2021 оны зуны эмэгтэй хувцасны тренд

Зуны дэлгэр цагт охид, бүсгүйчүүдийн хувцас нимгэрч, улам бүр өнгөлөг, хараа булаам дэгжин төрхийг бүрдүүлдгээрээ бусад улирлаас ялгардаг гэхэд буруудахгүй байх. Харин загварын хэв маягт жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байдаг хамгийн сүүлийн үеийн трендүүд онцгой нөлөөтэй. Бид та бүхэнд энэ удаад урин дулаан өдрүүд ирснийг тохиолдуулан 2021 оны зуны топ найман трендийг онцолсон стилист Юлия Гринцевич-Садовскаягийн зөвлөгөөг хүргэж байна.

2021 оны зуны эмэгтэй хувцасны тренд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анхаарал татахуйц өнгөлөг дүр төрх

Энэ зун та зөвхөн 2021 оны гол өнгө төдийгүй, хувцаслалтаас олж болох бүх тод өнгийг хослуулж загварлаг төрхийг бий болгох боломжтой. Бусдаас илүү ер бусын, илүү гэрэл гэгээтэй, илүү өөр байх тусмаа таны дотоод мэдрэмжийг илэрхийлнэ. Энэ зун таны хувцаслалтандаа анхаарвал зүйтэй хамгийн гол зарчим бол өнгө, эрх чөлөө, урам зориг бөгөөд өөр юунд ч санаагаа чилээх шаардлагагүй гэнэ.

Анхаарал татахуйц өнгөлөг дүр төрх

2 Зөөлөн өнгө, сул загвар

Хөнгөн зөөлөн, сэтгэл татам, эмэгтэйлэг хэв маяг бол 2021 оны зуны хувцас загвар дахь хамгийн гол чиг хандлагуудын нэг аж. 

Зөөлөн өнгө, сул загвар

3 Микро юбка

Загвар зохион бүтээгчид энэ зун охид, бүсгүйчүүдэд нэн сонирхолтой хэв маягийг санал болгосон бөгөөд 2021 оны зун мини юбка биш, бүр микро юбка тренд болно гэв. 

Микро юбка

4 Унтлагын хувцас

Дэлхий даяарх хүмүүс нийтээрээ 2020 онд биед эвтэйхэн, тав тухтай хувцастайгаа ихэнх цагаа гэртээ өнгөрүүлсэн бол 2021 онд өнөөх хувцастайгаа гудамж талбайг чимэхээр болсон шинжтэй.

Унтлагын хувцас

5 Сул хүрэм, богино топ

Эрэгтэйлэг хүрэм, бариу топтой гайхалтай зохицдог гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа нь гарцаагүй. Дээр дурдсанчлан, бүсгүйчүүдийн эрх чөлөө, тав тухыг харуулах загварууд нэг хэсэгтээ л хүмүүсийн анхаарлыг татсаар байх аж.

Сул хүрэм, богино топ

6 Биед эвтэйхэн, минимал даашинз

2021 оны зуны хувцаслалтад болохгүй, зохицохгүй зүйл гэж үгүй. Бүсгүйчүүдийн биед эвтэйхэн, хөнгөн, өргөн даашинз урин цагийн өнгө төрхийг бүрдүүлж байна.

Биед эвтэйхэн, минимал даашинз

7 Абстракт хээ

Өвөрмөц хээ, дүрстэй хувцас болон чимэглэл таны гадаад төрхийг гайхалтай чимнэ.

Абстракт хээ

8 Өнгө дагнасан төрх

Нэг өнгөөр дагнан хувцаслах нь эмх цэгцтэй, эмэгтэйлэг дүр төрхийг бий болгодог.

Өнгө дагнасан төрх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()