Дэлхийн хамгийн баян тамирчдын эхнэр болсон бүсгүйчүүд

2021-06-08, 17:00
16,965

Та урьд өмнө нь баян амжилттай яваа хүмүүс, ялангуяа чинээлэг тамирчдын эхнэр ямар хүмүүс байдаг бол гэж бодож байсан уу? Энэ асуултад дийлэнх хүмүүс юун түрүүнд нүүр, биеэ танигдахын аргагүй болтол өөрчилсөн хиймэл эмэгтэйчүүдийг төсөөлдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэдгээр тамирчид амьдралын ханиа сонгохдоо тун гярхай ханддаг аж. Үүний баталгаа болсон бүсгүйчүүдийн талаар өнөөдөр та бүхэнд хүргэж байна.

Дэлхийн хамгийн баян тамирчдын эхнэр болсон бүсгүйчүүд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Евгений Малкины эхнэр Анна Кастерова

Анна бол бүх эрчүүдийн мөрөөдөл болсон үзэсгэлэнт эмэгтэй юм. Сэтгүүлч бүсгүй Россия 2 телевизийн мэдээ хөтөлж эхлэх үед тус нэвтрүүлгийн хандалт огцом нэмэгдсэн байдаг. Анна Кастеровад цаашаа карьераа өсгөх маш том боломж байсан боловч тэрээр гэр бүлээ бүхнээс чухалчилсан юм. Хоккейчин Евгений Малкинтай танилцсаныхаа дараа Анна хайртынхаа төлөө ажлаа орхин Канад руу хамтдаа нүүжээ. 

Евгений Малкины эхнэр Анна Кастерова

2 Кристиано Роналдогийн эхнэр Жоржина Родригес (Georgina Rodriguez)

Дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг, хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн нэг Кристиано Роналдо удаан хугацаанд ганц бие явсан. Гэхдээ Испани гаралтай загвар өмсөгч, бүжигчин Жоржина Родригезтэй уулзах үед бүх зүйл өөрчлөгджээ. Тэд Gucci брэндийн дэлгүүрт танилцсан бөгөөд Жоржина тухайн үед буюу 2016 онд худалдагчаар ажиллаж байсан аж. Тэд ийнхүү бие биедээ татагдах болж хайрын түүхээ эхлүүлжээ. Үүнээс гурван жилийн дараа Роналдо, Родригез нар гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон байна.

Кристиано Роналдогийн эхнэр Жоржина Родригес (Georgina Rodriguez)

3 Конор Макгрегорын эхнэр Ди Девлин (Dee Devlin)

Ди Девлин болон Конор Макгрегорын харилцааны талаар зохиол бичсэн ч болохоор аж. Тэд нийлээд (хараахан гэрлээгүй байгаа) 10 жил болж байгаа юм. Конор хэдийгээр олны хэл амны бай болдог ч гэлээ боломж олдох бүрт найз бүсгүйдээ ямар их хайртайгаа, түүнд ямар их талархаж явдгаа илэрхийлдэг. Хосууд мөн сайхан хүүхэдтэй болжээ. 

Конор Макгрегорын эхнэр Ди Девлин (Dee Devlin)

4 Лионель Мессигийн эхнэр Антонелла Рокуццо (Antonella Roccuzzo)

Бага наснаасаа нэг нэгнээ мэддэг байсан Антонелла, Лионель нар 2009 оноос л үерхэж эхэлсэн юм. Эцсийн эцэст дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болох Мессиг өөрийн болгож чадахгүй бол Антонеллад алдас болох байсан биз. Гэвч нөгөө талд хувиршгүй сэтгэлээр хайрлаж чадах жинхэнэ хайраа олсон Месси ч бас чамлахааргүй азтай эр юмсанж.

Лионель Мессигийн эхнэр Антонелла Рокуццо (Antonella Roccuzzo)

5 Рожер Федерерийн эхнэр Мирослава Вавринец (Miroslava Vavrinets)

Рожер 2000 онд Сиднейд болсон зуны Олимпийн наадамд оролцох үеэрээ ирээдүйн эхнэртэйгээ танилцсан байна. Тамирчин залуу энэ үед дөнгөж 18 настай байсан гэдэг. Мирослава нөхрийнхөө адил мэргэжлийн теннисчин байсан боловч хөл нь хугарснаас болж карьераа үүрд орхижээ.

Рожер Федерерийн эхнэр Мирослава Вавринец (Miroslava Vavrinets)

6 ЛеБрон Жеймсийн эхнэр Саванна Жеймс (Savannah James)

173 см өндөр Саванна намхан эмэгтэйн тоонд яавч орохгүй. Гэвч тэрээр 2 метр 3 см өндөр нөхрийнхөө дэргэд дэндүү бяцхан, ямх охин шиг харагддаг. Леброн, Саванна нар ахлах сургуульд байхдаа танилцаж, 16 жилийн турш хамтдаа аз жаргалтай амьдарч байна. Дэлхийн хамгийн өндөр цалинтай сагсан бөмбөгчийн эхнэр болоод ч тэр үү, Саванна хүссэнээрээ гадаад төрхөө өөрчилдөг аж.

ЛеБрон Жеймсийн эхнэр Саванна Жеймс (Savannah James)

7 Майкл Фелпсийн эхнэр Николь Жонсон (Nicole Johnson)

Майкл Фелпс олимпийн нийт 19 медальтай бөгөөд түүний хувийн амьдрал нь мөн амжилт, аз жаргалаар дүүрэн ажээ. 2016 онд тэрээр Калифорни мужийн мисс Николь Жонсон хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэж, аз жаргалтай амьдарч байна. 

Майкл Фелпсийн эхнэр Николь Жонсон (Nicole Johnson)

8 Александр Овечкиний эхнэр Анастасия Шубская

Хоккейчин Александр Овечкин 2015 оны 3-р сард Анастасиатай танилцаж, 2016 оны 8-р сард албан ёсоор эхнэрээ болгожээ. Александр эр зориг, бага зэргийн зэрлэг төрхөөрөө алдартай. Гэхдээ Анастасиа бол маш эмэгтэйлэг төрхтэй бүсгүй бөгөөд энэ төрх нь нөхөртэй нь маш сайн зохицож харагддаг. 

Александр Овечкиний эхнэр Анастасия Шубская

9 Себастийн Феттелийн эхнэр Ханна Пратер (Hannah Prater)

Ханна болон авто уралдааны жолооч Себастиан нар анх 2006 онд танилцаж, олон жил хамт амьдарч байгаа бөгөөд өдгөө хоёр хөөрхөн охинтой болсон байна. Формула-1-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аваргаар тодорсон Себастиан 2019 онд Ханнаг албан ёсоор эхнэрээ болгон авсан аж.

Себастийн Феттелийн эхнэр  Ханна Пратер (Hannah Prater)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()