Хоолны дэглэмийг амжилттай болгох нууц

2021-06-05, 12:21
1,535

Жингээ хасч, гоолиг сайхан биетэй болохын тулд бид төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийж, үнэтэй эм бэлдмэл хэрэглэдэг билээ. Гэвч эдгээр аргууд нь бодож байсан шиг үр дүнгээ үзүүлэхгүй байх нь бий. Иймд бид турахаар хичээж байгаа болон турах бодолтой бүх хүмүүст зориулан эрүүл аргаар жингээ хасах хоолны дэглэмийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хоолны дэглэмийг амжилттай болгох нууц
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Би бага ангиасаа л жин нэмж эхэлсэн юм. Харин миний эцэг эх нэгэн шийдвэр гаргасан нь миний сайн сайхны төлөө л гэж бодож байсан нь гарцаагүй. Тэд намайг маш чанга хоолны дэглэм бариулж эхэлсэн юм. Юу идэж болох, болохгүйн маш том ялгаа гаргаж өглөө. Гэхдээ мэдээж бодит амьдрал дээрх асуудлууд ч хоолны дэглэмд маш их нөлөөлж байлаа. Мөнгө сайтай үедээ би бяслаг болон жимс гэх мэт илүү калори ихтэйн хүнс хэрэглэж байсан юм. Гэсэн ч тийм ч амжилттай байсангүй.

Үүний дараа эцэг эх минь миний хоолны дэглэмээс жигнэмэг, шарсан төмс, чипс, амттан, чихэр болон бусад шаардлагагүй гэж үзсэн зүйлсээ хасаж орхисон юм. Тийм ч учраас би маш жоохон байхаасаа дэглэм барих ялгаа зэргийг маш сайн ойлгож авсан юм.

Үүнийг уншиж байгаа танд гэхэд би үүнээс болж эцэг эхийгээ буруутгаагүй юм шүү, зүгээр л тэд миний сайн сайхны төлөө гэж бодож энэ шийдвэрийг гаргаж байсан гэдгийг ойлгодог харин үүнийг унших танд энэ бүхнийг битгий давтаасай гэсэндээ л хэлсэн юм. Миний эцэг цэргийн хүн байсан тийм ч учраас гэр бүлийнхэн нь эрүүл бие сайхан галбиртай байхыг үргэлж хүсдэг байсан.

Би хүүхэд байсан учраас дэглэм барихад сэтгэцийн хувьд бэлэн биш байлаа. Би учир шалтгааныг нь мэдэхгүйгээр л дэглэмээсээ гарч орхидог байлаа. Яваандаа би эцгийнхээ хэтэвчнээс чихрийн мөнгө хулгайлчихдаг болсон юм, худалдаж авсан чихрээ өрөөндөө “нууц хадгаламж”-даа хийдэг байлаа. Ингэж явсаар өсвөр насанд хүрэх үед ч би нэлээд олон дэглэм барьдаг байлаа. Зарим нь зөвхөн шингэн зүйл уух мацаг маягийн ч байсан юм. Чухамдаа л миний үеийнхэн нууцаар шар айраг, согтууруулах ундаа хэрэглэж үзэхийг оролдож байхад би амттан, чихэр гэх мэт хоолны л хориотой тэмцэж байлаа.

Гэсэн ч энэ бүхэн үр дүнтэй байгаагүй юм. Дэглэм чангарч, нас нэмэгдэх хэрээр миний жин ч ялгаагүй нэмэгдэж байсан юм. Би үнэндээ дэглэм барьдаг нэртэй ч яг бодитоор бол шинэ дэглэм эхлэх бүрд эхний хэдэн өдөр бариад л бусад үед өнөөх л амттан зэргээ иддэг байлаа. Надад олон төрлийн дэглэм туршиж үзэх бүрд л миний жин нэмэгдсээр л байсан юм. Мэдээж дэглэм барих үед тодорхой хэмжээгээр жин хаяж байлаа, гэхдээ дэглэмээ барихаа болих үед алдсанаасаа илүү жинг эргүүлэн нэмсээр байсан юм.

