"Морь эмэгтэй" - Дөрвөн хөллөж давхих хоббитой Норвеги бүсгүй (+бичлэг)

2021-06-04, 12:15
3,081

Бидний амьдарч буй дэлхий дээр дуулах, бүжиглэх, жүжиглэхээс эхлээд хүний санаанд оромгүй янз бүрийн авьяас чадвартай хүмүүс бий. Тэдний нэгэн төлөөлөл болсон Норвеги эмэгтэй морь шиг үсэрч, шогшиж, бүр давхиж чаддаг гэвэл та итгэх үү? Бид энэ удаад интернет хэрэглэгчдийн дунд "pferdmadchen" буюу морь эмэгтэй гэх хочоор алдартай болсон эмэгтэйн хачирхалтай авьяасыг онцолж байна. 

"Морь эмэгтэй" - Дөрвөн хөллөж давхих хоббитой Норвеги бүсгүй (+бичлэг)
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Та хүүхэд байхдаа морь болж тоглодог байсан байж болох ч чадварын хувьд хэзээ ч энэ бүсгүйтэй дөхөж очихооргүй байсан болов уу.

Ер бусын, содон чадвартай энэ эмэгтэй бол Норвеги улсын иргэн Аяла Кирстин юм. 

Тэрээр дөрвөн хөллөөд морь адил шогшиж, давхиж, тэр ч байтугай саад дээгүүр үсэрч чаддаг гэдгээрээ цахим орчинд олонд хүний анхааралд өртсөн байна. 

Германы твиттер хэрэглэгчид анх түүний ер бусын чадварт гайхширч, бичлэгийг нь хуваалцаж эхэлжээ. Яваандаа түүний бичлэг цахим орчинд хурдацтай тархаж, гайхшрал хачирхалын хажуугаар наргианы сэдэв ч болоод амжжээ.

Аяла ямар ч зам дээр дөрвөн хөллөн давхиж чаддаг. Түүний хийдэг энэхүү үйлдлийг шүүмжлэх хүмүүс олон гарч ирдэг ч тэрээр өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байгаа учир хөндлөнгийн хүмүүсийн шүүмж, доромжлолыг тооддоггүй гэнэ.

"4 настайдаа би нохойнд их дуртай, өөрөө ч нохой болохыг хүсдэг байлаа. Одоо ердөө л хүүхэд байхдаа өөрийнхөө сурсан зүйлийг хийж байгаа нь энэ" хэмээн Аяла INSIDER сэтгүүлд өгүүлжээ. 

Ингэж гүйхээр гар, бугуй нь гэмтдэг эсэхийг сонирхсон асуултад "Мэдэхгүй ээ, биед маань ямар ч өвчин мэдрэгддэггүй" хэмээн хариулсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()