ер бусын санаа өөрт нь хэрхэн орж ирснийг тэрээр өөрөө ч сайн мэддэггүй бөгөөд уурандаа шууд л хүрз аваад газар ухсан гэжээ.

Түүний нууц оромжинд янз бүрийн шавж их байдаг ч энэ нь түүнд төдийлөн садаа болдоггүй аж. Энэхүү оромжийг байгуулахад Андресын халааснаас ердөө 50 еврогийн зарлага гарсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()