Энэ байдлаар миний жин нэмэгдсээр байсан бөгөөд би дэглэм барих хэрэгтэй гэдэг бодолтойгоо л байлаа. Энэ бүхэн намайг бодол, санаа сэтгэлээ өөрчлөх хүртэл өөрчлөгдөөгүй юм. Би дараа нь дэглэм, жингээ хаях бодлоосоо илүү “эрүүл” байх ёстой гэж бодох үед өөрчлөлт гарч эхэлсэн юм. Учир нь би зөвхөн туранхай байх ёстой гэсэн бодлоосоо илүү эрүүл байхдаа төвлөрч байлаа, учир нь би утсаар ярих төдийд амьсгааддаг болсон байсан юм. Тэр ч бүү хэл кино театрын суудал миний жинг даалгүй эвдэрч орхисон удаа ч бий.

Би дэглэмийг турах гэхээс илүү эрүүл болох гэдэгт төвлөрч хийж эхэлсэн үеэс бага багаар нөхцөл байдал сайжирч байлаа. Давуу тал гарч байгааг мэдрэх бүрт надад илүү сайхан байсан юм. Мөн түүнчлэн хоолыг шаардлагатай хэмжээнээс ихээр идэхээ больсон юм. Учир нь дэглэм барьж турах ёстой гэсэн бодолтой байх үед идэж чадахгүй зүйлсээ бодоод улам их идмээр болдог байсан юм. Харин эрүүл болж, бие сайжирч байгааг мэдэрч эхлэх үед энэ бүхэн тийм ч муу биш гэдгийг ойлгосон юм. Эрүүл хоолыг хоол гэдгээр нь хүлээн авч, сэтгэл ханамжтайгаар идэх болсон. Мөн их хэмжээгээр идэхээ ч тэр. Учир нь би өмнө нь хамгийн сүүлчийнхийгээ идэж байгаа мэт хэмжээ хязгааргүй иддэг байлаа. Харин эрүүл болох ёстой гэдгээ ойлгосон үед мөхөөлдөс харагдаж, идмээр болсон хэдий ч одоо идээд бие муудвал цаашид боломжтой байсан ч идэхэд хэтэрхий оройтно гэдгийг ойлгосон юм.

Чухамдаа ирээдүйд идэж болох зүйлсийнхээ төлөө өнөөдөр биеэ эрүүлжүүлж байна гэдгийг ойлгож эхэлсэн үеэс миний сэтгэл санаа бэлэн болсон юм. Хоолны дэглэмийг маш амжилттай болгох нууц бол ердөө л энэ. Тун энгийн бүхэн агуу байдаг гэдэг шиг маш энгийн нэг бяцхан өөрчлөлт миний хувьд маш том амжилтыг авч ирсэн юм.

Хүүхэд байх үеэс маш олон төрлийн хатуу дэглэм барьж ирсэн учраас миний сэтгэлзүйн дарамт даах чадвар биеийн жинтэй минь ижил тун их болсон. Энэ бүхнийг ойлгосны дараа л миний жинхэнэ гол зорилго биелсэн. Би эрүүл хооллож, өөрийгөө хайрлаж хэрэггүй амттанаар дүүргэж болохгүй гэдгийг ойлгосноор идэх хүсэл төрөхөө ч больсон.

Би гэхдээ ямар нэгэн хоолны дэглэмийг буруутгах гээгүй юм шүү. Мэдээж шаардлагатай хэмжээ, шаардлагатай шим тэжээл авч тодорхой порц, хэмжээгээр идэх нь тийм ч буруу биш. Гэхдээ хамгийн чухал нь хоолондоо нарийн шалгуур тавьдаг шиг сэтгэл санаагаа ч тэгж бэлдэх нь маш чухал юм. Учир нь та хэзээ ч өөрөө өөрийгөө хуурч чадахгүй. Ганц чихэр идчихэд яав л гэж гэх бодол л таны дэглэмийг үгүй хийж эсрэгээрээ илүү их жин нэмэх аюул болдог. Тиймээс хоолны дэглэм гэх энэ хэллэгийг зүгээр л мартаад эрүүл байх, аз жаргалтай байх тухай л бодож эхэлсэн нь дээр. Учир нь дэглэм гэдэг үг өнөө үед олон хүний хувьд хэцүү санагдах байх. Тиймээс зүгээр л энэ үгийг мартаад эрүүл, жаргалтай байцгаая.

Эх сурвалж: Грег МкБрайд (Жингээ барих тоглоом, Тарган байсан үе ээ хэрхэн өөрчилсөн бэ? Болон Их идэхээ зогсоо зэрэг бестселлэр номуудын зохиогч)  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()