Хүний бие дэх санаанд оромгүй үүрэг гүйцэтгэдэг хэсгүүд

Хүний биеийн бүтэц, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа гээд амьд бие махбодь бүхлээрээ гайхамшигт ертөнц гэж хэлж болно. Учир нь энгийн хүний биеийн өчүүхэн хэсгүүд ч үнэхээр хачирхалтай нууцыг өөртөө агуулж байдаг ажээ. Ингээд та бүхэнд хүн төрөлхтний бие дэх хэр баргийн хүний санаанд орохооргүй гайхалтай үүрэг гүйцэтгэдэг зүйлсийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе!

Хүний бие дэх санаанд оромгүй үүрэг гүйцэтгэдэг хэсгүүд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүний хэл

Хүний хэл нь зааны хошуу, наймаалжны тэмтрүүлтэй адил эрхтэн юм. Юугаараа адил вэ гэж үү? Дээрх 3 нь ямар ч ясгүйгээр хөдлөх чадалтай гэдгээрээ онцлог аж. Эдгээр нь "булчинлаг гидростат" хэмээх өвөрмөц бүтцийн жишээ юм. Бусад уснаас бүрддэг зүйлсийн адил гидростат нь ихэвчлэн тогтмол эзэлхүүнтэй байдаг тул зарим эсүүд агшихад тухайн зүйл бусад бүх хэсгээрээ тэлэх шаардлагатай болдог байна. Үүний үр дүнд биеийн хүчирхэг, уян хатан эрхтэн үүсдэг. Хэрвээ хүний хэл зааны хошуу шиг том байсан бол та ядах юмгүй түүгээр мод булгалж хаяж чадах байсан гэнэ шүү.

Хүний хэл

2 Дууны хөвч яс

Энэхүү өвөрмөц яс нь хүний бусад яснаас тусдаа үүрэгтэй. Хэлний яс гэж нэрлэгддэг яс нь хоолойны дээд хэсэгт байрладаг бөгөөд амны хөндий, хэлний булчингуудад холбогч "зангуу" болж өгдөг учраас хүний ярих чадварт томоохон үүрэг гүйцэтгэдэг. Таныг хүчтэй боохоос бусад үед энэ яс хугарна гэж байхгүй. Гэхдээ хугарах юм бол та дахиж ярихгүй болж ч магад.

Дууны хөвч яс

3 Хүн хонхорхой

Хүний уруулны дээд хэсэгт байх ховил буюу хүн хонхорхой нь тун сонин үүрэгтэй. Хүн эхийн хэвлийд байхад нь нүүрний хоёр тал тусдаа хөгждөг бөгөөд аажим аажмаар томорсоор нүүрний гол ирж нийлдэг юм. Харин яг уруулны дээр бүрэн нийлдэггүй учраас тэр зайд энэхүү ховил үүсч бөглөдөг ажээ. Гүйцэтгэх үүргийн хувьд амнаас гарсан чийг уг хонхорхойд тогтсоноор үнэр илүү сайн мэдрүүлдэг гэж судлаачид үздэг. Учир нь агаар дахь үнэрийн молекулууд чийглэг орчноор сайн дамждаг аж.

Харамсалтай нь ойролцоогоор 750 хүн тутмын 1-д нь ховил үүсдэггүй бөгөөд оронд нь нүх үлддэг байна. Энэхүү эмгэгийг уруулын сэтэрхий гэж нэрлэдэг. 

Хүн хонхорхой

4 Таны үс

Хүний үс хумс нас барсны дараа ч гэсэн ургасаар байдаг гэдэг нь худал цуурхал юм. Гэхдээс бусад эд эрхтнээс ялгаатай нь энэ хоёр нь үхсний дараа удаан хугацаанд хэлбэр хэмжээгээ алдалгүй байж чаддаг. Харин нас барсан хүний хуйх хатаж толгой руу шигдэж орох үед үс илүү урт болж харагддаг ажээ. 

Үнэндээ үс бол амьд, үхсэн хоёрын хачин хослол юм. Амьд үс нь кератин хэмээх уургаас бүрдсэн хамгаалалтын эрхтэн юм. Кератин нь мөн хүний хумс болоод арьсан дээр байдаг. Таны үс бууралтаж байвал таны будагч эсүүд үхэж байна гэсэн үг юм.

