Салсанд нь харамсмаар дэндүү "хайран" хосууд

2021-06-06, 12:30
11,843

Энтертайнмент ертөнцөд хаа явсан газраа олны анхаарыг татсан алдартай хос олон байдаг ч яг хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүлээж чадсан нь цөөн бий. Тиймээс тэдгээр хосуудыг салах үед дэмжиж байсан шүтэн бишрэгчид нь үнэхээр өөрсдөө хайртай нэгнээ алдсан мэт харамсдаг гэхэд хилсдэхгүй л болов уу. Өнөөдөр та бүхэнд ийм хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Салсанд нь харамсмаар дэндүү "хайран" хосууд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Женнифер Анистон ба Брэд Питт (Jennifer Aniston and Brad Pitt)

Гадаад төрхөөсөө авахуулаад сонирхол нь хүртэл адилхан энэ хоёыг дэлхий нийтээрээ хайрлаж байсан билээ. Харамсалтай нь тэднийг цугтаа өтлөхийг бид харж чадахгүй. Брэд Питт саяхан Анжелина Жолигоос салж, Женнифертэй харилцаагаа сэргээсэн ч эргэж нийлэхгүй гэдэг нь тодорхой. 

Женнифер Анистон ба Брэд Питт (Jennifer Aniston and Brad Pitt)

2 Женнифер Гарнер болон Бен Аффлек (Jennifer Garner and Ben Affleck)

Женнифер Гарнер болон Бен Аффлек нар хэчнээн алдартай боловч хамтдаа л байвал үр хүүхдүүдээ асран хүмүүжүүлж, эгэл жирийн хүмүүс шиг амьдарч чадах хосууд шиг харагдаж байв. Хэн хэн нь гэрлэснийхээ дараа ажилдаа бага хугацаа зарцуулах болсон бөгөөд 3 хүүхдэдээ илүү анхаарлаа хандуулж эхэлсэн билээ. 

Гэвч Бен 10 жилийн дараа хүүхэд асрагчтайгаа явалдсан нь ил болсны уршгаар гэр бүл салахад хүрсэн юм. 

Женнифер Гарнер болон Бен Аффлек (Jennifer Garner and Ben Affleck)

3 Райан Гослинг ба Рэйчл Макаддамс (Ryan Gosling and Rachel McAdams)

"Notebook" кинон дээр хосуудын дүрд тоглосон энэ хоёр жүжигчин жинхнээсээ дурлалцсан байна. Тэд эхэндээ учраа олохгүй байсан ч сүүлдээ хэн хэндээ татагдсан гэдэг. Райан Гослинг ба Рэйчл Макаддамс нар гурван жил үерхэхдээ хэн хэн нь олон сая шүтэн бишрэгчидтэй болсон ч 2008 онд салцгаасан билээ. 

Райан Гослинг ба Рэйчл Макаддамс (Ryan Gosling and Rachel McAdams)

4 Ричард Гир болон Синди Крауфорд (Richard Gere and Cindy Crawford)

Энэ хосын талаар санах хүн өнөө үед цөөн байх. Гэвч 90-ээд оны үед Холливудын хамгийн халуухан хос гэгдэж байсан Ричард Гир болон Синди Крауфорд нарын гэрлэлт 4 жил үргэлжилсэн юм. Олон нийтийн сүлжээ байгаагүй ч гэсэн дэлхий нийтээрээ тэдний тухай бүх зүйлийг мэдэхийг хичээж, паппараци хаа явсан газар нь дагадаг байв.

Эцэст нь Синди хүүхэдтэй болохыг хүссэн ч Гир өөр бодолтой байсны дээр бас бус зүйлсээс болж хоорондоо тохирохоо байж эхэлсэн тул хосууд салсан аж. 

Ричард Гир болон Синди Крауфорд (Richard Gere and Cindy Crawford)

5 Хью Грант болон Элизөбет Хурли (Hugh Grant and Elizabeth Hurley)

Хосууд "Row in the Wind" киноны зураг авалтын үеэр танилцаж удалгүй гэр бүл болжээ. Хью Грант шиг хүүхэмсэг эр 13 жил нэг бүсгүйтэй цуг байсан гэхээр үнэхээр итгэмээргүй мэт санагдана. 

Гэхдээ тэд хожим 2000 онд салсан юм. Учир нь Хью эхнэрээ олон удаа араар нь тавьсан бөгөөд нэг удаа бүр цэцэрлэгт хүрээлэнд биеэ үнэлэгчтэй хамт байхдаа баригджээ. 

Хью Грант болон Элизөбет Хурли (Hugh Grant and Elizabeth Hurley)

6 Анна Фарис ба Крис Пратт (Anna Faris and Chris Pratt)

Хосууд 2006 онд "Take Me Home Tonight" кинонд тоглохдоо нэг нэгэндээ дурлана гэж бодоогүй байх. Тухайн үед Анна Фарис алдар нэрийн оргил дээрээ байсан үе бөгөөд Крис тарган биетэй, дандаа туслах дүр бүтээдэг жүжигчин байжээ. Хосууд хайр сэтгэлийн холбоотой болж, бяцхан хүүгээ өлгийдөн авсан ч 2017 онд салсан байна. Гэхдээ хэн хэн нь нөгөөтэйгөө найз хэвээр үлдсэн хэмээн мэдэгдсэн юм. 

Анна Фарис ба Крис Пратт (Anna Faris and Chris Pratt)

7 Лили Рейнхарт болон Коул Спроус (Lili Reinhart and Cole Sprouse)

"Riverdale" цувралын жүжигчид болох Лили Рейнхарт болон Коул Спроус үерхэж байгаагаа зарлаагүй ч шүтэн бишрэгчид нь аль хэдийн гадарлаж байжээ. Эцэст нь шинэ жилээ Парис хотод цуг тэмдэглэж байгаа зургаа хуваалцсанаар тэдний харилцаа ил болсон юм. 

Гэхдээ 2020 гэхэд хэн хэн нь цутаа даруулсан зурагнуудаа нийгмийн сүлжээнээс устгаснаас харвал салсан гэдэг нь тодорхой байна. 

Лили Рейнхарт болон Коул Спроус (Lili Reinhart and Cole Sprouse)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()