20-р зууны хамгийн этгээд хос - Агуу философч Ж.П.Сартр, Симон де Бовуар нарын хайрын түүх

2021-06-08, 16:05
2,837

Оюунлаг хос залуу зандан насандаа танилцаж, хамтдаа хагас зуун жил хорвоог туулсан боловч эргэн тойрны хүмүүсийнхээ нүдэнд хачин харилцаатай харагддаг байжээ. Нобелийн шагналтан Жан-Пол Сартр (Jean-Paul Sartre) болон феминист хөдөлгөөнийг үндэслэгч Симон де Бовуар (Simone de Beauvoir) нарыг философийн ухааныг гэсэн хайр нь нэгтгэдэг байв. Гэвч тэдний харилцааны хэлбэр нь үнэхээр ердийн гэхийн аргагүй этгээд байсан юм. 

20-р зууны хамгийн этгээд хос - Агуу философч Ж.П.Сартр, Симон де Бовуар нарын хайрын түүх

1 Оюутан насны хайр

1929 онд Симон де Бовуар, Жан-Пол Сартр нар Сорбонн дахь Урлагийн факультетэд анх танилцсан юм. Царай зүс, бие хаа гээд өөлөх зүйлгүй Симон охин царай муутай гэмээр Жан-Полыг яаж тоосон юм бол гэж гайхах хүмүүс олон байсан нь нууц биш. Гэхдээ тэдний үзэл бодол, хүсэл эрмэлзэл, тэр ч байтугай ертөнцийг үзэх үзэл нь нийцэж байсан учраас энэ хос гадаад үзэмжийг өчүүхэн төдий ч авч хэлэлцээгүй аж.

Оюутан насны хайр

Франц даяар оюутнуудын дунд явуулсан философийн тэмцээнд Сартр тэргүүн байр, де Бовуар хоёрдугаар байрт оржээ. Тэд нэг нэгнийхээ чадварыг үнэлж, жинхэнэ эн тэнцүү хамтрагчид болсон байна. Гэхдээ тэд нийгэмд тогтсон хосуудын үүргийн хуваарилалт, байр суурийг хэт явцуу гэж үзсэн тул "Хайрын тунхаглал"-ыг дагахаар шийджээ. 

Тунхаглалын дагуу тэд бие биендээ оюун санааны хувьд үнэнч байх боловч бие цогцсын хувьд үүрэг хариуцлага хүлээх шаардлагагүй гэж тохиролцсон байна. Тэд хүссэн хүнтэйгээ уулзаж, зугаалж, физик биеийн хэрэгцээгээ хангаж болох ч нэг нэгэндээ үнэнч ярилцаж, хоёр биенээсээ юу ч нуух ёсгүй байжээ. Ингэснээр тэд энгийн гэрлэлтээс илүүтэйгээр харилцаагаа бататгаж чадна гэж үзсэн байна.

2 Хосуудын шалгуур

Дипломоо авсны дараа Симон, Жан-Пол нар хоёул багшлах болов. Тэд энэ үедээ хэсэг хугацаагаар салж, хоорондоо захидлаар холбогддог байсан ч хожим нэг хотод амьдардаг болохдоо ч гэсэн захидлаар л харилцсаар байсан аж.

Хосуудын шалгуур

Сартр Симоныг алдмааргүй байгаагаа илэрхийлсэн боловч бэлгийн дур хүслээ хязгаарлахыг хүссэнгүй. Үүнээс гадна хувь хүний эрх чөлөөг эрхэмлэдэг Сартрыг нэг хүнээс хамааралтай байх нь айлгасан гэж хэлж болох юм. Тэрээр нэг хүнтэй хэт их ойр байх нь тухайн хүнээс бүрэн хамааралтай болох үндэс болно гэж үзсэн байна. 