Таны үс

5 Таны хумс

Таны хөлний хумс хуруунаасаа арай удаан ургадаг болохыг анзаарч байсан уу? Учир нь таны хуруу болон хөлийн үзүүрийн яс ба хумсны ургалтын хурд хооронд хувьслын хамаарал байдаг. Таны хөлийн хурууны үзүүр нь гарын хурууны үзүүрээс богино тул хөлийн хумс тийм ч хурдан ургадаггүй. Яг ижил шалтгаанаар дунд хурууны хумс таны чигчий хурууны хумснаас хурдан ургадаг. Санамсаргүй мэт энэ харилцан хамаарал нь хүний хувьслын явцад хумсны хэрэгцээ багасаж байгаатай холбоотой. 

Таны хумс

6 Биолюминесценц

Гэрэлт цох, медуз зэрэг амьтад гэрэлтдэг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ хүмүүс бас тэдэнтэй адил харанхуйд гэрэлтдэг гэнэ. Энэ үзэгдэл нь бодисын солилцооны үйл явцтай холбоотой. Эрдэмтэд ихэнх амьд амьтдад биолюминесценц (харанхуйд гэрэлтэх чанар) байдгийг эрт дээр үеэс мэддэг байжээ. Гэвч 2009 онд Японы судлаачдын баг хүний нүднээс 1000 дахин мэдрэмтгий камер бүтээх үед л хүний биолиминценцийг хальсанд буулгаж чадсан юм. Энэхүү "гэрлийн шоу" нь 24 цагийн мөчлөгтэй аж. 

Биолюминесценц

7 Алхдаг уураг

Хүний эсийн биологи дотроос хамгийн хачин зүйл нь чухал молекулуудыг шаардлагатай эсэд хүргэх үүрэгтэй “моторт” уураг буюу кинесин уураг байж магадгүй. Хамгийн гайхмаар зүйл бол кинесинийн "тээвэр" хийх арга юм. Энэ уураг нь "хөлөөрөө" алхаж молекулаа зөөдөг аж. Энэхүү уургийн "хөлийг" хэрхэн үүссэн болохыг эрдэмтэд тогтоохоор судалсаар байгаа юм. 

Алхдаг уураг

8 Соник зараа

1993 онд эрдэмтэд хүний тархинаас мэдрэлийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг уураг илрүүлжээ. Тэрхүү уургийг гэмтсэн ялаанд суулгаж үзтэл мэдрэлийн судлыг нь нөхөн сэргээсэн байна. Хачирхалтай нь эрдэмтэд тэрхүү уургийг алдартай видео тоглоомын дүр "Соник зараа"-аар нэрлэсэн юм. Үүний шалтгаан нь дэндүү энгийн бөгөөд тэд зүгээр л хөгжилдөхийг хүссэн бололтой. 

Соник зараа

9 Таны элэг

Хэрвээ энэ эрхтэн байхгүй бол таны биед төрөл бүрийн хортой бодис нэвтрэх байсан. Азаар элэг гээч эрхтэн хамгийн сайн нөхөн төлждөг ажээ. Таны элгээс 25 хувь нь үлдсэн байлаа ч өөрийгөө бүрэн төлжүүлж чадах аж. 

Таны элэг

10 Вомероназал эрхтэн

Хамрын хөндийд байрлах уг эрхтнийг анх Данийн мэс засалч Людвиг Левин Якобсон (1783 – 1843) олж мэдсэн байна. Энэ нь хүн төрөлхтнөөс гадна маш олон амьтанд байдаг аж. Ямар ч үйл ажиллагаагүй мөртлөө хамгийн мэдрэг энэ эрхтнийг Якобсоны эрхтэн ч гэж нэрлэдэг. Энэхүү эрхтэн нь хүний биед байдаг хамгийн хэрэггүй зүйлсийн нэг байж магадгүй. 

Эрт дээр цагт хүн эсрэг хүйстнээ үнэрээр нь таньдаг байсан бөгөөд хүн вомероназалын ачаар эсрэг хүйстнээ ялгадаг байжээ. Харин орчин үед бид үүгээр юу ч хийх юм билээ. 

Вомероназал эрхтэн

11 Бэлэг эрхтэн

Эр эм хүйстний бэлэг эрхтэн нь хоорондоо таны бодож байснаас төстэй аж. Учир нь бэлэг эрхтний гол ялгаа нь ургийн хөгжлийн 5 сар хүртэл үүсдэггүй учраас тэр хүртэл хоёр хүйс яг адилхан бүтэцтэй байдаг гэнэ. Шодой нь үндсэндээ бүсгүйн хэлүүний томруулсан хувилбар боловч эрэгтэй хүнд үлдсэн үтрээний доод хэсэг нь ямар ч үүрэггүй. Үүнийг түрүү булчирхайн уутанцар гэж нэрлэдэг байна. 

Бэлэг эрхтэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()