Эхдээ хаягдсан бэлтрэгийг авч тэжээсэн охин "сүрдэм" хамгаалагчтай болжээ

2021-06-07, 14:32
10,092

ОХУ-ын Уфа хотын оршин суугч Алида хэмээх эмэгтэй эхдээ гологдсон бэлтрэгийг гэртээ авчирч, тэжээхээр шийджээ. Тэрээр алганд багтам бяцхан зулзагаа Кира гэж нэрлэсэн бөгөөд өдгөө томоос том сүрлэг амьтан болтол нь хайрлан тэжээж ирсэн аж. Үүгээр зогсохгүй Алида өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан Кирагийн зураг, бичлэгүүдийг интернет хэрэглэгчдэд хуваалцдаг байна. 

Эхдээ хаягдсан бэлтрэгийг авч тэжээсэн охин "сүрдэм" хамгаалагчтай болжээ
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Кира бол Челябинск мужийн "Ярые ветра" амьтан аврах газарт төрсөн эрлийз чоно юм. Түүний эх эрлийз зулзагаа голсон тул бие даан амьдарч чадахааргүй бяцхан бэлтрэгт асаргаа хэрэгтэй болж, байгууллагын ажилтнууд гологдсон зулзагад шинэ гэр хайж эхэлсэн байна. Үүнийг дуулсан Алида хэмээх Уфа хотын оршин суугч Кираг гэртээ аваачихаар шийджээ.

Алида бэлтрэгийг 28 хоногтойд нь гэртээ авчран Кира хэмээн нэрлэсэн ба яг л нялх хүүхдийн адил түүнд анхаарал халамж тавьж,  сүүгээр угжиж эхэлсэн байна. Ихэнх араатан амьтдын адилаар чоно байгалиасаа неофобия буюу шинэ зүйлээс айх айдастай байдаг учир Алида бяцхан амьтныг анхнаас нь бүх зүйлд маш болгоомжтой дасгаж, орчин тойронтой нь танилцуулсан аж.

Сайхан сэтгэлт эзний хичээл зүтгэлээр Кира маш дуулгавартай, хүмүүжилтэй тэжээвэр чоно болж өссөн байна. Алидагийн хэлснээр Кира өөдөөс нь архирах танихгүй ноходтой ч арцалддаггүй бөгөөд хүүхдэд сайн, хүмүүсийг ч айлгадаггүй, зөөлөн ааштай гэнэ. 

Интернетээр тэднийг шүүмжлэх хүмүүс олон гарч ирдэг ч Алидаг тэжээвэр чоноо салхилуулах үед гудамжинд таарсан хүмүүс ихэнхдээ тэднийг сониучирхан өхөөрдөж, хамт зургаа даруулахыг хүсдэг аж. Кирагийн ген 75 хувь чонынх боловч зарим нохдоос ч илүү хүмүүжилтэй. 

Өсөж том болсон Кира

Өсөж том болсон Кира

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()