Хөдөө өссөн даруухан охин гэнэт "амьд барби" болохоор шийджээ

2021-06-10, 16:33
14,179

Хатуу зарчимтай гэр бүлээс гаралтай охин том болоод хүсэл мөрөөдлөө дагахыг хүссэн ч эцэг эх нь зөвшөөрөөгүй аж. Гэвч охин тэдний байр суурийг үл ойшоож, өөрийнхөөрөө зүтгэхээр шийдсэн бөгөөд үр дүнд нь гоо сайхны хагалгаагаар бий болсон барби болж хувирсан байна. Байгалиас заяасан төрхөө бүхэлд нь өөрчилсөн тэрээр одоо амьдралдаа сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Хөдөө өссөн даруухан охин гэнэт "амьд барби" болохоор шийджээ
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Жесс Банни 2000 онд Германы хөдөө нутагт төрсөн ба хуучинсаг үзэлтэй, зарчим гэр бүлээс гаралтай. Тэрээр жаахан байхын л нүүр будаг, хувцас загварт дуртай байсан хэдий ч эцэг эх нь түүнийг нүүрээ будаж, үсээ хүссэнээрээ янзлахыг нь хориглодог байсан гэнэ. Үүнээс гадна тэд охиндоо буруу үлгэр дуурайлал үзүүлнэ хэмээн болгоомжилж, барби хүүхэлдэй ч авч өгдөггүй байв. 

Тэрээр 2019 онд ахлах сургуулиа төгсөж, коллежид сурахаар  Австрийн нийслэл Вена хотыг зорьжээ. Эцэг эхийнхээ хатуу хараа, хяналтаас гарсан охин энэ цаг мөчийг ашиглан багын мөрөөдлөө биелүүлж, гадаад төрхөө эрс өөрчлөхөөр шийдсэн байна. 

Жесс хамгийн түрүүн аав ээжийнхээ өгсөн 7000 еврог хөхний хагалгаанд зарцуулсан аж. Энэ талаар тэрээр "Хөхөө томруулсан үйлдэл маань надад маш эерэг үр дүн авчирсан. Би урьд урьдынхаасаа ч илүү өөртөө итгэлтэй болж чадсан." гэж ярьсан байлаа.

Ийнхүү гоо сайхны хагалгааны тусламжтайгаар өөртөө итгэх итгэлээ олж авсан гэх Жесс дахин гоо заслын эмчид хандсан байна. Хэдхэн сарын дараа 21 нас хүрэх тэрээр энэ удаад уруулын филлер, хацар нүүрний хэлбэр засах тарилга хийлгэж, хөхний хэмжээгээ дахин томруулж, 11 буюу Е хэмжээтэй болгожээ. Энэ бүх үйлчилгээнд Жесс нийт 23 мянга гаруй евро (80 орчим сая төгрөг) зарцуулсан байна. 

Улмаар Жесс Onlyfans сайтад нэгдэж, чамлахааргүй орлогын эх үүсвэртэй болсноор барахгүй олон мянган шүтэн бишрэгчтэй болсон байна. Түүний гадаад төрхийг биширсэн тэдгээр хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд бөгөөд Жесст бараг цаг үргэлж болзооны санал, хайрын зурвас ирдэг аж. Гэвч тэрээр ойрын хугацаанд хайр сэтгэлийн харилцаа үүсгэх бодолгүй байгаа гэжээ.

Жил гаруйн өмнөх Жесс

Жессийн нэг жилийн өөрчлөлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()