3 Философийн холбоо

Энэхүү этгээд хос харилцаагаа бататгахын оронд өөр хүмүүстэй явалдах болсон юм. Гэхдээ тэд амрагуудаа сонгохдоо өөрсөдтэйгөө адил "сэтгэдэг" хүмүүсийг эрэлхийлдэг байсан. Ольга Казакевич хэмээх бүсгүй Бовуар болон Сартр нартай зэрэг явалддаг байсан бөгөөд Ольгагийн дүү Ванда ч тэдний сонин "гэр бүл"-ийн гишүүн болжээ. Мэдээж хэрэг, философич хос өөр ч хэд хэдэн амрагтай байв. 

1938 оноос хойш Бовуар болон Сартр нар Парис хотод амьдарч байсан боловч нэг газар цуг байхыг тэвчдэггүй байсан гэнэ. Тиймээс уг "хос" Мистрал хэмээх зочид буудалд тусдаа өрөөнд амьдардаг байсан аж. Ихэнх цагаа кафед өнгөрүүлэх тэд хамтдаа ажлаа хийж, хооллохын зэрэгцээ мэтгэлцэж, басхүү дурлалцдаг байжээ.

Философийн холбоо

Нэг нь нөгөөдөө үнэнч байна амласан учраас тэд хэнтэй, хаана, хэрхэн уулзсанаа нэгд нэгэнгүй ярьдаг байв. Үүгээр тэд өөрсдийн итгэлцлийг хамгаалахын хажуугаар эрх чөлөөгөө ч хадгалж чадсан байна.

Сартр Дэлхийн 2-р дайны үеэр цэрэгт татагдсаны дараа Бовуар "Өрхийн тэргүүн" болжээ. Тэрээр Ольга, Ванда нарт тусалж, Ольгагийн амраг (Симон өөрөө ч мөн түүнтэй явалддаг байсан) Жак-Лоран Босст анхаарал халамж тавих болов. Дайны дараа Сартр, Бовуар нарын бүтээлүүд хэвлэгдэж хэн хэн нь дэлхий даяар алдартай болсон юм. 

Тэд хоёул хайр сэтгэлийг зөвхөн оюун санааны зүйл гэдэгт итгэдэг учраас энгийн бэлгийн харилцааг хууралтад тооцдоггүй байв. Мэдээж хэн хэн нь өөр хамтрагчиддаа дурлаж байсан ч тэдгээр харилцаанууд бүгд "дуусах" хугацаатай байв. Өөрөөр хэлбэл, гал мэт дүрэлзсэн дурлал нь эргээд үнс мэт бутран унадаг байжээ. Эцсийн эцэст энэ хоёр хос өөрсдөөсөө илүү гарах хамтрагч олоогүй гэдэг. 

Тэд аялах дуртайн дээр алдартай хүмүүстэй уулзаж, амьдралаа сайхан өнгөрүүлдэг байв. Гэвч цагийн эрхээр Сартр сэтгэл зүйн хувьд уналтад орсон бөгаөд үүний хажуугаар нүд нь бараг юм харахаа больж "зодог тайлж" байгаагаа зарласан байдаг. Мэдээж өмнөхтэйгөө адил эмэгтэйчүүдийг өөртөө татаж чадахаа больсон тэрээр зугаагаа гаргах өөр нэг зүйл олжээ. Тэрээр нойрсуулах эмтэй архи хослуулсан ууж эхэлсэн бөгөөд үүний ачаар сайн амарч, илүү хурдан бичдэг болсон гэнэ. Түүний энэ зуршилд Симона хүртэл цочирдсон юм.

Жан-Пол Сартр 1980 оны 4-р сард таалал төссөн байна. Симона түүнээс зургаан жилийн дараа мөн нас барсан бөгөөд тэрээр Сартргүйгээр амьдрах ч хүсэлгүй болсон байв. Тэрээр сүүлийн жилүүддээ цорын ганц хайрттайгаа мөдхөн эргэж уулзахыг л мөрөөддөг байсан бололтой. 

Феминист сэхээтэн Симон де Бовуар, экзистенциалист философич Жан-Пол Сартр нар 1929 онд танилцаж 51 жилийг хамтдаа өнгөрүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()